Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

      2020       04         29                               2020/ШЦТ/780

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: П.Мөнхтуяа

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: М.Энарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигонмөнх овогт Мөнхтогоогийн Энхбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01753 0886 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Э 1962 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, охин, 2 ачийн хамт Багануур  дүүргийн 5 дугаар хороо 32 дугаар гудамжны 01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД:

           Холбогдсон хэргийн талаар:

           М.Энь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз захын үүдэн дээр Д.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь цохиж хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч М.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Д.Э машин тэнд хэр удаан зогсож байсан талаар мэдэхгүй. Намайг ирэхэд цагаан машин зогсож байсан. Тухайн газар хойшоо харсан албан газрын автомашин орж, гардаг гарц юм. Тэрний хажууд зогсож байхаар нь тоогоогүй. Машин дотроо байж байхад нэг шинээр орсон хүүхдийн автомашины орох гарах гарцыг хаагаад зогсоод байсан. Тэгээд би тоогоогүй байж байтал хүмүүс тэр залууг машинаа холдуул гэж байсан. Би учирлаад хэлэхэд өөдөөс янз бүрийн юм яриад байсан. Тэгэхээр нь “чи эр хүн юм бол ийшээ” явъя гэхэд нөгөө залуу цуг яваагүй. Өөдөөс би Монгол улсын нутаг дэвсгэрийн хаана ч явах эрхтэй гээд томроод байсан. Миний хувьд модны зах руу ордог замыг хаасан байсныг тайлбарлаж өгөх санаатай байсан. Янз бүрээр доромжлоод байхаар нь уурандаа цохисон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.  

           Хохирогч Д.Эмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би амжиргаа цагаан гэх шинэ машин авсан бөгөөд тус машинтайгаа лайз зах дээр зогсож мөнгө олохоор 2020.03.31-ний өдөр гарсан. Ингээд цайз модны захын урд байх шороон зогсоол дээр машинуудтай зэрэгцэж зогссон бөгөөд 20-30 иинут орчим зогсож байтал 5081 УБУ улсын дугаартай амжиргаа цагаан миний машины хажууд ирж зогсоод цонхоо онгойлгоод надад хандан "Чи наанаасаа зайл" гэж хэлсэн. Тэгэхээр нь би зайлахгүй би яахаараа зайлдаг юм гэж хэлэхэд тус залуу уурлаад "чи муу зайлахгүй байхыг чинь харнаа" гэхээр нь би "Та нар адилхан амьдрах гэж байж яах гэж тэгдэг юм" гэж хэлсэн. Ингээд тус залуу машинаа унаад хөдлөөд явсан бөгөөд дахин 10-20 минутын дараа миний зүүн талд зогсож байсан цэнхэр өнгийн бонго машин дотроос хүмүүс дуудах шиг болсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очтол надтай хэрэлдсэн залуу өөр 3-н жолоочтой хамт байж байсан. Тэгтэл хэрэлдсэн залуу дахин намайг "Чи эндээс зайл пизда минь" гэж хэлсэн бөгөөд хажуу талаас нь 50-55 орчим насны хүрэн улаан өнгийн куртка өмссөн хүн "Чи зайл эндээс" гэж хэлэн тэр хоёр нийлээд намайг хамт хөөж эхэлсэн. Ингээд би уурлаад "Та намайг зайлуулдаг хэн бэ" гэж хэлээд буцаад машиндаа орсон. Тэгтэл 50-55 орчим настай хүрэн улаан өнгийн курткатай эрэгтэй машинаасаа бууж ирээд намайг машинаасаа буугаад ир гэж дуудсан.

Тэгэхээр нь буугаад очтол намайг хэл амаар харааж доромжлож байгаад миний зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгтэл сууж байсан үл таних хоёр жолооч салгасан бөгөөд анх хэрэлдсэн залуу хэл амаар доромжлон зогсож байсан.Тэгсэн намайг цохисон гэх хүн надад хандан "Хүнгүй газар гараад сайхан зодолдоё" гэхээр нь би "Би үр хүүхэдтэй хүн өөртэй чинь зодолдохгүй" гэж хэлэхэд тус хүн над дээр ирээд миний бэлэг эрхтэн байх хэсгээс базаад "Чи эрэгтэй юм уу" гэж хэлэн инээж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлэхэд тус эрэгтэй хоёр гараараа миний цамцны захнаас бариад боосон. Ингээд толгой эргэж эхэлсэн бөгөөд арай хийж тавиултал цаанаас нь анх хэрэлдсэн гэх эрэгтэй ирээд миний хойлойг хоёр гараараа багалзуурдан базсан. 3үүн хацар хэсэг хавдсан. Тус гэмтлийг 50-55 орчим насны эрэгтэй хүн учруулсан. Мөн миний хүзүүнд олон зулгаралт шалбаралтууд учирсан. Тус гэмтлийг хэрэлдсэн гэх 5081УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гараараа базаж хумсалж боож учруулсан... гэсэн мэдүүлэг / хх-н 4-8/,

          Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тус өдөр өөрийн эзэмшлийн 5081 УБУ улсын дугаартай амжиргаа цагаан машинтай цайз зах дээр зогсохоор гарсан. Ингээд 12 цагийн орчим “Цайз” зах дээр очтол модны захын хаалгыг таглаад амжиргаа цагаан зогссон байхаар нь би хажууд нь очоод "Чи ачаа ачих юм уу" гэж асуутал "Үгүй би ачаа ачихгүй энд зүгээр зогсож байна" гэхээр нь би "Чи наанаа зогсоод хэрэггүй хаалга таглаад зогссон байна. Урагшаагаа очоод зогсооч" гэж хэлтэл тэр залуу "би хаана зогсохоо өөрөө мэдье чиний эзэмшлийн газар биш" гэж хэлсэн бөгөөд тэгж хэлж байхдаа над руу хуруугаараа чичлээд байсан. "тэгэхээр нь би тэр залууд хандан "чи хүн рүү хуруугаараа чичлэж болдоггүйг мэдэх үү" гэж хэлтэл тэр залуу "Чамтай хэрүүл хиймээргүй байна" гэж хэлээд машиныхаа цонхоо хаасан. Тэр үед тус машинаас зүүн тийш 2 машины зайд нэг зогсоол гарсан бөгөөд би тэр зогсоолд машинаа байршуулсан. Ингэзд би машинаасаа буугаад хаалга таглаад тавьсан байсан амжиргаа цагааны зүүн талд байх бонго маркийн тээврийн хэрэгсэл дээр очтол тус машин дотор Энхбаатар ах, Доржоо ах, Мөнхдалай гураа ойр зуурын юм яриад байж байсан бөгөөд би хамт нийлээд юм яриад байж байтал надтай хэрэлдсэн гэх амжиргаа цагааны жолооч машинаасаа буугаад ирсэн. Тэгтэл Энхбаатар, Доржоо ах хоёр тэр залууд хандан "Чи наанаасаа холдож болдоггүй юм уу. Хаалга хааж тавьчихаад байна шүү дээ" гэж хэлтэл амжиргаа цагааны залуу уурлаад "Та нар намайг олуулаа барьж иднэ гэж бодож байна уу. Намайг барьж иднэ гэж байхгүй" гэж хэлсэн бөгөөд над руу гараа чичлээд "Чи энэ хүмүүст шургаад хэрүүл үүсгэлээ" гэж хэлсэн бөгөөд Энхбаатар ах руу хандан "Чи гараад ир" гэж хэлсэн.Тэгтэл Энхбаатар ах машинаасаа буугаад нөгөө залуу дээр очин "Дүү чи ингэж ярьж болохгүй намайг дагаад яв ийшээ явж байгаад учраа олъё" гэж хэлтэл нөгөө залуу Энхбаатар ахад хандан "Хуц пизда минь чамайг би яахаараа дагаж явдаг юм. Та нар олуулаа над руу ингэж дайрахгүй шүү " гэж хэлэн уурлаж байсан. Ингээд нэг харахад Энхбаатар ах үл таних залуутай заамдалцаад зогсож байсан бөгөөд үл таних залуу Энхбаатар ахад хандан "чи намайг цохилоо" гэж хэлээд байж байсан. Ингээд тэр хоёр заамдалцаад байж гайтал Доржоо ах хажуу талаас нь салгах гээд дийлээгүй. Тэгэхээр нь хажуу талаас нь очиход тус хоёр хүнийг салгасан.Энхбаатар ахыг нэг удаа цохисон гэж үл таних залуу хэлж байсан. Мөн Энхбаатар ах үл таних хоёр залуу хоорондоо заамдалцаж байсан. Би тус залууд огт ойртоогүй хажуу талаас нь салгахдаа Энхбаатар ахын цамцнаас нь татаж салгасан. Харин тэр залуу маргалдаж дууссаныхаа дараа надад хандан "Чамаас бүх юм болсон чи шургаснаас болж тус үйл явдал болж байгаа юм чамайг боосон гэж би цагдаад хэлнэ" гэж намайг гүтгэж байсан. Тус гүтгэлгийг ойр хавьд байсан бүх жолоочид харж байсан. Мөн тус газар Энхбаатар ах үл таних хоёр маргалдаж заамдалцаж байсан тул тэр хоёр бие биенийхээ биед гэмтэл учруулж магадгүй... гэсэн мэдүүлэг / хх-н 9-11/,

          Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Тэр өдөр үдээс хойш байсан санаж байна. Би “Цайз” зах дээр зогсож байсан юм. Тэгсэн чинь миний хажууд нэг амьжиргаа цагаан ирээд гарц хаагаад зогчихсон байсан юм. Тэгсэн чинь Энхээ ах намайг хараад миний кабинд ирээд юм яриад суусан юм. Тэгээд бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан чинь тэр амьжиргаа цагаан машины жолооч гэх залуу машинаа гараад ирчихсэн зогсож байсан юм. Тэгсэн чинь Энхээ ах миний дүү наана чинь зогсож болохгүй гэж юм яриад байж байсан. Тэгээд удаа ч үгүй тэр хоёр хоорондоо хэрэлдээд унасан. Тэгсэн нөгөө залуу тэрүүгээр хашгираад байсан. Тэгээд Азаа бид хоёр очоод салгаад авсан... гэсэн мэдүүлэг  / хх-н 14-15/,

           Гэрч Л.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би үдээс хойш байсан юм. Тэгээд нэг залуу ирж машинтайгаа цайз захын хажуу талд ирээд зоссон. Тэгээд би машинаасаа буугаад зогсож байсан чинь Энхээ тэр залуу хоёр барьцалдаад авсан байсан. Тэгээд би машинаасаа бууж ирээд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд би ачаанд гараад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 17-19/,

         Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би тэр өдөр цайз зах дээр машинтайгаа цайз захын урагшаа гардаг хаалгыг нь таглаад машинаа хөндлөн тавьчихсан байсан юм. Тэгсэн чинь манай Энхээ гэдэг жолооч залуу тэр залуу очоод ахын дүү ингэж зогсож болохгүй. Машин тэргээ эвтэйхэн байрлуулчих гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу Энхээгийн өөдөөс чи муу юу гээд байгаа юм, би яаж зоссон ч яадаг юм, хүний олон хүнээ барихгүй шүү та нар бүгдээрээ над луу дайрлаа гээд хэрүүл маргаан болсон. Тэгсэнээ тэр залуу Энхээ рүү салаавч өгөөд, дунд хуруугаа гозойлгоод янз бүр болсон юм. Тэгсэн чинь Энхээ очоод тэр залууг бариад авсан. Тэгээд Азаа тэр хоёр очоод салгаад тэр залууг чи машиндаа суу, тэргээ холдуул гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу Энхээ рүү дайраад байсан. Тэгээд Энхээг янз бүрээр хэлээд байхаар нь Энхээ тэвчилгүй тэрэн дээр очоод гар хүрчих шиг болсон. Тэгээд тэнд байсан жолооч нар чи болио наана тэгж хаалга таглаж зогсож болохгүй шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудаад Энхээ тэр хоёрыг цагдаагийн газар луу аваад явсан... гэсэн мэдүүлэг / хх-н 20-22/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 23/,

        Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4217 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Д.Эбиед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх
боломжтой шинэ гэмтэл байна.

3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дэзрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой  гэсэн дүгнэлт

 

 / хх-н 24-25/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 26-27/, М.Энхбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28  /, прокурорын тогтоол /хх-н 30-31/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-34 /

          М.Эхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол  /хх-н 35-36/,

Яллагдагч М.Эмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тэр өдөр би цайз зах дээр машинтайгаа зогсож байсан Би цайз зах дээр хувиараа халтуур хийдэг юм. Тэгээд би байж байгаад •хдалай гээд цайз зах дээр явдаг залуугийн машин дээр нь очиж ойр зуурын юм ж юм. Тэгээд байж байтал араас Азаа, Доржоо ах 2 ирээд бид 4 юм яриад байж IH юм. Тэр үед Мөнхдалайгийн машины хажууд нэг цагаан амжиргаа цагаан ira таглаад зогссон байсан юм. Тэгээд тэр машинаас нэг үл таних эрэгтэй буугаад «.ээр нь би тэрэнд хандаж:_хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу шууд гараараа нар луу заагаад: та нар намайг хөөж амжихгүй шүү гэж хэлсэн. тэгэхээр нь би чи гүн юм болоод хүрээд ир гэсэн чинь тэр залуу ирэхгүй байхаар нь би тухайн залуу очоод цамцных нь захнаас нь заамдаж аваад татаад "2-уулаа эндээс холдож *эад ярилцья гэж хэлсэн. тэгтэл тэр залуу намайг хэл амаар дорожлоод байхаар ул цамнаас нь гараараа заамдаж байгаад баруун гараараа тэрний нүүр хацар рүү нь 1 удаа цохисон. Тэгээд тэр залууг тэнд нь орчихчихоод буцаад явж 1н чинь намайг дахин араас хэл амаар доромжлоод байхаар нь би уур хүрээд дээр дахиж очоод хүзүү, хоолой хэсгээс нь 2 удаа багалзуурдаж базсан. Тэгтэл гуу талаас Азбуян ирээд болиулсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудсан. Пизда гээд над руу дунд хуруугаа гозойлгосон. Бас чи монгол юм уу байсан. Чи муу пизда юу юм бэ, хөгшин ухна минь гээд байсан. Бас чамайг шоронд чинь хатаана гээд байсан. Тэгсэн. Би тэрний нүүр хацар хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа )н. Бас дараа нь хүзүү, хоолой хэсгээс нь гараараа 2 удаа багалзуурдсан... гэсэн мэдүүлэг / хх-н 32-34/, М.Энхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, захиганны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 40-50/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 51,52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Э 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз захын үүдэн дээр Д.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь цохиж хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

   Шүүхээс шүүгдэгч  М.Энь  2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз захын үүдэн дээр Д.Эрдэнэбаяртай гарц хааж зогссон байна. Энд зогсож болохгүй гэсэн шаардлага тавьсанаас болж хоорондоо маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж хоолойг нь боох тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

 

 Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ..Би амжиргаа цагаан гэх шинэ машин авсан бөгөөд тус машинтайгаа Цайз зах дээр зогсож мөнгө олохоор 2020.03.31-ний өдөр гарсан. Ингээд цайз модны захын урд байх шороон зогсоол дээр машинуудтай зэрэгцэж зогссон бөгөөд 20-30 минут орчим зогсож байтал 5081 БУ улсын дугаартай амжиргаа цагаан миний машины хажууд ирж зогсоод цонхоо онгойлгоод надад хандан "чи наанаасаа зайл" гэж хэлсэн. ...ингээд тус залуу машинаа унаад хөдлөөд явсан бөгөөд дахин 10-20 минутын дараа миний зүүн талд зогсож байсан цэнхэр өнгийн бонго машин дотроос хүмүүс дуудах шиг 5олсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очтол надтай хэрэлдсэн залуу өөр 3-н жолоотой хамт байж байсан. Тэгтэл анх хэрэлдсэн залуу дахин намайг "чи эндээс зайл пизда минь" гэж хэлсэн бөгөөд хажуу талаас нь 50-55 орчим насны хүрэнулаан өнгийн куртка өмссөн хүн "чи зайл эндээс" гэж хэлэн тэр хоёр нийлээд намайг хамт хөөж эхэлсэн. Ингээд би уурлаад маргалдсан тэгтэл хүрэн улаан куртиктай эрэгтэй машинаасаа бууж ирээд намайг буугаад ир гэж дуудсан. Тэгэхээр нь буугаад очтол намайг хэл амаар харааж доромжилж байгаад миний зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгтэл хамт сууж байсан үл таних хоёр жолооч салгасан бөгөөд анх хэрэлдсэн залуу хэл амаар доромжлон зогсож байсан. ...тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлэхэд тус эрэгтэй хоёр гараараа миний цамцны захнаас бариад боосон. Ингээд толгой эргэж эхэлсэн бөгөөд арай хийж тавиултал цаанаас нь анх хэрэлдсэн гэх эрэгтэй нь ирээд миний хоолойг хоёр гараараа багалзуурдан базсан. Миний зүүн хацар хэсэг хавдсан. Тус гэмтлийг 50-55 орчим насны эрэгтэй хүн учруулсан. Мөн миний хүзүүнд олон зулгаралт шалбаралтууд учирсан. Тус гэмтлийг анх хэрэлдсэн гэх 5081 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гараараа базаж хумсалж боож учруулсан." гэх мэдүүлэг,

 

        Гэрч Л.А мөрдөн шалгах ажилгааны үед  өгсөн ...Би тус өдөр өөрийн эзэмшлийн 5081УБУ улсын дугаартай амьжиргаа цагаан машинтай цайз зах дээр зогсохоор гарсан. Ингээд12 цагийн орчим Цайз зах дээр очтол модны захын хаалгыг таглаад амьжиргаа цагаан зогссон байхаар нь би хажууд нь очоод "Чи ачаа ачих юм уу" гэж асуутал "үгүй би ачаа ачихгүй энд зүгээр зогсож байна" гэхээр нь би "чи наанаа зогсоодхэрэггүй хаалга таглаад зогссон байна урагшаагаа очоод зогсооч" гэж хэлтэл тэр залуу "би хаана зогсохоо өөрөө мэдье чиний эзэмшлийн газар биш" гэж хэлсэнбөгөөд тэгж хэлж байхдаа над руу хуруугаараа чичлээд байсан. Тэгтэл Энхбаатар, Доржоо ах 2 тэр залууд хандан "чи наанаасаа холдож болдоггүй юм уу, хаалга хааж тавьчихаад байна шүү дээ" гэж хэлтэл амжиргаа цагааны залуу уурлаад "та нар намайг олуулаа барьж иднэ гэж бодож байна уу. Намайг барьж иднэ гэж байхгүй" гэж хэлсэн бөгөөд над руу гараараа чичлээд ...Энхбаатар ах руу хандан "Чи гараад ир" гэж хэлсэн. Тэгтэл Энхбаатар ах машинаасаа буугаад нөгөө залуу дээр очин "дүү чи ингэж ярьж болохгүй намайг дагаад яв ийшээ явж байгаад учраа олъё" гэж хэлтэл нөгөө залуу Энхбаатар ахад хандан "хуц пизда минь -чамайг би яахаараа дагаж явдаг юм та нар олуулаа над руу ингэж дайрахгүй шүү" гэж хэлэн уурлаж байсан. Ингээд нэг харахад Энхбаатар ах үл таних залуутай заамдалцаад зогсож байсан бөгөөд үл таних залуу Энхбаатар ахад хандан "чи чамайг цохилоо" гэж хэлээд байж байсан. Ингээд тэр хоёр заамдалцаад байж байтал Доржоо ах хажуу талаас нь салгах гээд дийлээгүй. Тэгэхээр нь хажуу талаас нь очоод тус хоёр хүнийг салгасан. Энхбаатар ахыг нэг удаа цохисон гэж үл таних залуу хэлж байсан. Би тус залууд огт ойртоогүй хажуу талаас нь салгахдаа Энхбаатар ахын цамцнаас нь татаж салгасан. Харин тэр залуу маргалдаж дууссаныхаа дараа надад хандан "чамаас бүх юм болсон чи шургаснаас болж тус үйл явдал болж байгаа юм чамайг боосон гэж би цагдаад хэлнэ" гэж намайг гүтгэж байсан" гэх мэдүүлэг,

 

      Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Тэгээд бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан чинь тэр амьжиргаа цагаан машины жолооч гэх залуу машинаа гараад ирчихсэн зогсож байсан юм. Тэгсэн чинь Энхээ ах миний дүү наана чинь зогсож болохгүй гэж юм яриад байж байсан. Тэгээд удаа ч үгүй тэр хоёр хоорондоо хэрэлдээд унасан. Тэгсэн нөгөө залуу тэрүүгээр хашгираад байсан. Тэгээд Азаа бид хоёр очоод салгаад авсан... гэсэн мэдүүлэг,

       Гэрч Л.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн..Тэр өдөр би үдээс хойш байсан юм. Тэгээд нэг залуу ирж машинтайгаа цайз захын хажуу талд ирээд зоссон. Тэгээд би машинаасаа буугаад зогсож байсан чинь Энхээ тэр залуу хоёр барьцалдаад авсан байсан. Тэгээд би машинаасаа бууж ирээд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд би ачаанд гараад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг

Гэрч Ц.Доржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Би тэр өдөр цайз зах дээр машинтайгаа цайз захын урагшаа гардаг хаалгыг нь таглаад машинаа хөндлөн тавьчихсан байсан юм. Тэгсэн чинь манай Энхээ гэдэг жолооч залуу тэр залуу очоод ахын дүү ингэж зогсож болохгүй. Машин тэргээ эвтэйхэн байрлуулчих гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу Энхээгийн өөдөөс чи муу юу гээд байгаа юм, би яаж зоссон ч яадаг юм, хүний олон хүнээ барихгүй шүү та нар бүгдээрээ над луу дайрлаа гээд хэрүүл маргаан болсон. Тэгсэнээ тэр залуу Энхээ рүү салаавч өгөөд, дунд хуруугаа гозойлгоод янз бүр болсон юм. Тэгсэн чинь Энхээ очоод тэр залууг бариад авсан. Тэгээд Азаа тэр хоёр очоод салгаад тэр залууг чи машиндаа суу, тэргээ холдуул гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу Энхээ рүү дайраад байсан. Тэгээд Энхээг янз бүрээр хэлээд байхаар нь Энхээ тэвчилгүй тэрэн дээр очоод гар хүрчих шиг болсон. Тэгээд тэнд байсан жолооч нар чи болио наана тэгж хаалга таглаж зогсож болохгүй шүү дээ гэж хэлж байсан.... гэсэн мэдүүлэг,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4217 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.Э биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх
боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дэзрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой   гэж тогтоогджээ.

          Яллагдагч М.Эмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэр өдөр би цайз зах дээр машинтайгаа зогсож байсан Би цайз зах дээр хувиараа халтуур хийдэг юм. Тэгээд би байж байгаад •хдалай гээд цайз зах дээр явдаг залуугийн машин дээр нь очиж ойр зуурын юм ж юм. Тэгээд байж байтал араас Азаа, Доржоо ах 2 ирээд бид 4 юм яриад байж байсан юм. Тэр үед Мөнхдалайгийн машины хажууд нэг цагаан амжиргаа цагаан ira таглаад зогссон байсан юм. Тэгээд тэр машинаас нэг үл таних эрэгтэй буугаад «.ээр нь би тэрэнд хандаж:_хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу шууд гараараа нар луу заагаад: та нар намайг хөөж амжихгүй шүү гэж хэлсэн. тэгэхээр нь би чи юм, хүрээд ир гэсэн чинь тэр залуу ирэхгүй байхаар нь би тухайн залуу очоод цамцных нь захнаас нь заамдаж аваад татаад "2-уулаа эндээс холдож ярилцья гэж хэлсэн. тэгтэл тэр залуу намайг хэл амаар дорожлоод байхаар нь цамнаас нь гараараа заамдаж байгаад баруун гараараа тэрний нүүр хацар рүү нь 1 удаа цохисон. Тэгээд тэр залууг тэнд нь орчихчихоод буцаад явж байсан чинь намайг дахин араас хэл амаар доромжлоод байхаар нь би уур хүрээд дээр дахиж очоод хүзүү, хоолой хэсгээс нь 2 удаа багалзуурдаж базсан. Тэгтэл гуу талаас Азбуян ирээд болиулсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудсан. Пизда гээд над руу дунд хуруугаа гозойлгосон. Бас чи монгол юм уу байсан. Чи муу пизда юу юм бэ, хөгшин ухна минь гээд байсан. Бас чамайг шоронд чинь хатаана гээд байсан. Тэгсэн. Би тэрний нүүр хацар хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Бас дараа нь хүзүү, хоолой хэсгээс нь гараараа 2 удаа багалзуурдсан... гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

 шүүгдэгч М.Энь хоорондын таарамжгүй харьцааны улмаас бусадтай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх ба түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд М.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайг  тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

 

         Энэ хэргийн улмаас М.Энь цагдан хоригдсон хоноггүй.  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдав.

          Хохирогч эмчилгээний зардал нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

      

  Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.  М.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт    зааснаар М.Э 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Энийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 4. М.Энь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Энь хохирол төлөөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Д.Энь эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8 .Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Энхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН