Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 156/2016/00711/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, “Норовлин улиасан гарам”              4 дүгээр гудамжийн 19 тоотод оршин суух, Харгана овогт Балжиннямын Цолзолдоржийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Нэхэмжлэгч Б.Цогзолдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хааж, 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд Батширээт сумын модны үйлдвэрт нормчин, манаач, галч, туслах ажилчин зэрэг ажлуудыг хийж байсан. 1995 оноос модны үйлдвэр нь Батширээт хувьцаат компани болж миний бие уг компанид 2001 оны 09 дүгээр сар хүртэл манаачаар ажилласан юм. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон. Манай сумын модны үйлдвэрийн архивын байр шатсан тул цалингийн цэс гарах боломжгүй болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг үндэслэн ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Б.Цогзолдорж миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2011 оноос хөдөлмөрийн чадвар алдаж гэрт суух болсон. Одоогийн байдлаар би босож явж чадахгүй. Иймд шүүх хурлыг намайг оролцуулахгүй хийж өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Иргэн Б.Цогзолдорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний биеийн байдал муу, бусдын асаргаанд байдаг. Ганцаараа явах боломжгүй. Хамт амьдрах охин маань нялх биетэй тул намайг авч явах боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх 
D:\2017 он\2015 ШХНБД Г.Мөнхномин [2]\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\шийдвэр\Цогзолдорж.docx
хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 27 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Харгана овогт Балжиннямын Цолзолдорж нь 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт нормчин, манаач, галч, туслах ажилчнаар, 1995 оноос 2001 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд Батширээт хувьцаат компанид манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Цогзолдоржийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Цогзолдорж нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СБ-56091019 регистрийн дугаартай, Харгана овогт Балжиннямын Цолзолдорж нь 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Батширээт сумын модны үйлдвэрт нормчин, манаач, галч, туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1.Гэрч Л.Оюунсайханы: ... Би 1984 оноос 1995 оныг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Намайг 1984 онд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ажилд ороход Г.Цогзолдорж нь Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ажиллаж байсан. ... Б.Цогзолдорж нь 1977 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд туслах ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед модны үйлдвэрийн даргаар Лхаасүрэн гэдэг хүн байсан  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  19-20 тал)

2. Гэрч М.Тунгалагийн: ...Би 1977 оноос 1984 оныг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ээлжийн мастераар ажиллаж байсан. Намайг Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ажилладаг байхад Б.Цогзолдорж нь цэргээс халагдаж 1977 онд тус үйлдвэрт ажилд орсон. ... 1977 оноос 1984 оныг дуустал 
хугацаанд модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 22-23 тал) 

3. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд: Балжиннямын Цогзолдорж нь Хэнтий аймгаас 1974 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цэрэгт татагдаж,  1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан гэжээ. (хх-ийн 6 тал)

4. Хөдөлмөрийн дэвтэрт: Б.Цогзолдоржийг ... 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчин, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт аймаг дундын модны үйлдвэрт манаач, ажилчнаар тус тус  ажлуулсугай гэжээ.   (хх-ийн 12 тал)
 
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Харгана овогт Балжиннямын Цогзолдорж, 1956 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, СБ-56091019 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 7 тал)

6. Хүсэлт гаргагч Б.Цогзолдоржийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 16, 27 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Б.Цогзолдорж нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 27 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. 

Хүсэлт гаргагч Б.Цогзолдоржийн 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оныг дуусталх хугацаанд Батширээт сумын модны үйлдвэрт нормчин, манаач, галч, ажилчнаар ажиллаж байсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. 
Харин 1995 оноос 2001 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд “Батширээт” хувьцаат компанид манаачаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй гэж шүүх үзэв. 
“Батширээт” хувьцаат компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол ажиллаж байсан жилд тооцогдох болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СБ-56091019 регистрийн дугаартай, Харгана овогт Балжиннямын Цолзолдоржийг 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчин, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт аймаг дундын модны үйлдвэрт манаач, ажилчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Цогзолдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ