| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0736/Э |
| Дугаар | 777 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 777
2020 04 29 2020/ШЦТ/777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: Д.Ариунжаргал
шүүгдэгчийн өмгөөлөгч : Н.Батзолбоо
шүүгдэгч: Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2006000000940 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б, 1984 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, автозасварын газарт засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 36-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заанаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, РД:МИ84020831 ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Бнь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-уулын ар эмэгтэйчүүдийн хорих ангийн эсрэг талд Н.Наранбаярыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Наранбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н жолоочийн ажил эрхэлдэг юм. Өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал машин эд анги нь эвдэрсэн. Тухайн машины эд зүйлийг янзалдаг хүн маань Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эмэгтэйчүүдийн хорих ангийн эсрэг талд цагаан өнгийн стима маркийн машин байгаа хүрээд ир би янзлаад эгье гэж хэлсэн. Тэгээд би байгаа газар нь ирээд машинаа янзлуулсан. Тэр үед манай машиныг янзалдаг Алтангэрэлийн хамтаар найзууд нь байсан. Тэр хэд архи ууж байсан ба Алтангэрэл миний машиныг янзлах гэж байхаар нь би машинаасаа нэг шил архи өгсөн. Алтангэрэл ах тухайн архийг нөгөө найзууддаа аваачиж өггөл цагаан өнгийн стима маркийн автомашины эзэн нь Гөлөгөө гэх хочтой зүс таних залуу нь тэр архийг ийм жижигхэн юм авчирч байгаа юм уу гээд асгачихсан. Тэгэхээр нь би тухайн ахад хандаж та арай дээрэлхүү юу гэхэд би чамайг өөртөө хүргэхгүй зодно гэж хэлээд намайг зодсон. Тэр үед нөгөө хүмүүс нь салгах гэж оролдсон боловч салгаж чадаагүй. Тухайн Гөлөг өө гэх залуу нь миний нүүр хэсэг рүү цохиод байсан ба миний шүд цаашаа цөмөрч орсон. Тэгээд дараа нь эхнэр нь ирээд бичлэг хийгээд байсан мөн би эхнэрээ дуудсан байсан чинь манай эхнэр рүү дайраад доромжлоод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөнМиний уруул хавдсан, толгойны ар хэсэг хавдсан, хүзүү урагдсан, шүд хөдөлсөн байна… гэсэн мэдүүлэг
/ хх-н 6-10/,
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: : 2020 оны 03-р сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо ганцын задгайд би гэртээ байж байхад Ариухай, Өлзий, Бооёо, Батсайхан нарын хамт ирсэн гэтэл Батсайхан манай гурван найз шартаад байна ганц шил юм аваад өгөөч гэхээр нь би зам дагуу байх "Есо City" гэх нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн хараа гэх архийг аваад эмэгтэйчүүдийн хорих ангийн тэнд байдаг гудамжинд ороод Батсайханы “Истима” маркийн цагаан өнгийн машинд авсан архийг Ариухай, Бооёо бид гурав хувааж уусан. Тэр үед Наранбаяр залгаад машины хийн систем янзлаад өгөөч гэхээр нь байсан газраа зааж өгөөд 10-20 минутын дараа Наранбаяр нь эхнэр хүүхдийн хамтаар приус-10 маркийн машинтай, эхнэр нь машиныг бариад хүрч ирсэн.
Наранбаяр нь архи уусан бололтой архи үнэртэж байсан. Наранбаяр нь машиныхаа багажнаас 0.5 литрийн хараа гэх нэртэй архийг гаргаж ирээд нөгөө хэд дээр очсон. Би машиныг үзээд байж байх үед Наранбаяр, Батсайхан хоёр нь хоорондоо муудалцаж эхэлсэн, би юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Батсайхан Наранбаяр нь хашааны булан руу барьцалдаад явсан нэг нэгнийгээ харилцан цохиод байхаар нь би болон Ариухай хамтаар очиж салгаад Батсайхан, Бооёо, Өлзий нарыг машинд нь суулгаад явуулах үед Наранбаяр машины урдуур ороод Батсайханыг явуулахгүй гээд газраас чулуу аваад машин руу шидэх гэж байхад нь би барьж аваад Батсайхан өөрийнхөө машинтай зугтаагаад яваад өгсөн. Наранбаярын эхнэр Цэцгээтэй нийлж байгаад арайхийж Наранбаярыг машинд нь суулгаад явуулах гэсэн боловч Наранбаярнад руу агсам тавиад байхаар нь би зугтаагаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 13-15/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 16/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4057 дугаартай:
1.Н.Н биед зулайн хуйх, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зүүн завжинд шарх, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх эоломжтой шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д 1ааснаар эрүүл мэндийг түр хугацааг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хэмаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх 17-18/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 21-22/, Д.Батсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 38, захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 39-42/, Д.Батсайханд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н /, прокурорын тогтоол /хх-н 25-26/,
Яллагдагчаас Д.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 26-ны нэг цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын ар гэх газар Алтангэрэл, Өлзий, Ариухай, Энхболд нарын хамтаар өөрийн эзэмшлийн истима маркийн 26-89 УБҮ улсын дугаартай машинд архи уугаад сууж байсан бөгөөд Алтангэрэл нь утсаар яриад Наранбаяр гэх залууг дуудсан ба Наранбаяр нь Алтангэрэлтэй уулзаж өөрийн машины тормосны аппаратыг янзуулсан.Наранбаяр нь машиныхаа багажнаас 0.5 литрийн хараа гэх нэртэй архи болон 1.5 литрийн цэвэр устай цуг гарж ирсэн бөгөөд уг архинаас Наранбаярт нэг аягаар хийж өгөөд уулгасан, дахин надад нэг хийгээд өг би эхнэр хүүхдэтэйгээ цуг явна ганц татчихаад явлаа гэхээр би Наранбаярын авч ирсэн шилтэй архийг газар луу асгасан бөгөөд Наранбаяр нь машинаас бууж ирээд намайг заамдаад миний өмсөж явсан цамц футболкийг урсан тэгэхээр нь би зүүн гараараа 2-3 удаа Наранбаярын нүүр орчмын хэсэгт цохисон. Наранбаярын хамарнаас цус гарсан ба машиндаа суугаад хөдлөх гэтэл Наранбаяр нь газраас чулуу аваад машины копуд руу шидэх үед Алтангэрэл, Ариухай нар нь Наранбаярыг бариад авсан. Машинаа бариад гэртээ очиход манай эхнэр машины чин копут хонхойсон байна юу болсон бэ? гэхэд би болсон явдлын талаар ярихад манай эхнэр машинаа үлдээчих хоёулаа очиж нөгөө хүмүүстэй уулзья гээд очиход би Наранбаяртай дахин маргалдах үед гэрээс манай том хүүхэд залгаад дүүгийн бие нь өвдөөд байна гэхээр би эхнэрээ үлдээгээд гэртээ очиж өвдсөн хүүхдээ аваад эх нялхасын эмнэлэг рүү явсан… гэсэн мэдүүлэг /хх-н 29-31/, Д.Батсайханд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23-24/, хүсэлтүүд / хх-н 52-53/, прокурорын тогтоол/ хх-н 56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д Д.Бнь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-уулын ард байрлах эмэгтэйчүүдийн хорих ангийн эсрэг талд Н.Наранбаяртай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д Д.Бнь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-уулын ард байрлах эмэгтэйчүүдийн хорих ангийн эсрэг талд Н.Наранбаяртай архи ууж байгаад маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Н.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би тухайн үед ахад хандаж та арай дээрэлхүү юу гэхэд би чамайг өөртөө хүргэхгүй зодно гэж хэлээд намайг зодсон. Тэр үед нөгөө хүмүүс нь салгах гэж оролдсон боловч салгаж чадаагүй. Тухайн Гөлөг өө гэх залуу нь миний нүүр хэсэг рүү цохиод байсан ба миний шүд цаашаа цөмөрч орсон. Тэгээд дараа нь эхнэр нь ирээд бичлэг хийгээд байсан мөн би эхнэрээ дуудсан байсан чинь манай эхнэр рүү дайраад доромжлоод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.Миний уруул хавдсан, толгойны ар хэсэг хавдсан, хүзүү урагдсан, шүд хөдөлсөн байна гэсэн мэдүүлэг / хх-н 6-10/,
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би машиныг үзээд байж байх үед Наранбаяр, Батсайхан хоёр нь хоорондоо муудалцаж эхэлсэн, би юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Батсайхан Наранбаяр нь хашааны булан руу барьцалдаад явсан нэг нэгнийгээ харилцан цохиод байхаар нь би болон Ариухай хамтаар очиж салгаад Батсайхан, Бооёо, Өлзий нарыг машинд нь суулгаад явуулах үед Наранбаяр машины урдуур ороод Батсайханыг явуулахгүй гээд газраас чулуу аваад машин руу шидэх гэж байхад нь би барьж аваад Батсайхан өөрийнхөө машинтай зугтаагаад яваад өгсөн. Наранбаярын эхнэр Цэцгээтэй нийлж байгаад арайхийж Наранбаярыг машинд нь суулгаад явуулах гэсэн боловч Наранбаяр над руу агсам тавиад байхаар нь би зугтаагаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 13-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4057 дугаартай шинжээчи йн дүгнэлтээр Н.Наранбаярын биед зулайн хуйх, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зүүн завжинд шарх, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх эоломжтой шинэ гэмтэл байна.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д 1ааснаар эрүүл мэндийг түр хугацааг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хэмаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна.
Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ” ... Наранбаяр нь машиныхаа багажнаас 0.5 литрийн хараа гэх нэртэй архи болон 1.5 литрийн цэвэр устай цуг гарж ирсэн бөгөөд уг архинаас Наранбаярт нэг аягаар хийж өгөөд уулгасан, дахин надад нэг хийгээд өг би эхнэр хүүхэдтэйгээ цуг явна ганц татчихаад явлаа гэхээр би Наранбаярын авч ирсэн шилтэй архийг газар луу асгасан бөгөөд Наранбаяр нь машинаас бууж ирээд намайг заамдаад миний өмсөж явсан цамц футболкийг урсан тэгэхээр нь би зүүн гараараа 2-3 удаа Наранбаярын нүүр орчмын хэсэгт цохисон. Наранбаярын хамарнаас цус гарсан ба машиндаа суугаад хөдлөх гэтэл Наранбаяр нь газраас чулуу аваад машины копуд руу шидэх үед Алтангэрэл, Ариухай нар нь Наранбаярыг бариад авсан…” гэсэн мэдүүлэг /хх-н 29-31/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Д.Бнь Наранбаярын авчирсан архийг өөрт нь аягалж өгөөгүй газарт асгасанаас болж маргалдан улмаар заамдалцаж авч нүүрэн тус газар нь гараараа цохисноос зулайн хуйх, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зүүн завжинд шарх, 2 шүдний сулрал бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдосон, Түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хяэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэсмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Бнь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Бнь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН