Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

     2020      04        28                                 2020/ШЦТ/768

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Олзод, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Б.Ганзориг

иргэдийн төлөөлөгч : Б.Алтанцэцэг

шүүгдэгчийн өмгөөлөгч :  Н.Ганбат

шүүгдэгч: Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад

заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 1906 06896 0095 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б, 1972 оны 7 дугаар  сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй,  бүрэн  бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн  хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 9-10 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан хотын  шүүхийн 55 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 04 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, уг хорих ялыг Дархан хот дах хорих ангид эдлэж байгаад 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 сар 10 хоногийн хугцаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 284 дугаартай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 421 дүгээр ангид эдлэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 406 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

          Г.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төв дотор Д.Этэй архи уусан гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ дээр хамгаалалтад гарч байсан. Бид нар нэг ээлжинд гурвуулаа гардаг бөгөөд тухайн өдөр гурвуулаа байсан. Д.Э бид 2 хөвсгөлийн найзууд анх намайг ажилд оруулсан. Тухайн үед Д.Эийн найз гэх хүн нэг шил архи ав ирсэн. Ажил тарах үеэр засвар хийж байх өрөөнд архиа уусан. Би 2, 3 аяга архи уугаад ажилтай байсан болохоор өөрийн талбай руугаа явсан. Д.Э нөгөө залуугаа явуулаад өөрөө унтаад үлдсэн. Намайг жижүүр дээр байх хооронд албаны дарга ирээд Д.Мөнхтөрийг асуугаад түүний унтаж байсан өрөө рүү орсон. Унтаж байхад нь зургийг нь аваад “маргааш өглөө оффис дээр ирнэ шүү” гэж хэлээд явсан. Би Д.Эийг босоод ирэхээр нь албаны дарга ирээд чиний зургийг аваад ууртай гарлаа гэж хэлэхэд “намайг нуухгүй яасан юм бэ” гээд над руу уурлаад байсан. “Чи намайг архи уусныг албаны даргад мэдэгдүүллээ гээд уурласан. Мөн би чамайг хоолтой болголоо гээд над руу дайраад байсан”. Тэгэхээр нь өрөөндөө очоод ойр зуурын хэрэглээндээ хэрэглэдэг хутга аваад Д.Э дээр очсон. Тухайн үед хутгатай байгаа болохоор нхд руу олон юм яриад дайрахгүй байх гэж бодсон. Хутгална гэж бодоогүй. Очиход Д.Э сандал дээр сууж байсан. Тэгтэл Д.Э над руу ухас гээд өндийгөөд хутга цээжинд нь тулгасан. Тэгээд сандраас эмнэлэг рүү явсан. Яаралтайгаар эмнэлэгт үзүүлээд хутгаа өгсөн. Өөрөө объект руугаа очоод хувцасаа солиод байж байхад цагдаа ирээд аваад явсан. Цээжин дээр хутгаа барьсан байхад ухас хийж босож ирээд хутганд тулсан. Нэг удаа хатгасан. Тухайн үед надад орох орон байхгүй байсан болохоор эхнэртэйгээ хамт эмнэлэг дээр хонодог байсан бөгөөд ажлын цалингаа аваад өрөө хөлслөх бодолтой байсан гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 4-5/, мөрдөгчийн тэмдэглэл/ хх-н 6/

          Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ буюу ХӨСҮТ дээр хамгаалагчаар гарсан бөгөөд надтай нэг ээлжинд Бямбанаранг хамт үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Орой 22 цагийн үед Г.Бнад луу ирээд засвар хийж байгаа өрөөнд ороод ирээч гэхээр нь би очиход Г.Бхоёулаа хамт нэг шил архи ууя гэж хэлсэн. Удалгүй бид хоёр хамт дэлгүүр гарч Хараа 0.33 литрийн хэмжээтэй архи аваад буцаж засвар хийж байсан өрөөндөө ороод авсан архийг хувааж уусан. ХӨСҮТ-ийн эргэлтийн хоол зөөдөг зүс таних эрэгтэй бид хоёр дээр 21 цагийн үед ирсэн бөгөөд тэр залуу нэг шил архи 0.75 литрийн хэмжээтэй архи авчирсан ба бид гурав хувааж уугаад тэр эргэлтийн залуу 22 цагийн үед гараад явсан. Удалгүй Г.Бтус өрөөнөөс гарч явсан бөгөөд нэг сэрэхэд 05 цаг өнгөрч байхаар нь би өөрийн объектод очсон. Тэгтэл Г.Бнад луу хүрч ирээд ямар нэг зүйл хэлэлгүй ар нуруун дээр гараа тавиад нөгөө гараараа   миний цээж хэсэгт нь нэг удаа хар иштэй жижиг хутгаар хутгалаад явсан. Миний биеийн хэвлийн хэсэгт хутгалсны улмаас гэмтэл учирсан... гэсэн мэдүүлэг   / хх-н 7-9/,

           Шүүгдэгч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хавдар судлалын Үндэсний төв дээр харуулын ажил хийж байсан. 18 цагийн үед хамт ажиллаж байсан найз Д.Э дээр түүний найз гэх үл таних эрэгтэй ирээд тэр залуу бид гурав хамт 0.75 литрийн архи засвар хийж байсан өрөөнд ороод хувааж уусан. Тус архиа ууж дууссаны дараа найзыгаа явуулаад намайг гарч ажлаа хий гэсэн. Тэр үед манай харуулын албаны дарга Пүрэвжав оройн 22 цагийн үед ирээд Д.Э яасан юм гээд асуугаад байсан. Удаагүй манай ажил дээр миний танил ах архи авчирч ирээд хамт уусан би нэлээн согтсон байсан бөгөөд ах хүүг сандал дээр унтаж болно гээд унтуулсан. Тэр үед Д.Э босч ирээд намайг архи яагаад уусан юм вэ гээд уурлаж загнасан ба бид хоёр маргалдаж эхэлсэн би өөрийн лостон дээр очоод хар иштэй хутга аваад би Д.Эийн урдаас очоод зүүн гараа мөрөн дээр нь тавиад баруун гараараа би хутгаар цээжин тус газар нь нэг удаа хутгалсан. Дараа нь би хүлээн авахын эмчид Д.Эийг хүлээлгэж өгөөд удаагүй цагдаа нар ирсэн. / хх-н 10-11/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14075 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. Д.Эийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цусан хураа /700мл/ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-п зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх-н 13-14/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 15-16/,  Эмчилгээний зардлын талаарх баримт /хх-н 17/, Д.Эийн мэс заслын тэмдэглэл /хх-н 18-26/, Г.Бямбанарангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, Сэлбэ өргөө СӨХ-д харуулаар ажиллаж байсан тодорхойлолсон тодорхойлолт / хх-н 45/,  Г.Бямбанаранд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 30  /, прокурорын тогтоол /хх-н 31-32/,

Яллагдагч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хавдар судлалын Үндэсний төв дээр харуулын ажил хийж байсан. 18:00 цагийн үед хамт ажиллаж байсан найз Д Энхтөр дээр түүний найз гэх үл таних нэг эрэгтэй ирээд тэр залуу бид гурав хамт 0,75 литрийн архи засвар хийж байсан өрөөнд ороод хувааж уусан. Тус архиа ууж дууссаны дараа найзыгаа явуулаад намайг гарч ажлаа хий гэсэн. Тэр үед манай харуулын албаны дарга Пүрэвжав оройн 20:00 цагийн үед ирээд Д.Э яасан юм гээд надаас асуусан бөгөөд би унтаж байгаа газрыг нь хэлж өгөхөд дарга зургыг нь аваад гараад явсан. Удаагүй ажил дээр миний танил ах архи авчирч ирээд хамт уусан би ч нилээн согтсон байсан бөгөөд ах хүүг би сандал дээр унтаж болно гээд унтуулсан. Тэр үед Д.Э босч ирээд намайг архи яагаад уусан юм бэ гээд уурлаж загнасан ба бид хоёр маргалдаж эхэлсэн би өөрийн постон дээр очоод хар иштэй хутга аваад би Д.Эийн урдаас очоод зүүн гараа мөрөн дэээр нь тавиад баруун гараараа тус хутгаар цээжин тус газар нь нэг удаа хутгалсан. Дараа нь би хүлээн авахын эмчид Д Энхтөрийг хүлээлгэж өгөөд удаагүй байхад цагдаа нар ирээд намайг авч явсан.. гэсэн мэдүүлэг /хх 33-36/, шийтгэх  тогтоолуудын хуулбар /хх-н 47-50/, Г.Бямбанаранд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол /хх-н 27-28/ зэрэг болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянан хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

               Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төв дотор Д.Этэй архи уусан гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төв дотор Д.Этэй архи уусан гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд: 

          Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... .Бямбанаран хоёулаа хамт нэг шил архи ууя гэж хэлсэн. Удалгүй бид хоёр хамт дэлгүүр гарч Хараа 0.33 литрийн хэмжээтэй архи аваад буцаж засвар хийж байсан өрөөндөө ороод авсан архийг хувааж уусан. ХӨСҮТ-ийн эргэлтийн хоол зөөдөг зүс таних эрэгтэй бид хоёр дээр 21 цагийн үед ирсэн бөгөөд тэр залуу нэг шил архи 0.75 литрийн хэмжээтэй архи авчирсан ба бид гурав хувааж уугаад тэр эргэлтийн залуу 22 цагийн үед гараад явсан. Удалгүй Г.Бтус өрөөнөөс гарч явсан бөгөөд нэг сэрэхэд 05 цаг өнгөрч байхаар нь би өөрийн объектод очсон. Тэгтэл Г.Бнад луу хүрч ирээд ямар нэг зүйл хэлэлгүй ар нуруун дээр гараа тавиад нөгөө гараараа миний цээж хэсэгт нь нэг удаа хар иштэй жижиг хутгаар хутгалаад явсан. Миний биеийн хэвлийн хэсэгт хутгалсны улмаас гэмтэл учирсан...гэсэн мэдүүлэг / хх-н 7-9/,

           Шүүгдэгч Г.Бямбанарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Тэр үед Д.Э босч ирээд намайг архи яагаад уусан юм вэ гээд уурлаж загнасан ба бид хоёр маргалдаж эхэлсэн би өөрийн лостон дээр очоод хар иштэй хутга аваад би Д.Эийн урдаас очоод зүүн гараа мөрөн дээр нь тавиад баруун гараараа би хутгаар цээжин тус газар нь нэг удаа хутгалсан. Дараа нь би хүлээн авахын эмчид Д.Эийг хүлээлгэж өгөөд удаагүй цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг / хх-н 10-11/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14075 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.Эийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цусан хураа /700мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.11-п зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь  эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-н 13-14/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бямбанаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсгийн  чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Бхохирогч Д.Эд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай тайлбар /хх-51/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч Г.Бнь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нийт 14 хоног цагдан хоригдсонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

         Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Дулам овогт Г.Б хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д   зааснаар Г.Бямбанаранг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Г.Бямбанаранд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Бнь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бямбанаранд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                    ШҮҮГЧИД                                   Д.МӨНХТУЯА

 

                                                                       С.ОЛЗОД