| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0776/Э |
| Дугаар | 798 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 798
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч Н.А, Э.С, Ү.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.А, Н.С, Ү.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02569 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Н.А,
2. Монгол Улсын иргэн, Н.С,
3. Монгол Улсын иргэн, Ү.Э,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч Э.С, Ү.Энартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Аыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Э.С нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Н.А, Ү.Энартай бүлэглэн иргэн А.Аыг, яллагдагч Ү.Эай бүлэглэн иргэн Г.Хатанбаатарыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, улмаар хохирогч А.Анхбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Хатанбаатарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Ү.Энь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.С, Н.А нартай бүлэглэн иргэн А.Анхбаярыг, яллагдагч Э.Стэй бүлэглэн иргэн Г.Хатанбаатарыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, хохирогч А.Анхбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах, хохирогч Г.Хатанбаатарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Эмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 12-16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-22/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хатанбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-34/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Энхтайванаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-37/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Агээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4936 дугаар дүгнэлт /хх-н 42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4937 дугаар дүгнэлт /хх-н 48/, Э.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 53-54, 56/, Ү.Энхтайваны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 90-92/, Н.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96-97, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 110-121/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Сгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 129-130/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ү.Энхтайванаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 134-136/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Агээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 140-142/, хохирогч Г.Хатанбаатарын хүсэлт /хх-н 157/, хохирогч А.Анхбаярын хүсэлт /хх-н 158-159/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас яллагдагч Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч Э.С, Ү.Энартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Анхбаярыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Э.С нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Н.А, Ү.Энартай бүлэглэн иргэн А.Анхбаярыг, яллагдагч Ү.Энхтайвантай бүлэглэн иргэн Г.Хатанбаатарыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, улмаар хохирогч А.Анхбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Хатанбаатарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Ү.Энь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.С, Н.А нартай бүлэглэн иргэн А.Анхбаярыг, яллагдагч Э.Стэй бүлэглэн иргэн Г.Хатанбаатарыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, хохирогч А.Анхбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах, хохирогч Г.Хатанбаатарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Н.А, Э.С, Ү.Энарыг бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Анхбаярыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,
мөн яллагдагч Ү.Энхтайван, Э.С нар бүлэглэн иргэн Г.Хатанбаатарыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, хохирогч Г.Хатанбаатарын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Анхбаярын хохирогчоор өгсөн: “....Би ах Хатанбаатарыг гэрт нь хүргэж өгөх гээд орц руу нь орох гэхэд орцны хаалган дээр үл таних 3 залуу согтуу байсан. Тэгээд тухайн хүмүүс хаалганы код хийж чадахгүй байхаар нь Хатанбаатар ах код хийгээд бид нар дотогшоо орсон. Тэгээд тухайн залуучуудтай хамт лифт хүлээгээд зогсож байхад намайг махлаг, биеийн тамирын хар хувцастай ах мангасдаад авсан. Тэгээд шууд зодоон болсон ба намхан, хар хувцастай залуу намайг толгой, тархи, нүүр рүү цохьсон. Толгой руу хөлөөрөө дэвссэн. Энэ хооронд Хатанбаатар ах руу нөгөө 2 залуу газар унагаад зодож байсан. Мөн намайг махлах биетэй ах миний толгой дээр мөн хөлөөрөө 1 удаа дэвсээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хатанбаатарын хохирогчоор өгсөн: “..Анхбаяр бид хоёр байр руу орох гээд орцны хаалган дээр очих үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үл таних 3 хүн орцны хаалганы код хийж чадахгүй байхаар нь би кодоо хийгээд бид нар дотогшоо орж, лифт хүлээгээд зогсож байхад үл таних 3 залуугийн махлаг, хар биеийн тамирын хувцас өмссөн залуу намайг тонгойж куртикээ авах үед миний нүүр рүү өшиглөөд, 2 залуу нь нийлж байгаад намайг буланд оруулаад нэг нь миний 2 хөлнөөс татсаар байгаад унагаагаад, махлах залуу намайг хоолойн дээр өвдөглөөд, боогоод, дарчихаад биеийн бүх хэсэг рүү олон удаа цохиж зодсон. Би хэсэг ухаан алдсан ба ухаан орох үед миний хажууд Анхбаярын хамарнаас цус гарсан хэвтэж байсан. Тэгэхэд нөгөө 3 залуу гараад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 27-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4936 дугаартай:
1. А.Анхбаярын биед бага тархины зүүн тал бөмбөлөгт цус хуралт /0.9х0.8см/, зүүн талын дух, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун чихний ард зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 4937 дугаартай:
1. Г.Хатанбаатарын биед дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд язрал, нуруунд зулгаралт, цус хуралт, баруун бугалга, баруун тохойнд цус хуралт, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 48/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 110-121/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Э.С, Ү.Энар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогч нартай эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Н.А, Э.С, Ү.Энарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч А.Анхбаяр, Г.Хатанбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-н 157-159/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав