| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0130/Э |
| Дугаар | 301 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 301
2020 04 15 2020/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч Ю.Э, түүний өмгөөлөгч Г.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт ЮЭд холбогдох эрүүгийн 1911021680011 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Сартуул овогт ЮЭ, 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, “Буянт идэр” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12-302 тоотод оршин суух,
урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................................
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч ЮЭ /ИН82040815/ нь иргэн П.Мөнхсайханд Япон улсаас “Ланд Круйзер 105” загварын автомашин захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Хаан банкны 5006360777 дугаарын дансаараа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 6.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.Эгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Харин П.Мөнхсайханаас Land-105 маркийн цагаан өнгийн автомашин захиалахаар 12.000.000 төгрөг миний Хаан банкны 5006360777 дугаарын данс руу орж ирсний дараа Болд-Эрдэнэ лүү өгөх гэтэл “Болд-Эрдэнэ би Манжуурт явж байна, 5 дугаар сар гараад ирнэ, ирээд уулзах болно” гэхээр нь би П.Мөнхсайханы дээрх 12.000.000 төгрөгийг Болд-Эрдэнэд өгөлгүй, зөвхөн өөрийнхөө хүмүүст өгөх ёстой байсан жижиг сажиг өрнүүдээ өгөөд дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх-1хх-42-43х/,
Шүүгдэгч Ю.Эгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч П.Мөнхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн эзэмшлийн 5201 УБТ улсын дугаартай Ланд Круйзер 105 загварын автомашинаа 19.000.000 төгрөгөөр Дагвадорж гэх хамаатныхаа хүнд зарсан. Дагвадорж нь миний машины мөнгийг надад миний Хаан банкны 5276011262 дугаарын дансаар 2 хувааж хийсэн. Тэгээд 21 дүгээр хорооллын ойролцоо малын эм, тариа авах гээд такси бариад таксинд суутал таксины жолооч нь Ю.Э байсан. Тэгээд анх удаа Ю.Этэй танилцсан, тухайн үед Ю.Э нь цагаан өнгийн toyota crown маркийн машинтай явж байсан. Ингээд таксигаа бариад Баянбүрдийн хажууд байрлах 28 дугаар сургуулийн дэргэд буух хүртэл хугацаанд Ю.Э нь надад “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Даваахүүг танина, би морь, мал уядаг, олон хурдны морьдтой, миний морь, мал Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг, мөн морины алдарт уяач Сандуйжавыг сайн танина” гэж өөрийгөө танилцуулж, ингээд бид хоёр хоорондоо гар утасны дугаараа солилцсон ...Тэгээд дараа нь би Ю.Эд машин авах талаараа хэлсэн чинь Ю.Э би бас өөрөө Land cruiser 200 маркийн автомашиныг Япон улсаас авах гэж байгаа, Япон улсад Сумод барилдаж байгаа Ичиннноров нь манай эхнэрийн хамаатан бөгөөд Япон улсаас машин явуулдаг, Ичинноровоос машин авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгвэл чи бас надтай хамт машин авахгүй юм уу, би цаашаагаа Япон улс руу яриад хэлье гээд дараа нь миний эхнэр Б.Хонгорзулын “hongoroo hongorzul” гэсэн facebook-ийн мессенжер лүү нь Ю.Э нь өөрийн facebook-ийн мессенжерээс Land cruiser 80, 100, 105 маркийн автомашинуудын зургуудыг явуулахаар 3-4 машины зургийг үзэж сонирхсон. Дараа нь Ю.Э эдгээр машинууд нь ямар ч асуудал байхгүй, хэрвээ чи авахгүй бол энэ машинуудыг өөр хүмүүст сонирхуулах болно, энэ чиний сонирхож байгаа ланд круйзер 105 загварын цагаан өнгийн дизель хөдөлгүүртэй машины урьдчилгаа мөнгө гэж 12.000.000 төгрөг өгөөрэй, машины үндсэн үнэ нь 26.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би бодож байгаад 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамаатны ах Заагаагийн гэр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 53 тоотод байхдаа 22 цаг 42 минутын үед Ю.Эгийн Хаан банкны 5006360777 дугаарын данс руу Мөнхөө гэх нэрээр 5.000.000 төгрөг, дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 10 цаг 55 минутанд Ю.Эгийн хаан банкны данс руу Мөнхөө гэх нэрээр 6.000.000 төгрөг, мөн дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 07 минутанд Ю.Эгийн хаан банкны данс руу 1.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-20х/; хохирогч П.Мөнхсайханаас дахин мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 08-09 цагийн үед миний эхнэр Б.Хонгорзулын фэйсбүүкийн “hongorzul hongoroo” гэсэн хаяг руу Ю.Э Land 105 маркийн автомашиныг авахаар болж тэр өдрийнхөө оройн 22 цагийн үед урьдчилгаа 12.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг авахуулсан. Ю.Э зөвхөн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр машины зураг явуулсан ба дахиж огт машины зураг явуулж байгаагүй ...Ю.Э нь хэлэхдээ Япон улсаас машин чинь ирчихсэн байгаа, машины бичиг баримт онгоцоор ирж байгаа 99167913 дугаарын утастай энэ эмэгтэй рүү яриарай гэхэд энэ 99167913 дугаарын утас руу залгаж ярихад “би хуралтай байна, машины бичиг баримт чинь онгоцоор ирж байгаа гэж” хэлээд утсаа тасалсан. Дахин энэ эмэгтэй рүү залгахад утсаа авахгүй байсан ба над руу “4 цагийн үед тань руу залгая” гэсэн мессежийг явуулсан. Энэ мессежийг бас зургийг дарж хэрэгт хавсаргасан болно. Ю.Э энэ эмэгтэйн нэрийг огт хэлээгүй ба энэ 99167913 дугаарын утас одоо хүртэл огт холбогдохгүй байгаа. Ю.Э надаас авсан 12.000.000 төгрөгийг эхлээд хэлж байхдаа чиний машиныг захиалчихсан хүнд өгчихсөн гэж хэлж байсан. Харин сүүлд түүнээс мөнгөө нэхэхэд “би мөнгийг чинь өөрөө үрчихсэн юмаа, цаашаагаа машин захиалсан гэж худлаа хэлсэн, огт машин захиалаагүй, тиймээс мөнгийг чинь төлж өгч чамайг хохиролгүй болгоно” гэж хэлсэн. Үлдэгдэл 8.000.000 төгрөгөө олж авмаар байна ...” гэх мэдүүлэг /1хх-22х/,
Хохирогч П.Мөнхсайханы Хаан банкны харилцагчийн дансны хуулга /1хх-12х/,
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-15х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-244х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-94х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Юурагийн Энхтүвшин /ИН82040815/ нь иргэн П.Мөнхсайханд Япон улсаас “Ланд Круйзер 105” загварын автомашин захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Хаан банкны 5006360777 дугаарын дансаараа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 6.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Ю.Эгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Харин П.Мөнхсайханаас Land-105 маркийн цагаан өнгийн автомашин захиалахаар 12.000.000 төгрөг миний Хаан банкны 5006360777 дугаарын данс руу орж ирсний дараа Болд-Эрдэнэ лүү өгөх гэтэл “Болд-Эрдэнэ би Манжуурт явж байна, 5 дугаар сар гараад ирнэ, ирээд уулзах болно” гэхээр нь би П.Мөнхсайханы дээрх 12.000.000 төгрөгийг Болд-Эрдэнэд өгөлгүй, зөвхөн өөрийнхөө хүмүүст өгөх ёстой байсан жижиг сажиг өрнүүдээ өгөөд дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх-1хх-42-43х/,
шүүгдэгч Ю.Эгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
хохирогч П.Мөнхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн эзэмшлийн 5201 УБТ улсын дугаартай Ланд Круйзер 105 загварын автомашинаа 19.000.000 төгрөгөөр Дагвадорж гэх хамаатныхаа хүнд зарсан. Дагвадорж нь миний машины мөнгийг надад миний Хаан банкны 5276011262 дугаарын дансаар 2 хувааж хийсэн. Тэгээд 21 дүгээр хорооллын ойролцоо малын эм, тариа авах гээд такси бариад таксинд суутал таксины жолооч нь Ю.Э байсан. Тэгээд анх удаа Ю.Этэй танилцсан, тухайн үед Ю.Э нь цагаан өнгийн toyota crown маркийн машинтай явж байсан. Ингээд таксигаа бариад Баянбүрдийн хажууд байрлах 28 дугаар сургуулийн дэргэд буух хүртэл хугацаанд Ю.Э нь надад “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Даваахүүг танина, би морь, мал уядаг, олон хурдны морьдтой, миний морь, мал Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг, мөн морины алдарт уяач Сандуйжавыг сайн танина” гэж өөрийгөө танилцуулж, ингээд бид хоёр хоорондоо гар утасны дугаараа солилцсон ...Тэгээд дараа нь би Ю.Эд машин авах талаараа хэлсэн чинь Ю.Э би бас өөрөө Land cruiser 200 маркийн автомашиныг Япон улсаас авах гэж байгаа, Япон улсад Сумод барилдаж байгаа Ичиннноров нь манай эхнэрийн хамаатан бөгөөд Япон улсаас машин явуулдаг, Ичинноровоос машин авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгвэл чи бас надтай хамт машин авахгүй юм уу, би цаашаагаа Япон улс руу яриад хэлье гээд дараа нь миний эхнэр Б.Хонгорзулын “hongoroo hongorzul” гэсэн facebook-ийн мессенжер лүү нь Ю.Э нь өөрийн facebook-ийн мессенжерээс Land cruiser 80, 100, 105 маркийн автомашинуудын зургуудыг явуулахаар 3-4 машины зургийг үзэж сонирхсон. Дараа нь Ю.Э эдгээр машинууд нь ямар ч асуудал байхгүй, хэрвээ чи авахгүй бол энэ машинуудыг өөр хүмүүст сонирхуулах болно, энэ чиний сонирхож байгаа ланд круйзер 105 загварын цагаан өнгийн дизель хөдөлгүүртэй машины урьдчилгаа мөнгө гэж 12.000.000 төгрөг өгөөрэй, машины үндсэн үнэ нь 26.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би бодож байгаад 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамаатны ах Заагаагийн гэр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 53 тоотод байхдаа 22 цаг 42 минутын үед Ю.Эгийн Хаан банкны 5006360777 дугаарын данс руу Мөнхөө гэх нэрээр 5.000.000 төгрөг, дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 10 цаг 55 минутанд Ю.Эгийн хаан банкны данс руу Мөнхөө гэх нэрээр 6.000.000 төгрөг, мөн дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 07 минутанд Ю.Эгийн хаан банкны данс руу 1.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-20х/; хохирогч П.Мөнхсайханаас дахин мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 08-09 цагийн үед миний эхнэр Б.Хонгорзулын фэйсбүүкийн “hongorzul hongoroo” гэсэн хаяг руу Ю.Э Land 105 маркийн автомашиныг авахаар болж тэр өдрийнхөө оройн 22 цагийн үед урьдчилгаа 12.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг авахуулсан. Ю.Э зөвхөн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр машины зураг явуулсан ба дахиж огт машины зураг явуулж байгаагүй ...Ю.Э нь хэлэхдээ Япон улсаас машин чинь ирчихсэн байгаа, машины бичиг баримт онгоцоор ирж байгаа 99167913 дугаарын утастай энэ эмэгтэй рүү яриарай гэхэд энэ 99167913 дугаарын утас руу залгаж ярихад “би хуралтай байна, машины бичиг баримт чинь онгоцоор ирж байгаа гэж” хэлээд утсаа тасалсан. Дахин энэ эмэгтэй рүү залгахад утсаа авахгүй байсан ба над руу “4 цагийн үед тань руу залгая” гэсэн мессежийг явуулсан. Энэ мессежийг бас зургийг дарж хэрэгт хавсаргасан болно. Ю.Э энэ эмэгтэйн нэрийг огт хэлээгүй ба энэ 99167913 дугаарын утас одоо хүртэл огт холбогдохгүй байгаа. Ю.Э надаас авсан 12.000.000 төгрөгийг эхлээд хэлж байхдаа чиний машиныг захиалчихсан хүнд өгчихсөн гэж хэлж байсан. Харин сүүлд түүнээс мөнгөө нэхэхэд “би мөнгийг чинь өөрөө үрчихсэн юмаа, цаашаагаа машин захиалсан гэж худлаа хэлсэн, огт машин захиалаагүй, тиймээс мөнгийг чинь төлж өгч чамайг хохиролгүй болгоно” гэж хэлсэн. Үлдэгдэл 8.000.000 төгрөгөө олж авмаар байна ...” гэх мэдүүлэг /1хх-22х/,
Хавтаст хэрэгт цугларсан Хохирогч П.Мөнхсайханы Хаан банкны харилцагчийн дансны хуулга /1хх-12х/,
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-15х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-244х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-94х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ю.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын 12.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ю.Э урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Гэтэл шүүгдэгч Ю.Эгийн залилангийн гэмт хэрэг нь 2019 оны 04 дүгээр сарын 25-наас 26, 29-ний хооронд үйлдэгдсэн.
Иймд тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг дахин тэнсэх нь хууль зөрчсөн зүйлгүй болно.
Шүүх шүүгдэгч Ю.Эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 (тав) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирогч П.Мөнхсайханаас ирүүлсэн хүсэлтэд: “...хохирлын 8.000.000 төгрөгийг П.Мөнхсайхан миний Хаан банкны 5276011262 дугаарын дансанд шилжүүлэн өгсөн болно. П.Мөнхсайхан миний бие Ю.Эд ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй болно. Миний хохирлыг бүр мөсөн барагдууллаа ...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 8.000.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 10 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдах нь зүйтэй.