Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

 

 

2020         05         04                                    2020/ШЦТ/356

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,

Хохирогч Н.Жагай, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт ГОд холбогдох эрүүгийн 1811007080332 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Тайж овогт ГО, 1976 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 11 гудамж 17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 47-13 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...............

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Жагайгаас “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 36.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завъяа зэргийг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би Жагай эгчээс очиж авсан нь үнэн. Миний танил Энх-Амгалан гэж залуу өндөр үнээр Хятад руу гаргаж зараад өгнө надад таньдаг Хятад хүн байгаа гэж надад хэлсэн. Жагай эгчийн юмыг өндөр үнээр зараад Жагай эгчид мөнгийг нь өгөөд үлдсэн ашгаа хувааж авна гэж хэлсэн. Хатнаа гэж ахынхаа компаниас өөрийнхөө данс руу 2 шаазан арслангийн 3 сая төгрөг авсан баримт байгаа. Мөнгөн завъяаг болохоор Урт цагаанд байрлалтай Оюунцэцэг гэдэг хүнд зараад 2 сая төгрөг өөрөө аваад надад 1 саяыг өгсөн. Гэтэл худал мэдүүлэг өгсөн байна” гэв.

Хохирогч Н.Жагайгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Отгонжаргал гэдэг хүнийг Сөүл март гээд Солонгос дэлгүүрт ажиллаж байх үеэс нь мэднэ. Тэр дэлгүүрт ажиллахаа больсноос янз бүрийн юм зарна гээд явдаг байсан. Нэг удаа орж ирэхдээ өвөөгийн юм гээд хөөрөг, бас бус жижиг сажиг зүйлтэй орж ирсэн. Би тэр зүйлсийг нь зарж өгч чадаагүй. 2017 онд ирээд би нэг баян хүнтэй танилцчихлаа. Таны юмнуудыг өндөр үнээр зараад өгье гэсэн. Би тус бүрт нь үнийг нь хэлээд явуулсан. Тэр баян хүндээ өгөөд зараад мөнгө өгнөө гэсэн. Хэт хутгыг болохоор тэр баян ахын дүү нь Эрээн хотоос ирсэн өндөр үнээр авна гэж байна гэж хэлээд хэсэг хугацаа өнгөрсөн. Хос мөнгөн завьяаг болохоор зургийг нь үзүүлээд тэр ах авъя гэнээ гэж хэлсэн. Тэгээд би утсаар яриад мөнгө яасан бэ гэхэд өнөө маргаашгүй өгнө гэж хэлээд утсаар байнга ярьдаг байсан. 2018 онд нэг өглөө над руу залгаад би Монгол улсын хилээр даваад Хятадын хил дээр нөгөө хүмүүсийг хүлээгээд байж байна гэсэн. Тэгэхээр нь би чи хүний юмыг чөлөө зөвшөөрөлгүй аваад явчихлаа очих газраа очоод над руу залгаарай гэсэн. Та санаа зоволтгүй гэж хэлээд алга болсон. Тэгээд би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандаж Г.Оыг Баянхонгор аймаг руу оргон зайлах гэж байхад нь барьж авсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 1 жилийн дараа уулзсан. Би Г.Оыг арай ч ийм зүйл хийчихгүй байх гэж бодсон. Би Энх-Амгалан гэдэг хүнийг бол танихгүй. Би гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийг огт танихгүй. Би тэр Энх-Амгалан гэдэг хүний талаар сонсож л байсан өөр зүйл мэдэхгүй” гэв.

Гэрч Б.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...надад Отгонжаргал хоёр ширхэг мөнгөн завъяа харуулсан. Үүнийг 3,0 сая төгрөгөөр худалдаж авах уу, би машин худалдаж авах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Мөн тухайн үед дээрх хос мөнгөн завъяагаас гадна хэт хутга авч явсан бөгөөд түүнийгээ зарна гэхээр нь мэдэхгүй зүйлээ авахгүй гээд мөнгөн завъяаг нь 3,0 сая төгрөгөөр худалдан авсан ...Надад хэлэхдээ манай өвөө хуриманд зориулж хийлгэсэн. 1970-аад оны үед хийлгэсэн. Би үүнийг зараад машин авах гэсэн чинь надад 3,0 сая төгрөг дутаад байна гэхээр нь худалдаж авсан ...” гэх мэдүүлэг /хх-32х/,

Гэрч Г.Баатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Элигант” дэлгүүрт ажил дээрээ байхад зүс таних Отгонжаргал гэж эмэгтэй ирээд иж бүрэн хэт хутга зарах гэж ирэхээр нь худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь “дүүд нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та барьцаанд аваад үлдчих, сарын 12 хувийн хүү төлнө, таны мөнгийг нэг сарын дотор буцаагаад өгнө” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хэт хутгийг 3 сая төгрөгөөр барьцаанд аваад мөнгө өгөөд явуулсан ...Отгонжаргал надад хэлэхдээ хэт хутгийг өөрийн хутга гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-33х/,

Гэрч С.Энх-Амгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Отгонжаргал өвөөгийн хэрэглэж байсан эд зүйл гээд 2 ширхэг шаазан арслан, хэт хутга, данх шиг зүйл надад авчирч үзүүлсэн юм ...Энэ эд зүйлсийг өвөөгийн найз Жагай зараад өгөөч гэж өгсөн гэсэн. Ингээд тухайн үед Отгонжаргал бид хоёр хамт яваад Хан-Уул дүүргийн 1 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 120,000-т орчим очоод Хатнаа гэж хүнтэй уулзаад шаазан арсланг нь барьцаанд тавьсан ...Ингээд мөнгийг бол Отгонжаргал өөрөө аваад явсан ...Үүний дараа нь Отгонжаргал Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан үйлчилгээний төв дээр 2 ширхэг данхыг аваачиж зарсан ...Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй ...Тухайн үед би хэт хутга Отгонжаргал аваад явж байхыг нь харсан ... Дээрх мөнгөнүүдийг Отгонжаргал юунд хэрэглэсэн талаар бол мэдэхгүй байна ... Би тухайн үед барьцаанд тавихад нь хамт явсан нь үнэн. Миний хувьд дээрх барьцаанд тавьсан эд зүйлсээс нэг ч төгрөг аваагүй ...” гэх мэдүүлэг /хх-125-125х/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Хатанбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Отгонжаргал нь манай өвөөд хуучны эд болох шаазан арслан, хэт хутга, домбо зэрэг зүйлсийг надад үзүүлээд зарах хэрэгтэй байна гэж хэлж байсан ...Тэр 2 мөнгөний хэрэг болоод байна. Хэт хутгаа барьцаалаад мөнгө зээлмээр байна гэсэн...” Энх-Амгалан нь Отгонжаргалын өвөөгийн эд зүйл гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-152-153х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тооцоо /хх-35-36х/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-147-149х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54х/,         Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Жагайгаас “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 36.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завъяа зэргийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би Жагай эгчээс очиж авсан нь үнэн. Миний танил Энх-Амгалан гэж залуу өндөр үнээр Хятад руу гаргаж зараад өгнө надад таньдаг Хятад хүн байгаа гэж надад хэлсэн. Жагай эгчийн юмыг өндөр үнээр зараад Жагай эгчид мөнгийг нь өгөөд үлдсэн ашгаа хувааж авна гэж хэлсэн. Хатнаа гэж ахынхаа компаниас өөрийнхөө данс руу 2 шаазан арслангийн 3 сая төгрөг авсан баримт байгаа. Мөнгөн завъяаг болохоор Урт цагаанд байрлалтай Оюунцэцэг гэдэг хүнд зараад 2 сая төгрөг өөрөө аваад надад 1 саяыг өгсөн. Гэтэл худал мэдүүлэг өгсөн байна” гэв.

хохирогч Н.Жагайгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Отгонжаргал гэдэг хүнийг Сөүл март гээд Солонгос дэлгүүрт ажиллаж байх үеэс нь мэднэ. Тэр дэлгүүрт ажиллахаа больсноос янз бүрийн юм зарна гээд явдаг байсан. Нэг удаа орж ирэхдээ өвөөгийн юм гээд хөөрөг, бас бус жижиг сажиг зүйлтэй орж ирсэн. Би тэр зүйлсийг нь зарж өгч чадаагүй. 2017 онд ирээд би нэг баян хүнтэй танилцчихлаа. Таны юмнуудыг өндөр үнээр зараад өгье гэсэн. Би тус бүрт нь үнийг нь хэлээд явуулсан. Тэр баян хүндээ өгөөд зараад мөнгө өгнөө гэсэн. Хэт хутгыг болохоор тэр баян ахын дүү нь Эрээн хотоос ирсэн өндөр үнээр авна гэж байна гэж хэлээд хэсэг хугацаа өнгөрсөн. Хос мөнгөн завьяаг болохоор зургийг нь үзүүлээд тэр ах авъя гэнээ гэж хэлсэн. Тэгээд би утсаар яриад мөнгө яасан бэ гэхэд өнөө маргаашгүй өгнө гэж хэлээд утсаар байнга ярьдаг байсан. 2018 онд нэг өглөө над руу залгаад би Монгол улсын хилээр даваад Хятадын хил дээр нөгөө хүмүүсийг хүлээгээд байж байна гэсэн. Тэгэхээр нь би чи хүний юмыг чөлөө зөвшөөрөлгүй аваад явчихлаа очих газраа очоод над руу залгаарай гэсэн. Та санаа зоволтгүй гэж хэлээд алга болсон. Тэгээд би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандаж Г.Оыг Баянхонгор аймаг руу оргон зайлах гэж байхад нь барьж авсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 1 жилийн дараа уулзсан. Би Г.Оыг арай ч ийм зүйл хийчихгүй байх гэж бодсон. Би Энх-Амгалан гэдэг хүнийг бол танихгүй. Би гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийг огт танихгүй. Би тэр Энх-Амгалан гэдэг хүний талаар сонсож л байсан өөр зүйл мэдэхгүй” гэв.

гэрч Б.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...надад Отгонжаргал хоёр ширхэг мөнгөн завъяа харуулсан. Үүнийг 3,0 сая төгрөгөөр худалдаж авах уу, би машин худалдаж авах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Мөн тухайн үед дээрх хос мөнгөн завъяагаас гадна хэт хутга авч явсан бөгөөд түүнийгээ зарна гэхээр нь мэдэхгүй зүйлээ авахгүй гээд мөнгөн завъяаг нь 3,0 сая төгрөгөөр худалдан авсан ...Надад хэлэхдээ манай өвөө хуриманд зориулж хийлгэсэн. 1970-аад оны үед хийлгэсэн. Би үүнийг зараад машин авах гэсэн чинь надад 3,0 сая төгрөг дутаад байна гэхээр нь худалдаж авсан ...” гэх мэдүүлэг /хх-32х/,

гэрч Г.Баатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Элигант” дэлгүүрт ажил дээрээ байхад зүс таних Отгонжаргал гэж эмэгтэй ирээд иж бүрэн хэт хутга зарах гэж ирэхээр нь худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь “дүүд нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та барьцаанд аваад үлдчих, сарын 12 хувийн хүү төлнө, таны мөнгийг нэг сарын дотор буцаагаад өгнө” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хэт хутгийг 3 сая төгрөгөөр барьцаанд аваад мөнгө өгөөд явуулсан ...Отгонжаргал надад хэлэхдээ хэт хутгийг өөрийн хутга гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-33х/,

гэрч С.Энх-Амгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Отгонжаргал өвөөгийн хэрэглэж байсан эд зүйл гээд 2 ширхэг шаазан арслан, хэт хутга, данх шиг зүйл надад авчирч үзүүлсэн юм ...Энэ эд зүйлсийг өвөөгийн найз Жагай зараад өгөөч гэж өгсөн гэсэн. Ингээд тухайн үед Отгонжаргал бид хоёр хамт яваад Хан-Уул дүүргийн 1 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 120,000-т орчим очоод Хатнаа гэж хүнтэй уулзаад шаазан арсланг нь барьцаанд тавьсан ...Ингээд мөнгийг бол Отгонжаргал өөрөө аваад явсан ...Үүний дараа нь Отгонжаргал Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан үйлчилгээний төв дээр 2 ширхэг данхыг аваачиж зарсан ...Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй ...Тухайн үед би хэт хутга Отгонжаргал аваад явж байхыг нь харсан ... Дээрх мөнгөнүүдийг Отгонжаргал юунд хэрэглэсэн талаар бол мэдэхгүй байна ... Би тухайн үед барьцаанд тавихад нь хамт явсан нь үнэн. Миний хувьд дээрх барьцаанд тавьсан эд зүйлсээс нэг ч төгрөг аваагүй ...” гэх мэдүүлэг /хх-125-125х/,

иргэний нэхэмжлэгч Ц.Хатанбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Отгонжаргал нь манай өвөөд хуучны эд болох шаазан арслан, хэт хутга, домбо зэрэг зүйлсийг надад үзүүлээд зарах хэрэгтэй байна гэж хэлж байсан ...Тэр 2 мөнгөний хэрэг болоод байна. Хэт хутгаа барьцаалаад мөнгө зээлмээр байна гэсэн...” Энх-Амгалан нь Отгонжаргалын өвөөгийн эд зүйл гэж хэлж байсан ...” /хх-152-153х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тооцоо /хх-35-36х/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-147-149х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын 36.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завъяа зэргийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.О нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс 18.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Жагайд, 3.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Хатанбаатарт тус тус олгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 345.000 (гурван зуун дөчин таван мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.