Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

2020         05          04                                   2020/ШЦТ/357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

            Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

            Иргэдийн төлөөлөгч Э.Дэлгэрмаа нарыг оролцуулан

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Г.Хд холбогдох эрүүгийн 1905 01089 0541 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хатгин овогт Г.Х, 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг, Хивсийн 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................................

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 1-5 тоот хашааны орчим иргэн А.Алтангэрэлийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж савхин куртик, айфон 4 загварын гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар байрны 70 тоотод иргэн А.Хуланчимэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, айфон 7 загварын гар утсыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдсэн,

Шүүгдэгч Г.Хыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 82-1174 ж тоотод оршин суух иргэн С.Отгонзаяагийн хүн байнга амьдрах, зориулалттай монгол гэрт нэвтрэн орж мөнгөний гахайг эвдэж дотор нь байсан 372.200 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулах Х.Алтаншагайгаас “Samsung” s-5 загварын 176.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг утсаар чинь яриад өгнө гэж хуурч залилж авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Хыг 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 1-5 тоот хашааны орчим иргэн А.Алтангэрэлийн эд зүйлийг дээрэмдэх явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Хохирогч А.Хуланчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би орой 19 цагийн орчимд түрээсийн байран дээрээ ирсэн бөгөөд бие засчихаад өрөө рүүгээ орох гэхэд Хэрлэнбат манай өрөөний үүдэнд зогсож байсан би өрөөндөө орох гэхэд Хэрлэнбат утсаа өг гэж шаардсан. Тухайн үед би чи яагаад байгаа юм бэ гэхэд Хэрлэнбат гартаа хутга барьсан байсан. Тэгээд намайг өрөөнд түлхэж оруулаад хаалга дотор талаас нь түгжсэн. Тэр үед Хэрлэнбат надтай ярилцсан. Тэгтэл мөнгөний хэрэг гарчихсан сарын өмнө суллагдсан гэж ярьж байсан. Тэгээд би түүнд чи саяхан суллагдсан юм бол хэрэг чинь хүндрэнэ ш дээ гэхэд айхгүй байна цагдаадаа өг гэсэн зүйл ярьсан ...тэгээд Хэрлэнбат миний орон дээр байсан гар утсыг шууд аваад миний хурууны хээгээр гар утасны түгжээг тайлаад аваад явсан ... ” гэх мэдүүлэг /1хх-19-21х/,   

Хохирогч А.Алтангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бид хоёр жалганы баруун талд байдаг булангийн завсарт нэг тал нь битүү хүн байхгүй газарт ирсэн ...Тэгээд тэр залууг надад савхиа өгчих гэхээр нь би өгөхгүй чадахгүй минийх гээд бид муудалцсан. Улмаар тэр залуу газраас том чулуу аваад миний толгой руу 3 удаа цохиход би газар унасан намайг газар унахад миний савхи, бугуйн цагийг хүчээр тайлж авсан. Миний савхины карманд түрийвч байсан ба тэр залууд түрийвчийг өгчих гээд 2-3 удаа гуйхад өгөөгүй шууд зугтаагаад явсан ...” гэх мэдүүлэг /1хх-90-91х/,

Хохирогч С.Отгонзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай гэрээс 2017 оны 11 сард Нарантуул захаас авсан 20.000 төгрөгөөөр худалдаж авсан дунд хэмжээний мөнгөний гахайг хагалж дотор нь байсан бэлэн мөнгө алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /2хх-1-3х/, 

Хохирогч Т.Пүрэвсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Самсунг эс-5 маркийн гар утсыг сансарт байрлах нэрийг нь мэдэхгүй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газраас 250.000 төгрөгөөр 4 хоногийн өмнө авч байсан ...одоо 250.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-174-176х/,

Гэрч Э.Нандинцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...би тухайн өдөр ажил дээрээ байсан. Орой 19 цагийн орчимд намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс залгаад Хэрлэнбатын хийсэн хэргийн талаар хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-25-26х/,

Гэрч Б.Даваадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2 фэйсфүүк хаягтай. 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийнхөө Ruth Diana нэртэй фэйсфүүк хаягаар Solongo Sw гэсэн фэйсфүүк хаягаар нэг охинтой чатлаад бэлгийн харьцаанд орохоор тохиролцоод хорооллын Өргөө кино театрын автобусны буудал дээр уулзахаар болсон. Эхлээд тэр охинтой би урьдчилгаа 10.000 төгрөг шилжүүлсэн ...тэр охин надад чатаар 5030464777 дугаартай данс явуулж ард нь Алтангэрэл гэж бичсэн ...” гэх мэдүүлэг /1хх-96х/,

Гэрч Х.Алтаншагайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны эхээр ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцсийн автобусны буудал дээр байрлах түцэнд худалдаа хийгээд зогсож байх үед урд өмнө нь хэд хэдэн удаа орж ирж утсаар ярьдаг байсан 20 орчим насны бүдэг цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай бор царайтай залуу орж ирээд ахаа утсаар чинь яръя гэхээр нь би өөрийн Самсунг калакси 5 загварын тэр залуу утсаар ярьж зогсож байгаад миний гар утсыг аваад зугтаагаад явсан ...” гэх мэдүүлэг /1хх-177-178х/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгэний №4646 тоот дүгнэлтэнд:         “1. А.Алтангэрэлийн биед зулай, зүүн чамархайн хуйханд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн шилбэнд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1хх-94х/,

            Дамно ХХК-ний үнэлгээний “...2018 онд худалдан авсан хуучин хэрэглэж байсан iphone-7 plus маркийн гар утас 952.000 төгрөгний үнэлгээтэй ...” гэх дүгнэлт /1хх-29-30х/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-75-77х/,

            Эд зүйлийн үнэлгээний “...айфон 4 загварын гар утас 100.000, хар өнгийн савхин хүрэм 200.000 төгрөг, бугуйн цаг 20.000 төгрөг, түрийвч 15.000 төгрөгний үнэтэй” гэх акт /1хх-99х/,

            Дамно ХХК-ний үнэлгээний ...”samsung s5 маркийн гар утас 2018 оны 01 сарын байдлаар 176.000 төгрөгний үнэлгээтэй ...” гэх дүгнэлт /1хх-185-186х/,

            Дамно ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 7000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /2хх-18-19х/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-61х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-33х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 1-5 тоот хашааны орчим иргэн А.Алтангэрэлийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж савхин куртик, айфон 4 загварын гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар байрны 70 тоотод иргэн А.Хуланчимэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, айфон 7 загварын гар утсыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдсэн,

Шүүгдэгч Г.Хыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 82-1174 ж тоотод оршин суух иргэн С.Отгонзаяагийн хүн байнга амьдрах, зориулалттай монгол гэрт нэвтрэн орж мөнгөний гахайг эвдэж дотор нь байсан 372.200 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулах Х.Алтаншагайгаас “Samsung” s-5 загварын 176.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг утсаар чинь яриад өгнө гэж хуурч залилж авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Хыг 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 1-5 тоот хашааны орчим иргэн А.Алтангэрэлийн эд зүйлийг дээрэмдэх явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нэвтрэн орж мөнгөний гахайг эвдэж, дотор нь байсан 372.200 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, залилах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: ”Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэж мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Г.Хыг Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хэргийн үйл баримтын талаар шүүх хуралдаанд маргаагүй тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь хуульд харшлах зүйлгүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Хад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 5 жилийн хорих ялаар тогтоосон болно.

Мөн шүүгдэгч Г.Х нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар захирамжаар  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгасан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн хорих ялыг  хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон хугацаанд дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Х нь хохирогч Т.Пүрэвсүрэн /Х.Алтаншагай/-д энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 176.000 төгрөгийг, хохирогч С.Отгонзаяад хохирлын 372.200 төгрөгийг тус тус шүүхийн шатанд төлж барагдуулсан.

Мөн шүүгдэгч нь хохирогч А.Алтангэрэлийн хохирлын 15.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг мөнгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч А.Хуланчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... хохирлын мөнгө 952.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” /2хх-65х/ гэснийг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүх шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 335 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдах нь зүйтэй.