| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2017/0006/З |
| Дугаар | 120/ШШ2018/0006 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Тендер, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 120/ШШ2018/0006
2018 оны 03 сарын 09 өдөр 120/ШШ2018/0006 Өмнө******* аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Өмнө******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнө******* аймгийн ******* ******* ******* *******, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдох, “Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "******* *******"ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн ******* ******* ******* *******, үнэлгээний хороонд даалгах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнө******* аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Манай компани нь 2017 оны 02 дугаар сарын 14-нд Өмнө******* аймгийн ******* ******* ******* *******, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "******* *******" ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн ******* ******* ******* *******, үнэлгээний хороонд даалгах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнө******* аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага
бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Өмнө******* аймгийн ******* ******* ******* *******, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "******* *******" ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн ******* ******* ******* *******, үнэлгээний хороонд даалгах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнө******* аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдөр бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “******* *******" ХХК нь Өмнө******* аймгийн ******* ******* ******* *******, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гарган илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* *******" ХХК-нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасныг танилцуулан шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК нь
Өмнө******* аймгийн ******* ******* ******* *******, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "******* *******" ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн ******* ******* ******* *******, үнэлгээний хороонд даалгах, Өмнө******* аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнө******* аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРМАА