Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 120/ШШ2018/0006

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр                          120/ШШ2018/0006                                                 Өмнөговь аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би,  “Хүннүгийн говь” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдох,  “Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "Хүннүгийн говь"ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар, үнэлгээний хороонд даалгах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүннүгийн говь” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Манай компани нь 2017 оны 02 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "Хүннүгийн говь" ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар, үнэлгээний хороонд даалгах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага

 

бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хүннүгийн говь” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "Хүннүгийн говь" ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар, үнэлгээний хороонд даалгах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдөр бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.1-д нэхэмжлэгч нь “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “Хүннүгийн говь" ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гарган илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Хүннүгийн говь" ХХК-нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасныг танилцуулан шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хүннүгийн говь” ХХК нь

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ӨМ2016/48 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ӨМ2016/48 дугаартай тендерийг "Хүннүгийн говь" ХХК-тай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар, үнэлгээний хороонд даалгах, Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2017 оны 02 дугаар сарын 08-нд дахин зарласан ӨМ2017/88 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                          Ч.БАЯРМАА