Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 122

 

                                      

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга : А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: П.Мөнхтуяа

шүүгдэгч өөрийгөө   өмгөөлж оролцов :

шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батбаярын Гантөмөрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 200600962 0448 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч : Монгол улсын иргэн: Боржигин овогт Батбаярын Гантөмөр, 1983  оны 02 дугаар  сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, ерөнхий командлалын офицер мэргэжилтэй, Монгол дайчин  ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр,4  хүүхдийн  хамт Баянзүрх  дүүргийн 12 дугаар хороо 21 дүгээр гудамжны 425 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

           Холбогдсон хэргийн талаар:

          Б.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар 01-ний өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эс март худалдааны төвийн байрны 1201 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Энх-Ирээдүйтэй маргалдаж улмаар унтаж байсан хүүхдүүдийг миний хүүхдүүд бос гэж орилон агсам согтуу тавьж хаалга өшиглөх, хана цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Энх-Ирээдүйн гарын бугуй, толгойн хэсэгт гараараа цохих, сандлаар толгойн тус газар нь цохиж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхнэртэйгээ маргалдсан. Өмнө нь компанийн үйл ажиллагаанаас болж маргалдсан байсан. Эхнэр маань “чамаас сална, чи яв” гэж хэлсэн. Тухайн өдөр би байрны доор байрлах ресторанд орж, ажлынхаа хамгаалагчийн хамт архи уусан. Би гэртээ ороод өөрийнхөө өрөөнд сууж байгаад буцаж гарсан. Тэр үед манай эхнэр “чи орж гаргахаа боль, чамайг одоо гэрээс гаргахгүй” гэж хэлсэн. Би гэрээс гармаар байх үед эхнэр намайг гэрээс гаргахгүй байсан. Тухайн үед би согтуу байх үедээ болохгүй зүйл хийсэн байна. Би гэрээсээ гарч яваад байрныхаа орцонд хоносон. Өглөө нь цагдаа руу явсан. Манай гэрт хүүхдийн сандал байхгүй. Би эхнэрийгээ сандлаар цохиогүй. Эхнэрийнхээ хоёр гарын бугуйнаас бариад ор луу хэдэн удаа түлхсэн. Би эхнэрээ учиргүй зодож нүдсэн зүйл байхгүй, Ор луу түлхэхэд булчин нь гэмтсэн. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг,

 

          Хохирогч Б.Энх-Ирээдүй мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 06 цагт манай нөхөр Б.Г нь гаднаас согтуу гэртээ хаалга үүдээ өшиглөж орж ирээд, хэл амаар доромжилж эхэлсэн. Би хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан юм. Тэгээд сүүлдээ намайг баруун гарын бугуй, толгойн хэсэгт гараараа 5-6 удаа цохиж зодсон. Мөн хүүхдийн сандлаар толгойн тус газар цохих гэхээр нь гараараа хаасан чинь гарт тусаад хөндүүрлэж хөхөрсөн, мөн толгойн хуйх, дух хавдаж, хөхөрч тархи хөдөлсөн байсан. Одоо зүгээр болоод байна...”  гэх мэдүүлэг / хх-н 22-26/,

            Насанд хүрээгүй гэрч Г.Маралжингоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Аав согтуу орж ирээд бид нарыг бүгдийг нь бос гэж хэлсэн.Тэгээд ээжтэй хэрэлдэж байгаад ээжийг зодоод байсан. Ээжийн толгой руу аав цохиж байхаар ээж толгойгоо хамгаалсан чинь гарыг нь цохьчихсон. Гэрийн ханыг гараараа 2 удаа цохиод цөмлөөд хаячихсан. Тэгээд аав ээжтэй зодолдож байгаад гарчихсан. Аав ээжийг жаахан хүүхдийн сандлаар цохьсон...” гэх мэдүүлэг /хх9-10/

         Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “... Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой эхнэр бид хоёр гэр орон цэвэрлэх асуудлаас болж жаахан хэрүүл маргаантай байсан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С-Мартын 1201 тоотод ажлын байран дээрээ байрлаж байсан пабад ороод 300 грамм архи уугаад эхнэр лүүгээ орж гаран өглөө болгосон. Сүүлд 6 цагт орж эхнэртэйгээ маргалдаад агсам согтуу тавиад, эхнэрээ ор луу түлхэж унагасан, ноцолдох гэхээр нь гарын булчин бугуй орчмоос нь базсан, намайг гадагш нь гаргахгүй болохоор нь гарыг нааш цааш түлхэж базсан. Б.Энх-Ирээдүйн биед би гэмтэл учруулсан. Би хүлээн зөвшөөрч байна...”  /хх51-52/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30/,

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2235 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Б.Энх-Ирээдүйн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйх, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бугалгад цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй / хх-н 31-32/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 33-34/

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 35-36/8 Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 37-43/, Б.Гт  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 47/, прокурорын тогтоол /хх-н 49-50/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-52/, Б.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 53-54/, хохирогч, яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-н 57-58, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-н 63/ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

         Б.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар 01-ний өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эс март худалдааны төвийн байрны 1201 тоотод гэртээ  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Энх-Ирээдүйтэй маргалдаж улмаар унтаж байсан хүүдүүдийг миний хүүхдүүд бос гэж орилон агсам согтуу тавьж хаалга өшиглөх, хана цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Энх-Ирээдүйн гарын бугуй, толгойн хэсэгт гараараа цохих,сандлаар толгойн тус газар нь цохиж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоодож байна. Үүнд:

          Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... Би эхнэрийгээ сандлаар цохиогүй. Эхнэрийнхээ хоёр гарын бугуйнаас бариад ор луу хэдэн удаа түлхсэн. Би эхнэрээ учиргүй зодож нүдсэн зүйл байхгүй, Ор луу түлхэхэд булчин нь гэмтсэн. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан...”гэсэн мэдүүлэг,

         Хохирогч Б.Энх-Ирээдүйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... Манай нөхөр Б.Г нь гаднаас согтуу гэртээ хаалга үүдээ өшиглөж орж ирээд, хэл амаар доромжилж эхэлсэн. Би хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан юм. Тэгээд сүүлдээ намайг баруун гарын бугуй, толгойн хэсэгт гараараа 5-6 удаа цохиж зодсон. Мөн хүүхдийн сандлаар толгойн тус газар цохих гэхээр нь гараараа хаасан чинь гарт тусаад хөндүүрлэж хөхөрсөн, мөн толгойн хуйх, дух хавдаж, хөхөрч тархи хөдөлсөн байсан ..”  гэсэн мэдүүлэг,

       Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2235 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Энх-Ирээдүйн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйх, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бугалгад цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

         Насанд хүрээгүй гэрч Г.Маралжингоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ээжийн толгой руу аав цохиж байхаар ээж толгойгоо хамгаалсан чинь гарыг нь цохьчихсон. Аав ээжийг жаахан хүүхдийн сандлаар цохьсон...” гэсэн мэдүүлэг,

          Яллагдагч  Б.Гийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....Сүүлд 6 цагт орж эхнэртэйгээ маргалдаад агсам согтуу тавиад, эхнэрээ ор луу түлхэж унагасан, ноцолдох гэхээр нь гарын булчин бугуй орчмоос нь базсан, намайг гадагш нь гаргахгүй болохоор нь гарыг нааш цааш түлхэж базсан. Б.Энх-Ирээдүйн бие би гэмтэл учруулсан. Би хүлээн зөвшөөрч байна  гэсэн мэдүүлэг зэрэг болно.            

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

            Б.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар 01-ний өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эс март худалдааны төвийн байрны 1201 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Энх-Ирээдүйтэй маргалдаж улмаар унтаж байсан хүүхдүүдийг миний хүүхдүүд бос гэж орилон агсам согтуу тавьж хаалга өшиглөх, хана цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Энх-Ирээдүйн гарын бугуй, толгойн хэсэгт гараараа цохих, сандлаар толгойн тус газар нь цохиж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

          Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас  шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  зааснаар Б.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН