| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0366/Э |
| Дугаар | 714 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 714
2020 04 20 2020/ШЦТ/714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: Б.Мөнхтуяа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч: Б.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад овогт Баасангийн Баяраад холбогдох эрүүгийн 1906 01625 0194 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хиад овогт Баасангийн Баяраа, 1961 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйг газрын зүүн түгээх төвд машинист ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 78 дугаар байрны 05 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1985 оны 11 дүгээр сарын 30-нд Архангай аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 53 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жилийн хугцаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, ялуудын хөнгөнийг нь хүндэд нь багтааж бүгд эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон, РД: УЗ61112831,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Баяраа нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 78 дугаар байрны 05 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Д.Гантунгалаг, хүү Б.Анхбаатар нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ хөдөөнөөс ирсэн найзтайгаа уулзаад нэг шил архи хувааж уугаад дуусч байхад хүү Б.Анхбаатар, эхнэр Д.Гантунгалаг нарын хамт орж ирсэн. 02 дугаар сард хүү Б.Анхбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, бусдын автомашиныг мөргөөд зугтаасан байсан. Хашаанд оруулж ирээд машинаа тавихад араас нь замын цагдаа нар ирж шалгаад машиныг нь журмын хашаа руу авч явсан асуудал гаргасан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодлоо гээд загнаад, машиныг нь хурааж авсан. Тэгээд манай хүү хэсэг хугацаанд гэртээ ирээгүй байж байгаад хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ орж ирсэн. Тэгээд би өөрөө согтуу байсан болохоор бодож явсан зүйлээ хэлсэн. Удаа дараа хүүдээ хэлж сануулж байсан боловч дахин дахин алдаа гаргаад байхаар нь их уурласан. Тиймээс хүүдээ гар хүрсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр хажуугаар орж ирээд цохиулсан. Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Анхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019.02.19-ний орой ээжтэйгээ хамт гэртээ орж ирсэн юм. Тэгсэн аав Баяраа нь гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. Тэгээд аав над руу ямар нүүрээрээ орж ирсэн юм бэ гэж хэлээд над руу шууд дайрч эхэлсэн. Тэгээд би гутлаа тайлаад байж байхад аав хүрч ирээд улаан нүүр лүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн юм. Миний доод уруулнаас цус гараад байхаар нь угаалгын өрөөнд орж цусаа угааж байхад араас орж ирээд дахин намайг зодож гараараа нүүрлүү цохиж хөлөөрөө өшиглөж байтал ээж аавыг салгаад коридорт гаргахад аав ээжийг зодоод болохгүй байхаар нь би салгасан юм. Тэгээд ээж цагдаа дуудаж бариулна гээд утсаа гаргаж ирэхэд ээжийн утсыг аав булааж аваад газар унаган хөлөөрөө дэвслээд байсан. булаажалдаж байгаад утсаа газраас аваад цагдааруу залгахад аав гараад зугтаасан… гэсэн мэдүүлэг / хх-н 17-18/,
Хохирогч Гантунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019.02.19-ний өдөр ажлаа тараад хүү Анхбаатарын хамт гэртээ ирэхэд чөхөр Баяраа нь гэртээ ганцаараа нэг шил болор архи тавьчихсан ууж байсан. тэгээд би хувцасаа тайлаад байж байхад нөхөр манай хүү Анхбаатар луу үнсний сав аваад шидсэн тэр нь оноогүй юм. Тэгтэл босч ирээд хөлөөрөө нүүр лүү нь өшиглөсөн юм. Тэгсэн би очиход хүүгийн амнаас цус гарсан байхаар нь би авч яваад угаачихаад ирэхэд Баяраа уурлан муу сайн юмнууд худлаа баашлаад гэж хэлээд намайг үсдэж зодсон. Тэгэхээр нь би жижиг өрөө рүү оруулаад хаалгыг нь хаачихсан чинь Баяраа хаалга эвдлэн гарч ирээд надруу дайрч гэрээс хөөж эхэлсэн. Тэгээд болохгүй болохоор нь би цагдаа дуудлаа гэхэд миний гар утсыг булааж аваад газар унагаж дэвслээд гар утасны дэлэгцийг эвдсэн. Тэгээд би утсаа аваад асаахад асаж байхаар нь цагдаа дуудахад нөхөр Баяраа гараад зугтаасан юм.
Шүүгдэгч Б.Баяраа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би эхнэр Гантунгалаг, хөдөөнөөс ирсэн найзын хамт нэг шил архи уугаад сууж байхад Анхбаатар нь гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь миний уур хүрсэн. Учир нь Анхбаатар нь согтуугаар хүний машин мөргөөд зугтаасан байсан. Тэгэхээр нь би сайхан юм хийсэн юм шиг инээж байгаад нь уур хүрч Анхбаатарыг гараараа шанаа, гар луу нь цохьсон. Тэгэхэд Гантунгалаг хүүгээ өмөөрч урдуур орж ирэхээр нь мөр лүү цохьсон. Тэгэхэд Гантунгалаг цагдаад дуудлага өгсөн. Эхнэр Гантунгалагийн цээжинд үүссэн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай эхнэр биед ядаргаа юм уу үе мөчний гэх юм уу цус хуралт байнга бие дээр нүүгээд явж байдаг. Харин хүү Анхбаатарын биед үүссэн гэмтлийг би учруулсан. Хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хх-н 29-30/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 33-34,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2713 дугаартай:
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 36/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2713 дугаартай:
Б.Баяраад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 42 /, прокурорын тогтоол /хх-н 43/,
Яллагдагч Б.Баяраа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг: Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 46/,
Б.Баяраад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Баяраад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 78 дугаар байрны 05 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Д.Гантунгалаг, хүү Б.Анхбаатар нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Баярааг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 78 дугаар байрны 05 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Д.Гантунгалаг, хүү Б.Анхбаатар нарыг тус бүр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Баяраагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Хүүдээ гар хүрсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр хажуугаар орж ирээд цохиулсан. Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэв”.
Хохирогч Б.Анхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгээд би гутлаа тайлаад байж байхад аав хүрч ирээд улаан нүүр лүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн юм. Миний доод уруулнаас цус гараад байхаар нь угаалгын өрөөнд орж цусаа угааж байхад араас орж ирээд дахин намайг зодож гараараа нүүрлүү цохиж хөлөөрөө өшиглөж байтал ээж аавыг салгаад коридорт гаргахад аав ээжийг зодоод болохгүй байхаар нь би салгасан юм. Тэгээд ээж цагдаа дуудаж бариулна гээд утсаа гаргаж ирэхэд ээжийн утсыг аав булааж аваад газар унаган хөлөөрөө дэвслээд байсан. булаацалдаж байгаад утсаа газраас аваад цагдаа руу залгахад аав гараад зугтаасан…” гэсэн мэдүүлэг / хх-н 17-18/,
Хохирогч Гантунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Тэгтэл босч ирээд хөлөөрөө нүүр лүү нь өшиглөсөн юм. Тэгсэн би очиход хүүгийн амнаас цус гарсан байхаар нь би авч яваад угаачихаад ирэхэд Баяраа уурлан муу сайн юмнууд худлаа баашлаад гэж хэлээд намайг үсдэж зодсон....” эгсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2713 дугаар дүгнэлтээр Б.Анхбаатарын биед доод уруул, баруун мөр, зүүн гарын бугалга, шуу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэж тогтоогджээ.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2713 дугаар дүгнэлтээр Д.Гантунгалагийн биед цээж, баруун гуя, шуу, зүүн суганд цус хуралт, шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд Б.Баяраа нь архи уусан үедээ гэртээ өөрийн эхнэр, хүү нарыг зодож хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул Б.Баярааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Баяраа нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр уг гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаатай тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугцаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасныг үндэслэн Б.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Б.Баяраад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал,Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хиад овогт Баасангийн Баярааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Баяраа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Баяраад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН