Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 120/ШШ2018/0007

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр                Дугаар 120/ШЗ2018/0026                                     Өмнөговь аймаг

 

                                              Зөрчлийн хэрэг үүсгэх тухай

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1102201805 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” шаардлага бүхий Өмнөговь аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын дүгнэлтийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

     ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас ирүүлсэн прокурорын дүгнэлтдээ: “Тус аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.*******, Б.******* нар ******* сумын нутагт байрлах “*******” ОНӨААТҮГ-ын 2012-2016 оны албан татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 74.1.4, 74.1.11, 74.3-т тус тус заасны дагуу 234.734 төгрөгийн нөхөн татвар, 89.995 төгрөгийн торгууль, 324 төгрөгийн хүү, нийт 376.716 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тоггоомжинд хамаарахгүй” гэж заасан байхад ******* сумын нутагт байрлах “*******” ОНӨААТҮГ-ын 2012 онд НӨАТ-ын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй дутуу тооцсон 40.791 төгрөг, борлуулалтын орлогыг дутуу тооцсон 35.761 төгрөг, НӨАТ-ын падааныг давхар бичиж хасагдуулга хийж төсөвт төлөх НӨА

татвараа бууруулсан 7740 төгрөгийн зөрчилд нийт 84292 төгрөгийн шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1102201805 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан  прокурорын дүгнэлтийг” хэлнэ гэж заасан бөгөөд Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын “Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1102201805 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын “Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1102201805 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай дүгнэлтээр Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.*******, Б.******* нарт холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсүгэй.
  2. Зөрчлийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.*******, Б.******* нарт гомдлын хувийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх болон бусад  эрх, үүргийг танилцуулахыг шүүгчийн туслах Р.Оюунсүрэнд даалгасугай.

ШҮҮГЧ                                     М.ЦЭЦЭГМАА