| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00788/И |
| Дугаар | 38 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 38
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-48 айл 11 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ84101111, Цагаагчин овогт Ёндонсамбуугийн Мөнхзул,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-48 айл 11 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ84080667, Тугтан овогт Энхжаргалын Хандсүрэн нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44.023.500,46 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 44.036.500,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ё.Мөнхзул нь тус банкнаас 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1250014444 тоот зээлийн гэрээг байгуулан 45.500.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 8 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар 240 сарын хугацаатай буюу 2034 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 3-р баг 2-48 айл 14 тоотод байрлах 2 өрөө, 28,9 м.кв талбайтай нийтийн орон сууц барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 2 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь нөхөр нь хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Ё.Мөнхзул болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Хандсүрэн нарын төлөх ёстой орон сууц худалдан авах зээлийн үндсэн үлдэгдэл 43.098.166,98 төгрөг, зээлийн хүү 925.333,48 төгрөг, мөн нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 44.036.500,46 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Увс аймаг дахь салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “Ёндонсамбуу овогтой Мөнхзулд холбогдуулан тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 44.036.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ё.Мөнхзул, Э.Хандсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44.023.500,46 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 44.036.500,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Хас банкны Увс аймаг дахь салбарын захирал Ю.Нэргүйгийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.752 төгрөгийн тал хувь буюу 189.876 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангийн 150000941 тоот данснаас 189.876 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ё.Мөнхзул, Э.Хандсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44.023.500,46 /дөчин дөрвөн сая хорин гурван мянга таван зуун төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, нотариатын зардал 13.000 /арван гурван мянга/ төгрөг, нийт 44.036.500,46 /дөчин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 189.876 /нэг зуун наян есөн мянга найман зуун далан зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, 189.876 /нэг зуун наян есөн мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ