Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 49

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ59052014, Чангас овогт Чимэдийн Мөнхжаргалд холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 197 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2010 оны өвөл, хавар тохиолдсон байгалийн гамшиг, зудын улмаас малаа хорогдуулж, малгүй болсон өрхийг малжуулах, зохион байгуулах ажлын хүрээнд 3 дугаар багийн иргэн Ч.Мөнхжаргал нь малжуулахын 1.700.000 төгрөгийг 2013 онд 40% буюу 680.000 төгрөг, 2014 онд 30% буюу 510.000 төгрөг, 2015 онд 30% буюу 510.000 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Ч.Мөнхжаргалд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч 300.000 төгрөг төлж 1.400.000 төгрөг төлөөгүй байна. Иймд төлөөгүй 1.400.000 төгрөгийг 3 дугаар багийн иргэн Ч.Мөнхжаргалаас гаргуулж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч Ч.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.Мөнхжаргал нь малжуулахын 1.700.000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 300.000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 1.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Ч.Мөнхжаргалаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Мөнхжаргал нь нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.400.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ч.Мөнхжаргал нь нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч Ч.Мөнхжаргал нь нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.400.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 1.400.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Ч.Мөнхжаргалаас 18.675 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Мөнхжаргал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 18.675 /арван найман мянга зургаан зуун далан тав/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

              3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Мөнхжаргал сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ