Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 239

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч С.А,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Сүхбаатарын С.Атад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011005440183 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжны 12 байр 58 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Сүхбаатарын С.Ат /РД: УЗ92071550/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.Ат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ат нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Хуягийг "найзтай муудалцлаа" гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, 1 шүдний сулрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын хажуу хэсгийн зулгаралт бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Хуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн эрчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Фэйс гэсэн нэртэй бааранд эхнэр Долгорсүрэнгийн хамтаар түүний үеэл ахынх нь эхнэрийн төрсөн өдөрт уригдаж очсон юм. Төрсөн өдрийн арга хэмжээн дээр архи, пиво ууж идэцгээж байгаад 00 цагийн орчим тарцгаах гээд бүгдээрээ гарцгаасан тэгээд би тэндээсээ эхнэрийгээ одоо гэртээ харья гэж хэлээд дагуулаад явах гэтэл эхнэрийн үеэл ах Арандол нь манай эхнэрийг Зүүн салаанд байдаг лагерь луу явахыг шаардаад байхаар нь би тийм зүйл байхгүй би эхнэрээ аваад гэртээ харина гэсэн чинь Арандол нь надад хандаж чи юун сүртэй юм бэ гэж хэлээд бид хоёр муудалцаад хоёулаа заамдалцаад зогсож байсан чинь түүний найз Амраа гэх залуу бид хоёрын дундуур орж ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр миний уруул хэсэг рүү гараараа 1 удаа цохьчихоод эргээд зугтсан миний уруулнаас их цус гарч байсан тул Арандолын гарыг тавиулчихаад би зугтаагаад Мөнгөнгүүр эмнэлэг рүү очиж урууландаа оёдол тавиулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж ирж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 8-11х/,

- гэрч Б.Арандолын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2020.02.14-ний өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болоод найз нөхдийн хамт Фэйс караокед тэмдэглэсэн тэгээд үйл ажиллагаа тараад гадаа дуудлагын жолооч хүлээгээд байцгааж байхад манай хүргэн Хуягаа нь эхнэртэйгээ маргалдаад тэрүүгээр нэг орилж чарлаад яваад байсан. Тэгээд би нилээн удаан машиндаа хараад суусан ба эхнэрийгээ хэл амаар доромжлоод машин тэргээ цохиод эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгэхээр нь би очоод чи яагаад байгаа юм бэ юу болоод байгаа юм бэ гээд асуусан чинь надруу шууд бууж ирээд уурлаад чи яагаад надруу уурлаад байгаа юм бэ гээд надруу дайрсан ба надруу салаавч гаргаад пизда, гөлөгөө гээд хараагаад эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд барилцаад бие биенээ заамдаад авсан чинь хажуунаас Амраа гээд манай найз орж ирээд Хуягааг цохиод авах шиг болсон ба Хуягаагийн уруулнаас нь цус гарангуут нь би Амрааг тэврээд холдуулсан. Тэгсэн Хуягаа шууд цаашаагаа яваад өгсөн ба буцаж ирээгүй хаашаа явсныгб^мэдэхгүй... би цохиж зодсон зүйл байхгүй, заамдалцаад байж байхад гэнэт Амраа гарч ирээд л цохиод авсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 15х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаагийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2682 дугаартай "Н.Хуягийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, 1 шүдний сулрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч С.Атыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Атыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд ял шийтгэл оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Атад шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр шүүх тогтоосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь 90 хоногт уг торгох ялыг бүрэн төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.