| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0241/Э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 259
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч У.А,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Шагдар овогт Уламбаярын У.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011003000134 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, "Математкийн цаг" сонины газарт менежер ажилтай, Сүхбаатар 12 дугаар хороо Хангайн 3-84 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 62-832 тоотод түр оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 702 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ял оногдуулж 1 жил тэнссэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шагдар овогт Уламбаярын У.А /РД: УУ91081416/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч У.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.А нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч И.Батжаргалтай "автомашин хааж тавилаа, зөв байрлуулсангүй" гэх хохирогчийн зүгээс гаргасан шаардлагын улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь нь хамрын шарх бүхий хөнгөн гэмтэ учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч У.Алтанбаганы гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: гараад ирэхэд үл таних ах машинаа асаачихсан тамхи татчихсан зогсож байсан ба энэ чиний машин уу гэж асуухаар нь миний машин гэж хэлээд уучлалт гуйсан гэтэл пизда чинь машин хаагаад тавьчихлаа гэж хэлэхээр нь би "би ямар хэдэн цагаар алга болчихсон биш дээ та ямар сүртэй юм бэ" гэж хэлтэл тэр ах "чи ингэж тавих ёстой юм уу" гэж хэлээд надруу дөхөөд ирэхээр нь би тэр ахыг цээжрүү нь цааш түлхэхэд тэр ах эргүүлээд баруун гараараа миний толгойн зүүн хэсэг рүү цохиод авсан тэгээд бид хоёр барьцалдаж аваад тэр ах намайг хэд хэдэн удаа цохиж авсан бөгөөд би эргүүлээд үл таних ахыг мөн хэд хэдэн удаа цохиод авсан ингээд би үл таних ахыг одоо больё гэж хэлтэл үл таних ах намайг би одоо чамайг ална гээд хамтдаа зууралдаж байгаад газарт унаад байж байтал үл таних 2 эрэгтэй хүн намайг тэр ахаас салгаад энэ хүнээс одоо салахгүй бол энэ хүн чамаас салахгүй юм байна чамд гай болох юм байна гэж хэлээд намайг салгаад машинд суулгаад явуулсан юм. Ийм л зүйл болсон " гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
- хохирогч И.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би 22:40 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцсийн буудлын орчимд дэлгүүрийн хашлага орчимруу өөрийн саарал өнгийн Приус-30 маркийн 76-17 УБД улсын дугаартай автомашинаа байрлуулж тавиад дэлгүүр орж талх авчихаад гарч ирэхэд миний машиныг хааж 29-50 УНЧ улсын дугаартай Хонда Инсайт маркийн автомашин зогссон байсан ингээд би 5-10 минут хүлээхэд уг машины эзэн гэх залуу замын эсрэг талын дэлгүүрээс гарч ирсэн ингээд би тэр залууг машинаа зөв тавихад яадаг юм бэ гэж хэлэхэд уг залуу өөдөөс хэдэрлээд пизда минь чамайг цаг хүлээлгэсэн юм уу гэж хэлсэн ингээд би юу яриад байгаа юм бэ над шиг пиздаг чи хаана харсан юм бэ гээд бид хоёр барьцалдаад авсан юм. Тэр залуу намайг нүүр рүү мангасдаад авахаар нь би зөрүүлээд уг залууг мангасдаад авсан тэгтэл тэр залуу миний нүүр рүү мөргөсөн юм тэгтэл миний толгой манарсан бид хоёр зууралдаад нилээд удсан энэ хооронд 2-3 удаа газарт унасан намайг газарт унагасан байхад дээрээс дараад байсан ингээд би босож чадахгүй газарт байж байхад тэр хавиар явж бйасан бололтой 2 залуу надаас миний миний машиныг хааж тависан намайг зодсон залууг надаас салгаад тэр залуу машинаа унаад яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1880 дугаартай "И.Батжаргалын биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 18-19х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч У.Алтанбаганыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч И.Батжаргалтай маргалдан улмаар харилцан зодолдож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч И.Батжаргал нь тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн мэдүүлгээрээ нийт 350.000 төгрөг нэхэмжилсэн байх ба холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хохирогчийг хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Ад ял шийтгэл оногдуулахдаа шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600.000 төгрөгөөр торгож шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Ад оногдуулсан торгох ялыг түүний ар гэрийн байдал, орлого олох боломж, өөрийнх нь хүсэлтийг тус тус харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.