| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0256/Э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 268
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
хохирогч Ж.Лхагва,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Иөншөөбү овогт Баярсайханы Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911010130118 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Иөншөөбү овогт Баярсайханы Б.Т /РД: МН90111675/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 22-3346 тоотод хохирогч Ж.Лхагвын өмчлөлийн 11.210.260 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг мөнгөн тоноглолтой эмээлийг "Сэлэнгэ аймагт очиж зараад мөнгийг нь өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... би Баясаа гэх хүнд 4.000.000 төгрөгийн өртэй байсан. Уг мөнгө нэхээд байхаар нь Лхагва гэх хүнд худал хэлж эмээл авсан юм. Одбаяр ямар нэгэн оролцоо байхгүй. Би Лхагва гэх хүнд 1 хөөрөг, 1 жижиг машин өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 61-62х/
- хохирогч Ж.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-3346 тоотод өөрийн гэртээ хувиараа "Тэнгэрийн луут" гэх нэртэй алт, мөнгөний дархан ажиллуулдаг юм... 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Т, Одбаяр хоёр дахин манай ажил дээр ирсэн. Тэгээд Б.Т надаас дүү нь яг одоо хөдөө явах гэж байна нөгөө хүн маань эмээл аваад ирээрэй гэж хэлээд байна. Та надад эмээлээ зээлээр өгөөч би мөнгийг нь маргааш өглөө таны дансанд хийе гэж гуйгаад байсан. Тэгээд би зөвшөөрч Б.Тд 6.500.000 төгрөгийн эмээлээ зээлээр өгч явуулсан... тэр үеэс Тэмжүүжин гар утсаа авахгүй, хаана байгаа газар нь мэдэгдэхгүй яваад байгаа юм... би уг эмээлийг 3.75 сорьцтой мөнгөөр тоноглож хийсэн иж бүрэн эмзэл байсан...", "...Б.Т 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр надад 05-65 УНВ улсын дугаартай Крислэр гэх нэртэй тээврийн хэрэгсэл, мөн дээрээс нь шүрэн толгойтой, алтан нуухтай халтар манан хөөрөг өгсөн байгаа... одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-24х/,
- гэрч Т.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Т надаас 4.000.000 төгрөг зээлж авч байсан юм. Тэгээд удахгүй өгнө гэж хэлж байсан боловч нэлээд удсан... 2019 оны 01 дүгээр сарын 27-28-ны үед байх Б.Т мөнгөн тоноглол бүхий эмээл 6.500.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэр үед нь би худалдаж авъяа гэж хэлээд 4.000.0000 төгрөгийн өрөө суутгаж аваад 2.500.000 төгрөгийг зээлээр удахгүй өгөх болж авсан юм. Харин уг эмээлийг фэйсбүүк дээр зар тавьж байгаад 2019 оны 02 дугаар сарын үед танихгүй хүнд зарсан... тэр эмээл бол сайхан мөнгөн тоноглол бүхий эмээл байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,
- гэрч Д.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 4 дүгээр сарын үед байх Б.Т надад хэлэх үедээ нэг хүнээс мөнгөн тоноглолтой эмээл зарж өгнө гэж хэлээд авсан юм. Харин одоо мөнгийг нь өгч чадаагүй байгаа нэг их сүртэй асуудал биш гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,
- гэрч Б.Одбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа Б.Т надруу залгаж хамт Лхагваа ахруу очиж уулзах уу би хөдөө явах гэж байна маргааш хүнд эмээл аваачиж өгөх гэж байгаа юм, маргааш мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тухайн үед Б.Т бид хоёр Лхагваа ахынд очсон... тэгээд эмээлээ Б.Т аваад явсан...", "...би уг хоёр хүнийг эмээл авч өгөх үед ямар нэгэн холбоо байхгүй. Б.Т хамт очъё гэж хэлээд хамт очсон юм. Тэрнээс би эмээл авч өгнө гэж ярьж дагуулж очсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
- "Дамно" хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЧД2-20-085 дугаартай дүгнэлт "...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр ний 11.210.260 төгрөгөөр үнэлэгдэв..." /хх-ийн 52-53х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Т нь мэдүүлэхдээ “Би Ж.Лхагваас авсан эмээлийг Сэлэнгэ аймагт авч очоод урьд өртэй байсан Баясаа гэх хүнд өгөхдөө нэмж мөнгө авахаар болсон. Энэ талаараа тухайн үед Ж.Лхагвад хэлж зөвшөөрөл авсан” гэх агуулгатай зүйл мэдүүлсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Лхагвын өгсөн мэдүүлэг, Б.Тгийн тус мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэргээр няцаан үгүйсгэгдэж байна. Мөн хавтас хэрэгт Б.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг нотлох өөр ямар нэгэн баримт авагдаагүй байна.
Иймд Б.Тг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ж.Лхагвын өмчлөлийн эд хөрөнгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилан шилжүүлэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.Лхагвад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Тд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан 500 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Тд оногдуулсан 410.000 төгрөгөөр торгох ялыг шүүх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хульд зааснаар шүүгдэгч нь 90 хоногийн дотор төлөхийг дурдах нь зүйтэй.