Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-д  холбогдох эрүүгийн 2011 00701 0293 дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 42 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, урьд нь урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 cap хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Б.Д нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/  2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Мөнхтулгатай маргалдан улмаар түүнийг зодож баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, сард 1 800 000 төгрөгийн орлогтой, хохирогчид 100 000 төгрөг өгсөн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Б.Д-аас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-7-8,37х/ “..2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 21:00 цагийн орчимд манай гэрт Мөнхтулга, Ганцэцэг эгч бид гурав архи хувааж уугаад гэрээс гарсан. Тэгээд ээжийн буян дэлгүүрээс Ганаа эгч бид хоёр мөнгө нийлүүлээд 0.5 литрийн Хараа архи авсан. Мөнхөө архийг аваад дэлгүүрээс түрүүлж гараад Баагийнаагийн гэрт нь ороод бид хоёрын авсан архийг задлаад уугаад сууж байсан. Тэгэхээр нь би уурлаад яагаад задлаж байгаа юм бэ? наа архийг чинь буцаах гэж байна гэж хэлсэн чинь бөөндөө хувааж гээд байхаар нь би уухгүй өөрсдөө уу гэж хэлчихээд сууж байтөл Мөнхтулга удахгүй босч ирээд намайг орлуу түлхээд миний дух хэсэг рүү rapaapaа 1 удаа цохисон. Тэгээд би чи намайг найзгүй гэж бодоо гэж гүйж гараад найз Баярааг эхнэртэй нь дагуулж орж ирээд одоо чи томор би найзыгаа дагуулаад ирлээ гэж хэлсэн чинь одоо больёо мань чинь яасан бэ гээд байхаар нь би Мөнхтулгын хөмсөгний дээд талруу гараараа 3-4 цохисон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан....” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч Ч.Мөнхтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-5-6х/ “...2020 оны 03 дугаар сарын 09-ны 20:30 минутын үед ажлаа тараад Улаанаа буюу Б.Дын гэрт очоод Хараа нэртэй 0,75 литрийн архи Ганцэцэг эгч, Баяраа, Б.Д бид дөрөв хувааж уусан. 23:00 цаг өнгөрөөд найз Баагийгийн гэрт очсон чинь бие нь түлэгдчихсэн сууж байсан. Тэгээд юм яриад сууж байтал гаднаас Улаанаа орж ирээд халааснаасаа мөнгө гаргаад надад бол мөнгө та нарт архи авч өгөхгүй гэсэн. Тэгээд Улаанаа бид Баагийгийн гэрээс цуг гараад Ээжийн буян дэлгүүр орж архи авахаар явах үед Улаанаа агсраад орилоод байхаар нь би Улаанаагийн нүүр лүү нэг удаа цохичихсон. Тэгсэн Улаанаа уурлаад байхаар нь гомдлын мөр намайг нэг цохичих гээд дэлгүүрийн урд нэг миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд бид нар дахин нэг шил архи Ганцэцэг эгч, Улаанаа хоёр мөнгөө нийлүүлээд Хараа нэртэй 0,5 литрийн архи авсан. Тэр архийг би түрүүлж авч гараад Баагийгийн гэрт нь очоод задлаад уугаагүй сууж байтал гаднаас Улаанаа, Ганцэцэг эгч хоёр орж ирээд Баагийнаа, Төгөлдөр бид нар цуг суугаа архи хувааж уусан. Тэр үед Улаанаа нилээн согтуу зарим зүйлийг санахгүй байсан. Ер нь өмнө нь Улаанаатай цуг барилга дээр ажиллаж байх үе, цуг архи уусан үе, дандаа л өөрөөсөө болж их далдагнаж, хэл ам хийж юм болоогүй байхад ээж, эгч хоёрыгоо дууддаг төвөгтэй. Архи ууж сууж байгаад агсраад орилж байхдаа миний хөл, гар, нуруу цохиод байсан тэгэхээр нь болиочээ гээд сууж байсан тэгтэл гэнэт миний баруун хөмсөг рүү нэг удаа цохисон юугаар цохисныг нь хараагүй. Хөмсөгнөөс цус гараад байсан. Тэр үед Улаанаа гараад явчихсан. Тэгээд би гэртээ хариад маргааш өглөө нь ажилд явсан. Тэгтэл хөмсөгнөөс шүүс, цус гараад байхаар нь ГССҮТ орж 6 оёдол тавиулчихаад цагдаа дээр ирээд өргөдлөө өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3520 дугаартай дүгнэлтэнд: /хх-11-12х/ “..Ч.Мөнхтулгын биед баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Д-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Мөнхтулгатай маргалдан улмаар түүнийг зодож түүний биед баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-аас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Мөнхтулга нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овогт Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ