Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 34

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багт оршин суух Гавьжийнхан овгийн Цэрэнгийн Энхтуяагийн /РД: ДВ62051305/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Ц.Энхтуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1962 онд Бигэр суманд төрсөн. 1989 оны 08 сараас эхэлж 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус сумын 10 жилийн сургуулийн хүүхдийн дотуур байрны үйлчлэгчээр ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх ажилласан хугацааны ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал аймгийн архивын тасаг болон Бигэр сумын 10 жилийн сургуулийн архив бичиг хэрэгт байхгүй байгаа учраас шүүхээр ажилласан хугацаагаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын 10 жилийн сургуулийн хүүхдийн дотуур байрны үйлчлэгчээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Энхтуяа нь 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Ц.Энхтуяа нь 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 488 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Бигэр сумын сургуулийн 1989 оны 08, 09, 10,11, 12 дугаар сарын цалингийн цэсүүдээр тогтоогдож байна. 
Иймд Ц.Энхтуяаг 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Гавьжийнхан овгийн Цэрэнгийн Энхтуяаг 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ