Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00032

 

 

 

 

 

207 оны 0 сарын өдөр

Дугаар 0/ШШ207/0002

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дүгээр хороо, задгайн дугаар гудамжны б тоотод оршин суух овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 207 оны 0 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 205 оны 2 дугаар сарын 0-ний өдөр банкны мөнгөө төлөх гэсэн чинь мөнгөө дутаад байна, 00.000 төгрөг зээлдүүлж туслаач 205 оны 2 дугаар сарын 0-ны үед цалин буухаар өгье гэж гуйхаар нь Хаан банкны 205274 тоот дансанд өөрийн компанийн нэрээр 00.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөнгөө төлөх хугацаа нь болоход өгөөгүй. Дахин 205.2.7-ны өдөр адуугаа алдсан хайх гэсэн чинь шатахууны мөнгө байхгүй байна 50.000 төгрөг зээлдүүлээч, удахгүй өгнө эсвэл даага өгье гээд гуйхаар нь мөн Хаан банкны 205274 тоот дансанд мөн өөрийн компанийн нэрээр 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Би эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мөнгө хэрэг болоод нэхэхэд утсаа ч авахгүй байна. Иймд М.гаас 250.000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М. нь нэхэмжилсэн 250.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч М.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ

Хариуцагч М. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.д төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 850 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 4075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.гаас 4075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ П.ТУЯА