| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0195/Э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 274
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
хохирогч Б.Мядагмаа,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржгон овогт Чинбатын Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000290117 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 18 гудамж 390 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар "Хэсэг, 40-1499 тоотод оршин суух, урьд 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1-т зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Боржгон овогт Чинбатын Ч.Н /РД: ЧТ84071509/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ч.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 15-651 тоотод хохирогч Б.Мядагмаатай маргалдан улмаар зодож бие махбодид нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чих, дух, хамрын нуруу, хоёр хацар, баруун шанаа, баруун дээд зовхи, хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч Я.Мядагмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн найз залуу болох Мөнхбатын гэрт 9 цагийн үед ирсэн юм. Учир нь би Шагдарын Мөнхбат /89526288/-тай үерхэж нөхөрлөөд 2 орчим жил болж байгаа юм, бид хоёр нэг гэрт амьдардаггүй бөгөөд бие биенийхээ гэрээр ирж очин байдаг юм. Ш.Мөнхбатын гэр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-651 тоотод байдаг ба тэдний гэрт ирэхэд Мөнхбат ганцаараа халамцуу байсан. Ингээд бид хоёр байж байгаад Мөнхбат нь өөрийн найз Энхсайханыг 10 орчим цагийн үед манай гэрт хүрээд ир ганц юм авчихсан байна гээд залгаж дуудаад Энхсайхан Шарга морьтод байдаг гэх гэрээсээ гараад өдөр тийшээ хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна Мөнхбатын гэрт ирсэн юм. Ингээд бид 3 нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архийг хуваагаад ууж байтал Энхсайханы утасруу Энхсайхан, Мөнхбат нарын найз эмэгтэй болох Ч.Н залгахад Энхсайхан Мөнхбатад Нандиа очъё очъё гээд байна яах вэ гэсэн чинь Мөнхбат хүрээд ир гээд хэл гэсэн юм. Ингээд орой тийшээ харанхуй болоогүй байхад халамцуу ирээд бид 3-н ууж байсан архийг 4-лээ ууж дуусгаад Мөнхбат тасраад унтсан ба Энхсайхан дэлгүүр рүү архинд явсан юм. Ч.Н бид хоёр сууж байтал Мөнхбатын арын хашаанд амьдардаг Мөнх-Эрдэнэ /86858666/ гэх залуу орж ирээд юу байна гэх мэтээр мэнд мэдээд тархи толгой, нуруугаа бариулах гэж байна гээд хэлсэн юм тэгтэл Ч.Н Мөнх-Эрдэнийг сууж бай хамт бай гээд явуулахгүй байсан бөгөөд харин Мөнх-Эрдэнэ бариа хийлгэх гэж байна гэж хэлээд гараа явсан юм тэгтэл Ч.Н араас нь гараад Мөнхбатын гэрийн үүдний довжоо нь их өндөр бөгөөд түүн дээр согтуу болохоор доошоо шургаж 2 удаа унаад Мөнх-Эрдэнийг буцаад дагуулаад орж ирэхээр нь би Мөнх-Эрдэнийг явуулахгүй яасан юм бэ юу ярих гээд хүнийг байлгах гээд байгаан бэ гэсэн чинь Ч.Н надруу чи одоо яагаад Мөнх-Эрдэнийг явуул гээд байгаа юм бэ? Би Мөнх-Эрдэнээс нуух юм байхгүй, өөрийг нь Мөнхбаттай хардаад байна гэж ойлгосон юм уу хаашаа юм шууд надруу дайрч ирээд бие биенийхээ үснээс зулгаасан бөгөөд Ч.Н надаас өндөр болохоор би дийлэхгүй болохоор Ч.Нт үсдүүлээд газарт унахад Ч.Н миний цээжин дээр 2 удаа дэвсээд миний нүүр орчимд мөн 2 удаа хөлөөрөө дэвссэн энэ үед Мөнх-Эрдэнэ Ч.Нийг салгах гэж оролдоод нуруу муутай болохоор салгаж чадахгүй гараад явсан юм. Ингээд гаднаас Энхсайхан архи аваад ирсэн бөгөөд намайг яасан бэ гээд асуухаар нь Ч.Н зодсон гэсэн чинь Ч.Н энэ намайг Мөнхбаттай хардаад гээд тайлбарлаад байсан тэгээд Энхсайхан намайг нүүрээ цасаар сайн угаа хавдар нь арилж бууна гэхээр нь би гадаа нүүрээ цасаар угаасан юм. Энэ хооронд Ч.Н Мөнхбат руу уурлаад орилоод байх нь гаднаас сонсогдож байсан юм. Ингээд гэртээ ороод би архи уугаад харин нөгөө 3 авч ирсэн архиа хувааж уусан. Тэгээд Ч.Н архи ууж байхдаа Мөнхбатын гэрээс намайг хөөгөөд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14х/,
- гэрч Т.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр хоёр маргалдаад байхаар нь би гараад явтал Нандиа араас гарч ирээд намайг дуудахдаа өвдөгөөрөө эвгүй өвдөглөөд газарт унаад босоод ирсэн. Тэгээд бид хоёр буцаад гэрт ороход Нандиа, Мядагмааг үсдэж аваад бие биенээсээ үсдэлцсэн. Ингээд Нандиа Мядагмааг нүүр нүдгүй цохиод Мядагмааг тонгороод дээрээс нь дэвсэж байсан, би нуруу муутай болохоор салгаж дийлээгүй. Нандиа нь эрэгтэй хүн шиг сайн зодолддог юм байна лээ. Ч.Н, Мядагмаа хоёр зодолдож байх хооронд Ч.Н нь ямар нэгэн байдлаар газарт унасан зүйл болоогүй. Миний араас намайг дуудаж гарч ирэхдээ өвдөглөж газар унасан бөгөөд босгож ирээд өвдөгөө гөвөөд орохдоо бага зэрэг доголж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
- гэрч Ш.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ингээд би тасраад унтаад өгсөн бөгөөд орой харанхуй болсон байхад сэрэхэд Ч.Н, Энхсайхан, Мядагмаа нар байсан бөгөөд Мядагмаа "Ч.Н намайг дэвсчихлээ, зодуулсан" гээд нүүр нь тэр чигтээ хавдчихсан байсан. Юу болсон юм бэ гээд асуухад Энхсайхан юмуу Ч.Нийн нэг нь хардаад байсан гэсэн юм ярьсан юм. Тэгээд би учрыг нь олоогүй юм. Маргааш өглөө нь манай хөрш айлын залуу болох Мөнх-Эрдэнэ орж ирээд Мядагмааг Ч.Н зодож байхад нь салгах гээд дийлээгүй юм гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
- гэрч Д.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би бие засах гээд гарчихаад 10-аад минутын дараа гэрт ороход Мядагмаа, Ч.Н нарын үс сэгсийсэн байсан бөгөөд юм яриад сууж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 815 дугаартай ...Б.Мядагмаагийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чих, дух, хамрын нуруу, хоёр хацар, баруун шанаа, баруун дээд зовхи, хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Нийг хохирогч Б.Мядагмаа болон бусад хүмүүстэй хамт архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээс болж хохирогчтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Мядагмаад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 173.000 төгрөгийг зарцуулсан болох баримт хавтас хэрэгт авагдсан, уг баримтуудад шүүх шинжлэн судлахад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй тул Ч.Нээс нийт 173.000 төгөргийг гаргуулж, хохирогч Я.Мядагмаад олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ч.Нт ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.