Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00032

 

 

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг  баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо, Хандгайтын 29 дүгээр гудамжны 259 тоотод оршин суух, Зайсан овогт Норжмаагийн Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 26б тоотод оршин суух Боржигон овогт Максимын Дамчаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Максимын Дамчаад банкны мөнгөө төлөх гэсэн чинь мөнгөө дутаад байна, 100.000 төгрөг зээлдүүлж туслаач 2015 оны 12 дугаар сарын 10-ны үед цалин буухаар өгье гэж гуйхаар нь Хаан банкны 5742052743 тоот дансанд өөрийн компанийн нэрээр 100.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөнгөө төлөх хугацаа нь болоход өгөөгүй. Дахин 2015.12.17-ны өдөр адуугаа алдсан хайх гэсэн чинь шатахууны мөнгө байхгүй байна 150.000 төгрөг зээлдүүлээч, удахгүй өгнө эсвэл даага өгье гээд гуйхаар нь мөн Хаан банкны 5742052743 тоот дансанд мөн өөрийн компанийн нэрээр 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Би эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мөнгө хэрэг болоод нэхэхэд утсаа ч авахгүй байна. Иймд М.Дамчаагаас 250.000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Дамчаа нь нэхэмжилсэн 250.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь хариуцагч М.Дамчаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ

 Хариуцагч М.Дамчаа нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаад төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь :

        1. Нэхэмжлэгч Зайсан овогт Норжмаагийн Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Боржигон овогт Максимын Дамчаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  8150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 4075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.Дамчаагаас 4075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.   

 

                                                    ШҮҮГЧ                                    П.ТУЯА