Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00033

 

 

 

 

 

20*******7 оны 0******* сарын 3******* өдөр

Дугаар *******03/ШШ20*******7/00033

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг ******* дүгээр хороо, дунд дугуйн, хойд хаалганд байрлах ******* ******* ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны *******а тоотод оршин суух ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 20************** оны 02 дугаар сарын *******7-ны өдөр Ц. барьцаат зээлийн гэрээ байгуулан ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны *******а тоот хувийн сууц, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны *******а тоот 700 м.кв талбайтай газрыг барьцаалан *******2 сарын хугацаатай сарын 3.******* хувийн хүүтэй *******.200.000 төгрөгийг зээлдүүлсэн. Дахин 20************** оны 03 дугаар сарын 03-ны өдөр 800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж зээлж нэмж олгосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас зээл төлөх хугацаа *******2******* хоногоор хэтэрсэн байна. Иймд нийт төлөх ёстой үндсэн төлбөр хүү алдангийн хамт 2.878.*******00 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц. нь манай нэхэмжилсэн 2.878.*******00 төгрөгийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ

Хариуцагч Ц. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.*******00 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.гийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

*******. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.878.*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******.006 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 30.*******03 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.ээс 30.*******03 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА