Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2017/00038/И |
Дугаар | 103/ШШ2017/00034 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2017/00034
*******0*******7 оны 0******* сарын 0******* өдөр | Дугаар *******03/ШШ*******0*******7/00034 | Улаанбаатар хот |
******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, ******* дугаар байрны 7******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******5.787.9*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******7 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн З. нь манай банктай *******0*******3 оны 09 дүгээр сарын *******4-ний өдрийн 30*******9-*******0*******3/*******40 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан *******6.000.000 төгрөгийн зээлийг хувийн хэрэглээний зориулалттай, жилийн ******* хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар авсан. З. болон манай банкны хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд хуульд заасны дагуу зээлдэгч З.аас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох *******5.787.9*******8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Г. нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр *******5.787.9*******8 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өнөөдрийн байдлаар зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 480.657 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж *******5.307.*******7******* төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус банкны нэхэмжилсэн *******5.307.*******7******* төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч З. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******5.787.9*******8 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******5.307.*******7******* төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 480.657 төгрөгөөр багасгажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ******* банкнаас нэхэмжилсэн *******5.307.*******7******* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.*******-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******5.307.*******7******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******36.890 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож **************.445 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч З.аас улсын тэмдэгтийн хураамжид **************.445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА