Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 281

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Нэмэгт овогт Ганхуягийн Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025921036 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, хүргэн, дүүгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12-117а тоот оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 48 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 1 хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож, эдлэх ялаас 384 цагийг эдэлсэнд тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Нэмэгт овогт Ганхуягийн Г.А /РД: УК91050270/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Фреш" гэх нэртэй худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэсэл дотроос хохирогч Т.Чойсүрэндоржийн эзэмшлийн "Самсунг А50" загварын гар утсыг сэм аргаар нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Т.Чойсүрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би “ЭмСиЭс” ХХК-нд борлуулалтын түгээгч хийдэг ба 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Дэлгүүрийн хойно байрлах Фреш нэртэй дэлгүүрт ундаа буулгангаа өөрийн “Самсунг А50” загварын гар утсаа машин дотроо цэнэглэж үлдээгээд дэлгүүр рүү бараа зөөсөн. Ингээд бараа зөөж дуусаад утсаар ярих гээд машинд ороход миний гар утас алга болсон байсан. Тухайн үед машинаа түгжээгүй гараад машинаас ундаа зөөж байсан болохоор өөрөө хажууд нь байсан болохоор хулгайд алдана гэж бодолгүй машинд утсаа үлдээсэн байсан, ...Би хулгайд алдсан “Самсунг А50 загварын гар утсаа бүрэн бүтэн буцаан авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

- гэрч Н.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим бид нар Шараа гэж дууддаг зүс таних Г.А гэж залуу нилээн согтуу ирээд ах ганц утас зараад өгчих гэхээр нь үзсэн чинь “Самсунг А50” загварын гар утас байсан ба уг гар утасны дэлгэцийн шил нь хагархай байсан болохоор засварын хүмүүст үзүүлээд өгье гэж хэлээд Г.Аийг дагуулаад Теди худалдааны төвийн 4 давхарт байрлах 10 дугаар павилоны Баяраа гэж ахтай уулзуулсан. Баяраа ах үзээд утасны дэлгэцийн шил нь хагархай юм байна, засвар орох юм байна 150.000 төгрөгөөр л авбал авья гэхэд Г.А заза зарья гээд Баяраа ахаас мөнгө авсан. Г.А надад хулгайн гар утас гэж хэлээгүй, ямар учиртай утас вэ гэж асуухад тэр хамаагүй ээ зүгээр зараад өгчих гээд согтуурхаад байхаар нь Баяраа ахад үзүүлээд уулзуулж өгсөн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

- гэрч Р.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 10 дугаар сарын 01, 02-ны үед Шинэбаяр нэг залуу дагуулж ирээд ийм гар утас авах уу гээд надад хар өнгийн “Самсунг А50” загварын гар утас 250.000 төгрөгөөр зарна гэж үзүүлсэн. Уг гар утас нь дэлгэцийн доод хэсэгт шил нь хагарсан байсан болохоор би ийм үнэтэй авахгүй гэхэд яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд 150.000 төгрөгөөр авчих та засч янзлаад зарчихна шүү дээ гэхээр нь ямар учиртай гар утас юм бэ гэхэд Шинэбаяр энэ залуу асуудалгүй гар утас гэсэн та ийшээ 150.000 төгрөгийг нь өгөөд л авчих гэхээр нь би мөнгийг нь тэр хамт байсан халамцуу залууд бэлнээр 150.000 төгрөгийг нь өгөөд гар утсыг нь худалдаж авсан. Одоо энэ гар утсыг хүлээлгэн өгч өөрийн 150.000 төгрөгийг авахаар хулгай хийсэн залуугийн ар гэртээ тохирсон байгаа учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36х/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7х/, - эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38х/,

- эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 39х, 40х/,

- хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 76х/ болон хавтас хэрэгт авагдсан

бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон.

 

2. Мөн шүүгдэгч Г.А нь 2019 оны 9 дүгээр сарын 11-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рийч" зочид буудал доторх өрөөнд, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 1-3/б тоотод хохирогч Г.Сарантуяаг бусадтай хардан, суран бүсний арал хэсгээр толгойн тус газар нь цохих, гараараа болон хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь "хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт" бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 хоны 9 дүгээр сарын 11-ний өглөө буудлаас гарахаас өмнө буудлын өрөөний орон дээр хоёр гарыг минь өвдгөөрөө дарж байгаад хаа хамаагүй эрчүүдтэй хардан, миний нүүрэнд зүүн гараараа маш олон удаа цохиж зодсоны улмаас миний хамар хугарч, зүүн хацар орчим хавдаж хөхөрсөн байгаа. ...Тэгээд маргааш нь Байгалмаагийн гэрт бид нар архи уугаад зүгээр сууж байхад юу болсон юм мэдэхгүй хаа хамаагүй эрэгтэй хүний нэр хэлэн хардаж сэрдээд миний толгойг өөрийнхөө зүүдэг суран бүсний арлаар нь цохиж зодон хагалсан. Тэгээд тэр өдөр гэнэт намайг аргадаж байгаад унтуулсан байгаа. Тэгээд ямар ч байсан Г.А намайг суран бүсээр зодсоноос хойш Байгалмаагийн гэрт гурав хоноод байхад Г.А, Байгалмаа нар муудалцсан. Тэгээд тэр өдрөө Байгалмаагийн гэрт бид хоёр хоноод маргааш өглөө нь явсан. ...тэндээс гараад би өөрийнхөө чихэнд байсан ээмгийг "Гандан"-ийн хойд талд байдаг нэрийг нь санахгүй байна нэг ломбарданд 100.000 төгрөгөөр тавиад бид хоёр Бичил хорооллын урд байдаг 247 нэртэй зочид буудалд нэг ортой, 304 дугаартай өрөөг авч орсон. Тэгэхдээ Г.А дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан бөгөөд намайг уухгүй гэсэн боловч Г.А ...нэг татчих, маргааш би чамайг хүргэж өгөх юм чинь зүгээр уучих, ...гэхээр нь би Г.Аийн авсан архинаас хувааж уугаад талд нь орж байхад Г.А дахин дэлгүүр орж архи авахаар болоод гарахдаа надад би дэлгүүр орж хүнсний юм аваад ирье, чи битгий яваарай чамаас гуйж байна гэж байгаад гарсан. Тэгээд орж ирэхдээ өөрийнх нь танил гээд хоёр эгчийн хамт орж ирсэн. Тэгээд бид дөрөв анх авсан өрөөнөөс гараад Г.Аийн хамт орж ирсэн танихгүй хоёр эгчийн авсан 1 давхрын 101 тоот өрөөнд орсон. Тэгээд бид дөрөв Г.Аийн сүүлд авсан архийг хувааж уугаад бараг дуусах гэж байхад Г.А намайг гаръя, өрөөндөө оръё гээд чирээд байхаар нь би за за гээд Г.Аийн хамт өрөөндөө орсон чинь Г.А өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь түгжин, зурагтын дуу чангалаад миний хагархай толгойн үснээс зулгаан газар унагаад, миний биеийн хаа сайгүй өшиглөн зодож байхдаа миний эмзэг эрхтэн рүү 2,3 удаа аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй өшиглөсөн. Тэгээд Г.А намайг зодож байхдаа орон дээр гарч хэвтээд ...пизда минь миний хажуугаар орж хэвтээрэй гээд байсан. Би Г.Ад зодуулсны улмаас босч чадахгүй хэвтэж байтал Г.А уусан архиндаа согтоод гэнэт хурхираад унтаад өгөхөөр нь би буудлын өрөөнөөс гарч такси барин гэрлүү гээ явж, ээжийгээ аваад буцаад Г.Аийн унтаж байсан буудал руу цагдаад дуудлага өгч бариулсан. Тэгээд тэр өдрөө цагдаад ирж өргөдөл гаргасан. ...Миний биед учирсан хамар ясны хугарал гэмтлийг Г.А Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Рийч” зочид буудалд байхдаа хаа хамаагүй хүнтэй хардан миний нүүрэнд гараараа хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна нэлээн олон удаа цохихдоо учруулсан. Баруун, зүүн зулайд үүссэн шарх гэмтлийг Байгалмаа гээд эгчийндээ архи уугаад байж байхдаа өөрийнхөө зүүдэг суран бүсний арлаар маш олон удаа цохиж учруулсан байгаа. Харин умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт гэмтлийг сүүлд орсон 247 нэртэй зочид буудалд байхдаа мөн шалтгаангүйгээр зодож өшиглөх явцдаа учруулсан байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 126х/,

- гэрч Г.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Г.А нь манай төрсөн дүү байгаа юм. Харин Сарантуяа нь манай дүүтэй хааяа хамт яваад байдаг хүүхэн байгаа юм. Манай гэрт тэр хоёр яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Одоогоос cap гарангийн өмнө байх тэр хоёр шөнө 02 цагийн үед Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирээд нөхөр бид хоёртой хуваан уусан. Тэгээд байж байтал тэр хоёр хоорондоо юу болсон нь мэдэхгүй бөгс бөөрний хэрүүл хийгээд маргаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр манайхаас гараад гадаа хоносон бөгөөд маргааш өглөө нь Сарантуяагийн толгойг хагалчихсан гээд ороод ирсэн. Тэгээд тэр хоёр манайд 4 хонохдоо өдөр нь гэрт унтаад шөнө нь гэрийн хашаанд байдаг амбаарт ороод л унтдаг байсан. Тэгж байгаад манайхаас Сарантуяагийн толгой нь идээлээд байна гээд байсан бөгөөд би тэр хоёрыг хөөгөөд явуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа тэр хоёр дахин манайд 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ирсэн. Тэгээд манайд 4 хоноод явсан. ...Г.А би Сарантуяаг зодоод толгойг нь хагалчихлаа гээд байсан. Тэрнээс өөрөөр зодолдсон асуудлыг нь би хараагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 130х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11397 дугаартай "...Г.Сарантуяагийн биед хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хамар ясны хугарал, шарх, баруун багалганы цус хуралт гэмтэл нь үзүүлэхээс нь 4-7 хоногийн өмнө, умдагны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх умдагны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 135х/,

- шинжээч эмч О.Болороогийн "Үзүүлэгч Г.Сарантуяагийн биед үүссэн хамар ясны хугарал гэмтэл хөнгөн, баруун зулайн шарх нь хөнгөн, зүүн зулайн шарх хөнгөн, зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн шимэгдэж буй цус хуралт нь хөнгөн, баруун бугалганы дунд хэсэгт 12x5.5 см хүрэн ягаан өнгийн шимэгдэж буй цус хуралт нь хөнгөн, гадна бэлэг эрхтэн умдагт цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ, бусад гэмтэл нь дүгнэлтэнд заасан хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл" гэх мэдүүлэг /хх-ийн 139х/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 103х/,

- аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 110/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Аийн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Т.Чойсүрэндоржийн эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг сэм аргаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хохирогч Г.Сарантуяаг эр эмийн хардалтын улмаас удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

               Шүүгдэгч Г.Аийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Чойсүрэндоржид учирсан хохиролыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн хохирогч Г.Сарантуяа нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

               Шүүгдэгч Г.Ад ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн тус бүрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нэлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн түүний урьд шийтгүүлсэн ялын эдлээгүй үйлдсэн хэсгийг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэв.

 

               Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт Г.Аийн хулгайн гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг нотлох дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.