Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00088

 

 

 

 

 

 

 

 

   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-11-69 тоотод оршин суух Чанцал овогтой Даржаад /ФМ-63090919 / холбогдох эрүүлжүүлэх, баривчлах байр, хоолны зардалд 22,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 7 хоног баривчлагдсан байр хоолны зардал 22,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Даржаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ч.Даржаа нь 2015-10-05-ны 7 хоног баривчлагдсан байр хоолны зардал 22,000 төгрөгийг 2017-01-20-дотор төлж барагдуулна ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч эрүүлжүүлэх байр, хоолны төлбөрт 22,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Даржаа  нь нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага болох 22,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгож хялбаршуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, улсын тэмдэгтийн  хураамж 4,550 төгрөгний тал хувь болох 2,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Орхон аймгийн Цагдаагийн газрын 22,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Даржаа хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж,улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгний 50% болох 2,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд олгосугай

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ