Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00089

 

 

 

 

                                                                        

 

 

                                                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай 4-9 тоотод оршин суух Саарал адуу овгийн Пүрэвбаярын Төмөрбаатар /ТЕ-87120177 /нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай 4-9 тоотод оршин суух Богд очирваань овгийн Төмөрбаатарын Буяндэлгэрт /ИЧ-85110103/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Төмөрбаатар, хариуцагч Т.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Төмөрбаатар Т.Буяндэлгэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч П.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие П.Төмөрбаатар нь Буяндэлгэртэй 2008 онд гэр бүл болсон.Охин хүү 2-той болсон.2 жилийн өмнөөс үл ойлголцох шалтгаанаар тусдаа амьдарч байгаа.Бид 2 ярилцаж, тохиролцоод эд хөрөнгийн маргаан байхгүй, хоёр хүүхдийг эхийн асрамжид үлдээж, миний зүгээс хүүхдийн тэтгэлэгийн мөнгө төлөхгүй байхаар тохиролцон цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул уг хүсэлтийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Тусдаа амьдраад  2 жил болж байна.Эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна.Хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон маргаангүй гэжээ.

Хариуцагч Т.Буяндэлгэр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Буяндэлгэр П.Төмөрбаатартай 2008 онд гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон.2 жилийн өмнөөс П.Төмөрбаатар тусдаа амьдрах болсон бөгөөд эцгээс нь хүүхдийн мөнгө нэхэмжлээгүй болно.Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.Цаашид хамт амьдрах боломжгүй.Хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон маргаангүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний болон хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарууд, сургуулийн, өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, цалингийн зээлийн гэрээ,эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл,хүүхдүүдийн санал зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Төмөрбаатар нь Т.Буяндэлгэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч хүүхдийн асрамж,гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй.

Зохигчид 2008 онд гэрлэлтээ батлуулан,2009 оны 02 дугаар сарын 20-нд охин Т.Энххүслэн, 2014 оны 12 сарын сарын 02-ны өдөр хүү Т.Энхбилгүүн нарыг төрүүлсэн, зохигчид таарамжгүй байдал,үл ойлголцолоос шалтгаалан 2 жилийн өмнөөс тусдаа амьдарч байгаа, хүүхдүүд эхийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь тэдний тайлбар, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, багийн болон өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Зохигчид 2016 оны 12 сарын 14-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба шүүх хуралдаанд хэн алин нь цаашид гэрлэлтийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийн цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч хүүхдийн асрамж тэтгэлэг,эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан П.Төмөрбаатар, Т.Буяндэлгэр нарын гэрлэлтийг цуцалсугай.

          

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 20-нд охин Т.Энххүслэн, 2014 оны 12 сарын сарын 02-ны өдөр хүү Т.Энхбилгүүн нарыг эх Т.Буяндэлгэрийн асрамжинд үлдээсүгэй.

          

          3. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.         

 

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ