| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0282/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 297
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Г.Б,
хохирогч Ю.Мягмарбат,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Гантулгын Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011006290230 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эмээ, ах, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-708 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гантулгын Г.Б /РД: УП94100111/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэдбичигдсэнээр/: яллагдагч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ю.Мягмарбатын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь "...дээд уруулд шарх, нэг шүдний сулрал, дух, хамрын нуруу, амны баруун дээд талд зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44х/,
- хохирогч Ю.Мягмарбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...охин дүү Оргилмаагийн хамт дэлгүүр орох гээд замын хажуу талын явган хүний замаар явж байгаад манай байнга орж үйлчлүүлдэг дэлгүүрээс архи зээлэх гэсэн чинь зээлэхгүй гэсэн болохоор буцаад гараад дүүтэйгээ хамт гудамж руугаа эргэх гэтэл нэг үл таних залуу ирээд миний нүүр рүү цохиод авсан. Түүнээс хойш болсон явдлыг санахгүй байгаа нэг мэдсэн чинь гэртээ сэрсэн. ...надад эмчилгээний зардалд зарцуулсан баримт байхгүй бөгөөд намайг цохисон залуу танд 100.000 төгрөг өгье болох уу гэхээр нь би 100.000 төгрөгөөр хүн зодчихоод цайруулахгүй. 800.000 төгрөг өгвөл гомдол саналгүй гээд хэлээд өгье гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-12х/,
- гэрч Ю.Оргилмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би ахтайгаа дэлгүүрийн урд талын явган хүний замаар явж байсан бөгөөд тэр машин манай ахыг шүргэх шахам зогсчихоод жолооч нь болох шар нэхийтэй эрэгтэй бууж ирээд шууд манай ахын нүүр рүү цохиод заамдаад авсан юм. Ахыг ямар шалтгааны улмаас зодсон талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
- гэрч Ц.Саранцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Г.Б машинаа жолоодож явсан болохоор дэлгүүр жоохон өнгөрөөгөөд зогссон юм. Манай найз Г.Б үл таних хүн дээр очоод маргалдсан бөгөөд энэ үед би машинд эхнэрийн хамт, Баттулгын эхнэрийн хамт сууж байсан. Энэ хооронд Г.Б үл таних эрэгтэй хүнтэй хэрэлдээд заамдалдчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
- гэрч Г.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...машины урдуур үл таних согтуу хүн орсон бөгөөд манай нөхөр яаж байнаа гэж хэлээд машинаасаа буухад нөгөө үл таних эрэгтэй хүн нөгөө банди нар мөн үү гээд орилсон юм. Тэгээд манай нөхөр үл таних эрэгтэй хүнийг заамдаж аваад дэгээдэж унагаагаад хамтдаа босоод ирэхээр нь би болон Саранцогт түүний эхнэр Бадамхорлоо нар машинаас буугаад би нөхөр Г.Б дээр очоод нөхрийнхөө гарнаас барьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3105 дугаартай "...Ю.Мягмарбатын биед дээд уруулд шарх, нэг шүдний сулрал, дух, хамрын нуруу, амны баруун дээд талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Баттулгыг хохирогч Ю.Мягмарбаттай гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Мягмарбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хохиролтой холбоотой тооцоог хийх боломжгүй байх тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.