| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0242/Э |
| Дугаар | 307 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 307
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Алтангэрэл
хохирогч П.Цолмон,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Дашзэвэгийн Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911030520132 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэндунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Зүүн дэнж 1-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашзэвэгийн Д.Б /РД: НП85070661/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн Дэнжийн 1-10 тоот хашааны гадна хохирогч П.Цолмонтой "нөхрийг минь уруу татаж архи уулаа" гэх зэргээр маргалдан, түүний нүүррүү чулуу шидсэний улмаас бие махбодид нь зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." /хх-ийн 31-32х/
- хохирогч П.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1-10 тоотын үүдэнд явж байсан чинь надтай нэг сургуулийн найз Мэндбаярын эхнэр нь болох Д.Б гэдэг эмэгтэй гудамжны булан эргээд миний өөдөөс гарч ирсэн. Тэгснээ Д.Б үгийн зөрөөгүй чи муу яадаг гэнээ гэж хэлсэнээ газраас чулуу аваад надруу шидсэн. Д.Бийн шидсэн чулуу нь миний нүүрэн тус газарт зүүн талын нүдний орчимд цохиж гэмтэл учруулсан... би гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11х/,
- гэрч П.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... гэрээсээ дүү Цолмонтой гараад ...Цолмон миний урд, би ард нь 5 метр орчмын зайтай явж байтал гэнэт нэг эмэгтэй булан тойрч гарч ирэнгүүтээ чи манай нөхрийг уруу татлаа гээд газраас чулуу аваад Цолмонруу шидсэн чинь зүүн нүд орчим нь оноод цус гаргасан. тэндээсээ Цолмонтой хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд 4 оёдол тавиулсан..." /хх-ийн 21х/,
- Шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14097 дугаартай дүгнэлт "...П.Цолмон-н биед зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй..." /хх-ийн 25-26х/,
- Амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 15-20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч П.Цолмонтой маргалдан улмаар түүнрүү чулуу шидэж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Цолмон нь: “... хавтас хэрэгт баримтаар өгсөн 305.800 төгрөгөө нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн ба хавтас хэрэгт авагдсан хохиролын талаар бичгийн баримтыг шинжлэн судлахад хохирогч П.Цолмонд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан зардал гэж үзэх үндэслэлтэй байх тул Д.Бээс нийт 305.800 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Цолмонд 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэм хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөөгүй, хувийн байдлыг нь харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.