Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00115

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

                                                                                                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай                                                                                                                                                                         

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-9 тоотод оршин суух Наранцэцэг овогтой Отгонжаргалын /УК-90121706/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум 10-р хороолол, 5а байр 60 тоотод оршин суух Эрдэнэхуяг овогтой Бат-Итгэлд /ФА-86020816/ хариуцагдах хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Бүжин, нэхэмжлэгч Н.Отгонжаргал, хариуцагч Э.Бат-Итгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

       Нэхэмжлэгч Н.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Отгонжаргал Э.Бат-итгэлтэй 2009 онд танилцаж, 2010 оны 01 дүгээр сард түүний аав Эрдэнэхуяг нь манайд ирж “бэр гуйх” ёслол хийсэн бөгөөд үүнээс хойш миний бие Э.Бат-итгэлтэй хамт тэдний аавынд хамт амьдарч эхэлсэн. Ингээд 2010 оны 10 дугаар сарын 21-нд охин Бат-Итгэлийн Хишигжаргал төрсөн. Миний хувьд гэр хороололд амьдарч сураагүй болохоор тэднийд жирэмсэн байх хугацаандаа даарч хөрж, хүүхэд зулбах гээд байсан болохоор нь хааяа ээж дээрээ өнждөг байсан. Мөн энэ үед Бат-Итгэл нь гадуур гараад архи уугаад найз нөхөдтэйгээ явчихдаг, би үүнийг нь эсэргүүцэхээр түүний аав Эрдэнэхуяг намайг загнадаг болсон.Үүнээс болж бид муудалцаж 2010 оны 03 дугаар сараас эхлэн би гэртээ ирж амьдрах болсон.

       Үүнээс хойш Э.Бат-Итгэл нь миний биеийг яаж байгааг ч асууж лавладаггүй анхаарахаа больж, өөр эмэгтэйтэй уулзаж хамт амьдардаг болсон мэт миний хувцасыг өмсчихсөн гадуур явж байдаг болсон.Ийнхүү хүүхэд төрүүлж байх үед ирээд хүүхдийнхээ нэрийг өөрөө ламаас асууж байгаад хүүхдэд нэр өгч, нэг хэсэг охин бид 2-т анхаарч байсан боловч энэ байдал 1 сар гаран л үргэлжилсэн. Гэтэл төрөөд удаагүй 1 сар орчимтой байх үед Э.Бат-Итгэлийн аав Эрдэнэхуяг нь шөнийн цагаар /00 цаг өнгөрч байхад/ “ач охиноо харна” гэж өөрөө согтуу, мөн согтуу хүн дагуулж ирсэн ба энэ үед нь манай ээж болон би эсэргүүцээд гэртээ оруулаагүй буцаасан. Үүнээс болж бидний хоорондын харилцаанд үл ойлголцол үүсч, мөн Э.Бат-итгэлийн өөр эмэгтэйтэй уулздаг болсон зэргээс шалтгаалан түүнд гомдсон.Э.Бат-итгэл нь одоо охиндоо ч огт анхаардаггүй, тусалдаггүй, охин түнхний дутуу хөгжилтэй байсан тул дахин дахин Улаанбаатар гэмтяийн эмнэлэгт, Хужирт руу рашаанд явах зэрэгт нэхсээр байж цөөн хэдэн удаа туслалцаа үзүүлдэг.

    ...Манай охин маань Эрдэнэт цогцолбор сургуулийн 1-р ангид суралцдаг бөгөөд том болох тусам хэрэгцээ нь нэмэгдэж байгаа ба энэ талаар хэлэхээр Э.Бат-итгэл, түүний эцэг Эрдэнэхуяг нар нь “...тэжээж чадахгүй бол хүүхдийг бидэнд өгчих” гэж байгаа ч эдгээр хүмүүс охиныг маань өсгөх сэтгэлгүй хүмүүс юм....Иймээс 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Хишигжаргалыг эцэг Э.Бат-итгэлээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан тайлбарлахдаа: “Миний бие Н.Отгонжаргал нь нэхэмжлэл гаргасанаараа Э.Бат-Итгэлээс тогтоолгож байгаа хүүхдийн тэтгэвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан гар дээр авах буюу өөрийнхөө дансанд эсвэл хүүхдийнхээ нэр дээр данс үүсгэн авах хүсэлтэй байна гэв.

           Хариуцагч Э.Бат-итгэл шүүхэд гаргасан тайлбартаа  “Миний бие Э.Бат-Итгэл нь 2009 оны өвөл танилцсан. Үерхэж байхдаа жирэмсэн болсон, салах шалтгаан нь: Отгонжаргал нь өөр хүнтэй гэрэлсэн байсан тэр хүнтэйгээр гэрлэлтээ салгуулах боломжгүй тэдэнд хувийн шалтгаан байсан. Иймд цаашид үерхэх боломжгүй байсан. Хүүхэд төрсөн цагаас хойш боломж бололцоогоор тусалж мөнгө өгдөг байсан. Мөнгө хэрэгтэй гэж хэлэх болгонд нь өгдөг. Сүүлд шүдэнд нь эмчилгээ хийлгэнэ гээд 7 сард 90.000₮, бас өмд цув хоёр ээлжийн гутал болон бусад эд зүйл авч өгсөн. 9 сард сургуульдаа ороход нь форм болон хувцасны мөнгө өгсөн. Отгонжаргал нь надтай тохиролцоно гэж санал тавьсан сард 200.000₮ өгвөл шүүхээр явахгүй ажил болон гэр бүлийнхэнд чинь хэлэхгүй гэж бичсэн. Би ганцаараа ажил хийдэг 2016 оны 05 сарын 15 жилийн хугацаатай байрны зээл болон цалинтай зээл авсан. Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажил эрхэлдэггүй хүүхдээ хардаг,хүрэлцээ муутай байдаг. Иймд амжиргааны доод түвшингийн 50% хэтрэлгүй тогтоож өгнө үү. Ийм тохиолдолд төлөх болно  гэжээ.

      Хариуцагч Э.Бат-Итгэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Эрдэнэтуяа овогтой Бат-Итгэл миний бие охин Хишигжаргалд амжиргааны түвшний 50%-с хэтрүүлэхгүй тэтгэмжийг насанд хүртэл нь хугацаатай хадгаламжинд хийхийг зөвшөөрч байна. Хишигжаргал нь энэ хадгаламжинд байрших мөнгөө насанд хүрээд өөрөө захиран зарцуулах болно гэжээ.

                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:    

       Нэхэмжлэгч Н.Отгонжаргал нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасан, хариуцагч Э.Бат-Итгэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

      Зохигчид 2009 оноос хамт амьдарч 2010-10-21-ний өдөр охин Б.Хишигжаргалыг төрүүлсэн ба хүүхэд эцэг Э.Бат-Итгэлээр овоглодог, зохигчид таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа болох зохигчдын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдсон байна.

        2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Хишигжаргал нь эхийн асрамжинд байгаа ба хариуцагч тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг Э.Бат-Итгэлээр тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Хариуцагч энэ талаар маргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1.Нэхэмжлэгч Н.Отгонжаргалын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.Бат-Итгэл хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2010 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Хишигжаргалыг 11 нас хүртэл нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Бат-Итгэлээс тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдснийг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дүгээр зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас 26,092 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэсүгэй.

 

5.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ