Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 840

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, улсын яллагч П.Даваасүрэн, өсвөр насны шүүгдэгч Л.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх, өсвөр насны шүүгдэгч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Чинзориг, өсвөр насны шүүгдэгч Н.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Д, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д, Г.Г, Н.Э нарт тус тус холбогдох эрүүгийн 2006 01339 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Л.Д, 

2. Монгол Улсын иргэн, Г.Г, 

3. Монгол Улсын иргэн, Н.Э, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Өсвөр насны яллагдагч Л.Д нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.886.400 төгрөгийн хохирол учруулсан,

2. Өсвөр насны яллагдагч Н. Эрдэнэдаваа нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Өсвөр насны яллагдагч Г.Г нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.886.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 74, 80/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-7, 75-79, 81-86/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Угаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13, 93-95/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Дгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Дуламсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Төрбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-20/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-26/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1213 дугаар дүгнэлт /хх-н 33-35/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Н.Эгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-50/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Л.Дгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-58/,  өсвөр насны яллагдагч Н.Эгийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 61, 68, 69/, өсвөр насны яллагдагч Л.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63, 67, 70/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 96-97/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны гэрч Г.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 99-101/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны гэрч Л.Дгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 103-105/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 110-111/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/313 дугаар дүгнэлт /хх-н 141--143/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Л.Дгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 152-153/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Г.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 160-161/, өсвөр насны яллагдагч Г.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тухай тэмдэглэл, /хх-н 164-165/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 183-186/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранцэцэгээс өсвөр насны яллагдагч Л.Д нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.886.400 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны яллагдагч Н. Эрдэнэдаваа нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны яллагдагч Г.Г нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.886.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Л.Д нь Н.Э нарыг бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өсвөр насны шүүгдэгч Л.Д нь Г.Г нарыг бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны 6-120 тоотод үйл ажиллагаа явуулах "Зуун-Эрдэнэ" хүнсний дэлгүүрээс эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.886.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Уөгсөн: "..иний утсанд залгаад танай дэлгүүрт хулгай орсон, Төрөө ах барьчихсан байна гэж хэлэхээр нь шууд гэрээсээ гараад дэлгүүрт ирэхэд цагдаагийн алаг тэрэг ирчихсэн, манай дэлгүүрээс хулгай хийсэн гэх 2 хүүхдийг барьчихсан байсан. Би хулгайд алдагдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 23:30 цагт хүнсний дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ явсан. Өнөөдөр өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 09:15 цагт дэлгүүр дээрээ ирээд ар талын хаалгаар ортол хаалга нь онгорхой байсан бөгөөд дэлгүүр доторх эд зүйлсийг онгичсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан." гэх мэдүүлэг /хх-н 11-13, 92-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Төрбаярын өгсөн: "...23 цаг 30 минутын орчим би гэртээ байж байтал манай хашааны нохой боргоод хуцаад зүүн тийш хараад байсан ба би гэрээс гараад сонсоход шил хагарч байгаа чимээ гарсан. Тэгээд би гэртээ орж гэр бүлийн хүндээ хэлээд гар утсаа аваад гэрээс гарч хашаагаа тойроод зам дагуу гарч манай хашааны зүүн талд байх дэлгүүр рүү зүглээд явж байтал дэлгүүрийн хаалгаар үл таних өндөр эрэгтэй хүн гараад зугтаж араас нь намхан эрэгтэй хүн гараад зугтсан. Би араас нь гүйгээд намхан эрэгтэйг нь барьж авсан. Гэрэл тусган хартал манай сайжруулсан түлшийг ууталж савлаж байсан хүүхэд байсан. Нэрийг нь Лхагвын Дүнчин гэдэг. Миний хувьд 2019 оны 10 дугаар сараас "Таван толгой" ХХК-тай гэрээ хийж сайжруулсан түлшийг гэрийн хаяг дээрээ худалдан борлуулдаг. Л.Д нь эх Бөхөө, ах Гүнчин нарын хамтаар ирж 2020 оны 02 дугаар сарын 20 буюу цагаан сарын өмнөх хүртэл ажиллаж байсан." гэх мэдүүлэг /хх-н 19-20/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхбатын өгсөн "...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цаг 15 миунтын үед миний бие нь өөрийнхөө эзэмшлийн автомашиныг угаалгачихаад гэр рүүгээ явах замд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны гудамж руу орох хэсэгт автомашины ойрын гэрэлд зурагт тэвэрсэн жоохон банди харагдсан. Би тэгээд удаашраад гэрлээ тусгаад удаан явахад уг зурагтаа хайрцаг түшүүлж тавиад цаашаагаа харанхуй руу гүйгээд алга болсон. Би тэгээд дотроо юу билээ гэж бодоод 102 руу дуудлага өгөөд хамгийн ойр цагдаагийн пост руу эргэхэд ногоон өнгийн чарга харагдаад би цагдаа дуудах гээд пост руу явсан..." гэх мэдүүлэг /хх-н 96-97/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-7, 75-79, 81-86/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-н 8/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-26/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28, 110-111/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-н 67-68, 165/, шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд /хх-н 183-186/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Л.Д, Н.Э, Г.Г нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.   

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Л.Д, Н.Э, Г.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.   

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Л.Д, Н.Э, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгөтэй өвлийн түрийтэй хос гутлыг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.