Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 328

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч С.Батдэлгэр,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал мэргэн овогт Бэгзийн Б.Бд холбогдох эрүүгийн 2011 00294 0172 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын банк санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа угаалгын машин засдаг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 13-249 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Мандал мэргэн овогт Бэгзийн Б.Б /РД: ГЮ81112812/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 19 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Чулуундоржтой маргалдан улмаар зэвсэг, тусгайлан бэлтэгсэн зэвсэгийн чанартай зүйл болох хутгыг ашиглаж, хохирогчийн хэвлийн тус газар 1 удаа хутгалж Ч.Чулуундоржийн биед "нарийн гэдэс, хэвлийн шулуун булчинг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын язрал, хүзүүнд цус хуралт" бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ч.Чулуундоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн бага хүүгээ 126 дугаар цэцэрлэгт хүргэж өгчихөөд явах гэж байгаад өөрийн зүс таних Б.Б гэх хүнтэй таараад уулзаж хамт архи уухаар болоод миний машинтай Б.Б бид 2 дэлгүүр орж 0,5 литрийн "Экс" нэртэй архи аваад Б.Бы гэрт очсон. Тэгээд Б.Б бид 2 архи хувааж уугаад сууж байгаад дахин 1 шил 0,5 литрийн Экс" архи нэмж аваад уугаад сууж бид 2 шоронгийн амьдралын талаар яриад хоорондоо жоохон муудалцаж байж байтал Б.Б хайруулын тавагтай мах шарж ширээн дээр тавиад шууд миний зүүн талын нүүрлүү цохиод авсан чинь би сууж байсан сандал дээрээсээ газарт унаад өгсөн чинь Б.Б миний дээр суугаад нүүр лүү 2 удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би Б.Бд хандаад " 2-уулаа больё лай болно" гэж хэлээд эвлэрээд боссон тэгээд нэмж архи уухаар болоод гэрээс гарахдаа би ширээн дээр байсан хутгыг халаасандаа хийгээд машиндаа суусан юм учир нь архи нэмж ууж байгаад бие биенээ гэмтээх байх гэж бодоод хутгаа гаргаж хаяна гээд халаасандаа хийсэн юм. Тэгээд Б.Б бид 2 гэрээс нь гараад машиндаа суугаад дэлгүүр орж архи авчихаад би өөрийн гэр лүүгээ явж байгаад Б.Бд "2-уулаа хэн нь хэн бэ үзнээ, чи намайг гэртээ яагаад байлаа" гэж хэлээд машинаа унтраагаад би машинаасаа буусан чинь Б.Б бас машинаас буугаад бид 2 машины ард гараад Б.Б миний гэдэс лүү цохих шиг болсон чинь миний халаасандаа хийсэн байсан хутгаар Б.Б миний хэвлий хэсэг лүү хутгалсан байсан тэгээд намайг шинэ 103 луу хүргэж өгч байсан санагдаж байна дараа нь цэргийн төв эмнэлэгт би сэргэсэн...Би тухайн үед ер нь их согтолттой байсан бөгөөд Б.Бы гэрээс гарахдаа ямар ч байсан энэ хутгыг авч гараад хаяна гэж бодоод халаасандаа хийсэн гэтэл тэр хутгыг Б.Б авчихсан намайг хутгалсан, хэзээ миний халааснаас авсан талаар сайн санахгүй байна...Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...дээрх гэмтлийг Б.Б миний хэвлий хэсэг лүү бор иштэй хутгаар намайг зүсэж гэмтээсэн...Би тухайн үед Б.Быг гэдэс лүү цохичихлоо гэж бодсон юм, хутга барьж гарч ирсэн талаар нь ч сайн мэдэхгүй байсан. Цохиулчихлаа гэж бодоод гэдсээ хартал цус гарч байсан юм...Надад гомдол санал байхгүй, би Б.Баас цэргийн төв эмнэлгээс гарахдаа 2 сая 500 мянган төгрөг авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...би машинаас ямар үзүүртэй зүйл барьж буугаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х/,

- гэрч Г.Сүхээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн түр оршин суудаг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-375в тоот хаягаас 10 настай Бямбацогт хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр 12 цаг 30 минутын үед гэрээсээ гараад явж байхад гудамжинд байдаг манай доод талд байдаг зүс таних Чука гэдэг залуугийн машин гудамжинд зогссон, машиныхаа ард талд Чука болон өндөр махлагдуу залуу уг хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд би тухайн үед тойроод гарах гэсэн боловч зам дээр зогсож байсан болохоор чадаагүй, харин удалгүй нөгөө залуу нь Чукаг түлхэнгүүтээ Чукагийн хавирганд нь байхаа миний харснаар хутгалж байх шиг байсан. Тэгээд Чука газар нөгөө залуу нь цаашаагаа алхахаар нь би уг Чука дээр очих гэсэн чинь уг залуу буцаад ирэхээр нь би цагдаад дуудлаГа өгсөн...Уг хутгыг сайн хараагүй. Уг залуу нь куртикныхаа халааснаас буюу баруун талын халааснаасаа гаргаж ирээд Чукаг хутгалчихаад буцаагаад куртикныхаа халаасанд хийсэн....би айгаад шууд машинаа хөдөлгөөд холхон очиж зогсож байгаад 102 луу залгаад "гудамжинд хүн хутаглчихлаа" гэж 99665273 дугаараас дуудлага өгөөд зогсож байсан чинь Чулуундоржийн машиныг бор махлаг залуу барьчихсан, Чулуундоржийг машины урд талын суудалд суулгачихсан явж байхаар нь би машины улсын дугаар арын серийн дугаартай нь цагдаад хэлж өгөөд өөрөө араас нь дагаж явж байгаад би салаад өөр гудамж луу ороод явчихсан юм....Миний харахад Чулуундорж Б.Б гэх залуу 2 хоорондоо маргалдаж муудалцаж байгаа шинж ер байхгүй байсан, гэтэл Б.Б гэх залуу шууд Чулуундоржийг түлхэж байгаад хутгалаад буцаж хутгаа халаасандаа хийгээд гудамж луу алхаад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-29х/,

- гэрч Г.Намсрайжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Тус өдөр хоногийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12-13 цагийн үед 102-т "хүн хутгалчих шиг боллоо" гэсэн утгатай мэдээлэл ирсний дагуу Согоот 16 чиглэлтэй эргүүлийн офицер ахмад Б.Батсайхан Чингэлтэй дүүргийн 14-р хороонд баригдаж байгаа түргэн тусламжийн төвөөс Б.Б гэх хүнийг дагуулан Чингэлтэй дүүргийн 14-р хороонд авчирч ирсэн бөгөөд Б.Б гэх хүнээс юу болсон талаар асуухад хэргийн газраас өөр газар луу бид нарыг замчилж төөрөгдүүлсэн учир дуудлага өгсөн гэрч Сүхээгийн утас руу залгаж хэргийн газрыг заалгаж Чингэлтэй дүүрэг 14-р хороо 19 гудамжинд ирэхэд тус гудамжны 424 тоот хашааны гадна " цаасны хутга, цасан дээр цус мэт зүйлээр бохирлогдсон толбо" зэрэг байсан. Сүхээ хэргийн газар мөн гэж хэлсэн тул тус гудамжинд хэргийн газрын үзлэгийг хийсэн. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл их хэмжээтэй хэрэглэсэн байсан биеэ хариуцах чадвар сул, сандарсан байдалтай байсан....Б.Б нь тухайн үед бор өнгийн иштэй хутгаар Чулуундоржийг хутгалсан талаар ярьж байсан хэргийн газраас тус хутга олдоогүй, тус гудамж явсан маршрутаар нь хайсан боловч хутга олдоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

- гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Тус дуудлага мэдээллийг хүлээн аваад Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй яаралтай тусламжийн эмнэлэгт очсон...хохирогч Ч.Чулуундоржид анхан шатны тусламж үзүүлэн цэргийн төв эмнэлэг лүү хүргүүлэх гэж байгаа талаар эмч нараас мэдэж Чулуундоржийг гэмтээсэн гэх Б.Быг аваад хэрэг гарсан газарт очиж хэлтсээс бүрэлдэхүүн ирэхийг хүлээж байх хооронд Чулуундоржийг гэмтээсэн гэх хутгыг тус хорооны Хайлааст 19 дүгээр гудамжинд хйасан боловч олдоогүй тул Б.Быг эрүүлжүүлэх байр луу хүргэсэн. Тухайн үед Б.Б нь бор, хар өнгийн иштэй хутгаар Чулуундоржийг хутгалсан талаараа хэлж байсан ч хутгаа хаана хийсэн талаараа мэдэхгүй байна гэж хэлсэн...Тухайн үед Б.Баас юу болсон талаар асуухад сандарсан байдалтай "намайг ална гээд байхаар нь би өрсөөд шаачихсан юмаа, би гэртээ Чукаг зодчихсон чинь намайг гэртээ аваачиж байгаад ална гэхээр нь би хутгалчихсан" гэж ярьж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1840 дугаартай дүгнэлтэд " 1. Ч.Чулуундоржийн биед нарийн гэдэс, хэвлийн шулуун булчинг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын язрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийн нэвтэрсэн шарх гэмтэл хүнд зэрэгт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын язрал гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 49-51х/

- Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, ЦХ-2, "Нийтийн хэв журам хамгаалах тасаг Дуудлагын лавлагааны хуудас №99665273, Иргэний мэдээлэл Нэр: Сүхээ дуудлага өгсөн огноо: 01/20/2020 12:51:29" гэх лавлагааны хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Бы ахуйн хүрээд хохирогч Ч.Чулуундоржтой архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдан бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэг болох хутгыг ашиглаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 

Хохирогч Ч.Чулуундорж нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн мэдүүлгээрээ энэ хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.500.000 төгрөг хүлээн авсан, “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17,5 см урттай ажлын хэсэг нь 10см урттай ногоон өнгийн иштэй цаасны хутга, марльд шингээн авсан хүрэн өнгийн мөр бодис зэрэг нь энэ хэрэгт хамааралтай эд мөрийн баримт биш бөгөөд хэний эзэмшлийнх болох нь тогтоогдохгүй байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.