Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00129

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж ,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                    

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ний  /РД-2576376 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-12-37 тоотод оршин суух Бат-Очир овогтой Баярсайханд /ЛБ-87083113/ хариуцагдах 80,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Баярсайхан нь 2014-05-13-ны өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч дараа төлбөрт Постпайд ВС-20К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 9008-9199 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Баярсайхан нь гэрээний үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 126,383 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.Б.Баярсайханд төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Иймд Б.Баярсайханы төлбөрийг үлдэгдэл 76,383 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг.Нийт 80,383 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК хариуцагч Б.Баярсайханаас 80,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 198,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг зохих хугацаанд багтаан төлөх тухай тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилж төрийн сангаас тал хувь болох 2,225 төгрөг, 2,225 төгрөгийг хариуцагч Б.Баярсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

                                                                                                                                                      

         Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний 80,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баярсайхан хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 4,550 төгрөгнөөс 2,225 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Б.Баярсайханаас 2,225 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

   

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ