| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0684/Э |
| Дугаар | 874 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 874
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Б.Ганзориг, шүүгдэгч Б.Б, Д.Баясгалан, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Д.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01056 0625 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.Б,
2. Монгол Улсын иргэн, Д.Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б, Д.Бнар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгүүн” буудалд унтаж байсан иргэн Ж.Б“Самсунг эс-9” маркийн гар утас, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй..” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-8/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 18-19/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 24/, Д.Баясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 27-33/, Б.Болор-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39-40/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Баясгалангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Б.Б, Д.Бнар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгүүн” буудалд унтаж байсан иргэн Ж.Б“Самсунг эс-9” маркийн гар утас, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Д.Бнарыг бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Цэнгүүн” буудалд унтаж байсан иргэн Ж.Б“Самсунг эс-9” маркийн гар утас, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Бөгсөн: "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад найзуудтайгаа уулзаж нэг газар суусан. Тэгээд гэртээ 22 цагийн үед очсон ба намайг гэртээ очиход эхнэр Даваасүрэн нь уурлаад маргалдсан, "хаана уусан юм тэр газраа очиж унт" гэхээр нь би уурандаа гэрээсээ өөрийнхөө дунд гарын мөнгөн аягыг авч гарсан. Тэгээд би гэрийнхээ хойноос такси бариад жолоочоос нь "одоо ажилладаг ломбард байна уу" гэхэд "Модны 2-т байгаа" гээд тийшээ явсан. Тэнд онгорхой ломбард байхгүй болохоор нь "Сансар" дээр ирсэн. Тэнд бас байхгүй болохоор нь би мөнгөн аягаа ломбарданд тавилгүйгээр "Цэнгүүн" гэх нэртэй зочид буудалд очсон. Тэнд би 306 дугаартай өрөө аваад орсон. Тэр үед таксины мөнгө 15000 төгрөг гарсан ба би мөнгийг нь өгсөн. Таксины жолооч надтай хамт буудлын өрөөнд орж ирсэн ба "би өрөөнд чинь найзыгаа түр хүлээгээд аваад явна, ойрхон байна, одоо ирж байна" гэж хэлсэн би тэгээд зөвшөөрсөн ба тэр залуу надтай хамт байсан. Тэгээд би жоохон зуур унтчихсан байсан сэрээд хартал жолооч байхгүй байсан. Тэгээд би цүнхээ үзтэл миний дунд гарын мөнгөн аяга, "Самсунг Эс-9" маркийн гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Болор-Эрдэнийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 1 цагийн үед Их дэлгүүрийн ойролцоо найзуудтайгаа зочид буудалд архи уугаад сууж байхад Баясгалан над руу залгаад “согтуу хүн байна, би буудалд оруулчихлаа, мөнгөн аяга, гар утсыг нь чи ороод авчих” гэж хэлсэн. Тэгээд Баясгалан намайг машинтайгаа ирж аваад, би “Цэнгүүн” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд ороход 50 орчим насны эрэгтэй согтуу унтаж байхаар нь орон дээр байсан мөнгөн аяга, самсунг эс-9 маркийн гар утсыг нь аваад гарчихсан юм. Тэгээд би Баясгаланд үлдээчихээд найзуудруугаа буцаж явсан.” гэх мэдүүлэг /хх-н 51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Баясгалангийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед таксинд явж байх үед үл таних эрэгтэй хүн согтуу такси барьсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгүүн” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд орсон. Тухайн үед тэр согтуу ах ахтайгаа цуг хэсэг суучих гэхээр нь би буудал руу хамт ороод архи уугаагүй. Тэгээд тэр ах “таньдаг охин байна уу” гэхэд нь би найз Болороог дуудаад, Болороог буудалд үлдээгээд гараад явсан. Удахгүй Болороо залгаад хүрээд ир гэхээр нь би очиж авсан. Тэгээд Болороо мөнгөн аяга, утсыг нь аваад гараад ирсэн. Тэгээд надад үлдээгээд найзууд руугаа явсан.” гэх мэдүүлэг /хх-н 52/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 18/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 24/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Д.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч Ж.Б нь хохирлоо авсан, одоо гомдол саналгүй /хх-н 24, 55/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Д.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж зааснаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдав.