Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 333

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч О.Б, О.Б нар, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид, 

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Б, О.Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811032460234 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Зол-Оюу ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг, Шунхлай 7-3 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, дунд тасганы 3-18 тоотод оршин суудаг, урьд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж шийдвэрлэсэн, Боржигин овогт Оюунбатын О.Б /РД: ЙС00302511/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, эхнэрийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3-75 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ирхэд Жимбээ овогт Оюунтунгалагийн О.Б /РД: БЕ01281017/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч О.Б, О.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б, О.Б нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн тасганы гудамжинд хохирогч Б.Эрдэнэбаяр, О.Пүрэв-Эрдэнэ, М.Баяржаргал нараас архины мөнгө нэхэн зодож, Б.Эрдэнэбаярын халаасанд байсан гар утас, бэлэн 10.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- насанд хүрээгүй хохирогч О.Пүрэв-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ататуркын нэрэмжит 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг юм. Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би хичээлээ 16 цагийн үед тараад найз Баяржаргал, Эрдэнэбаяр нарын хамтаар гэрлүүгээ буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-149 тоотод 2 найзын хамт очсон юм. Тэгээд би гэртээ орж хоёр найздаа дэвтэр гаргаж өгөх ёстой байсан ба би гэртээ ороод 1-2 минут болоод хашааныхаа үүдэнд гараад иртэл манай хоёр найзыг 3 ах дээрэлхээд юм асуугаад байх шиг байсан юм. Тэгтэл нөгөө 3 ах намайг гарч ирснийг хараад "чи урьд нь надаас зугатаж байсан хүүхэд байна. Дараа нь таарахгүй юм шиг яах гэж зугтаасан юм" гээд Улаанаа гээд дуудаад байдаг ах ирээд шууд нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгээд "чи ахдаа ганц том пиво аваад өгчих, тэгвэл би зүгээр яваад өгнө" гэх хэлэхээр нь "надад мөнгө байхгүй" гэж хэлсэн яинь "битгий худлаа яриад бай" гээд намай нэмээд цохдоод, нүүр доошоо дараад өшиглөөд байсан. Тэгтэл хажуунаас нь нэг нь салгаад байх шиг байсан. Тэгээд би гэрлүүгээ ороод эмээгээс мөнгө асуугаад байхгүй гэхээр нь би Цагдаагийн 102 дугаар луу залгаад, дараа нь аав руугаа залгасан. Тэгээд гараад ирэхэд манай хоёр найзыг нөгөө гурван хүн жалга руу аваад буусан...Удалгүй манай найз Баяржаргал гаднаас гүйж орж ирээд "чамайг дуудаад ир гээд намайг явууллаа. Тэнд Эрдэнэбаяр үлдсэн гэж хэлсэн Тэгээд 10 орчим минутын дараа Эрдэнэбаяр гар утас, 10.000 төгрөг дээрэмдүүлээд ороод ирсэн...Тухайн үед намайг Улаанаа буюу О.Б, түүний найз болох арай хөгшин царайтай, биеэрхүү, намхан нуруутай Ө.О.Б нар ээлжлээд ганц юм аваад өгчих гээд л нүүрэн тус газарт ээлжилж цохисон. Харин улаан өнгийн куртиктэй өндөр нуруутай Ө.Пүрэвдорж нь нилээд зайтай байхад хажуугаас нь хараад юм хэлэхгүй оролцохгүй зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

- насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Баяржаргал бид хоёр О.Пүрэв-Эрдэний гэрт ороогүй. Пүрэв-Эрдэнэ гэртээ ороод М.Баяржаргалд хичээлийнхээ дэвтэрийг авчир ч өгөхөөр биднээс салж түрүүлээд гэртээ орсон. Түүнийг хүлээж байхад хашааных нь гадаа 18-25 орчим насны 3 залуу М.Баяржаргал бид хоёрыг дуудсан... Тэр 3 залуугийн хоёр нь нилээн согтуу байсан... Удалгүй 2-3 минутын дараа О.Пүрэв-Эрдэнэ гэрээсээ М.Баяржаргалд өөрийнхөө 3 ширхэг хичээлийн дэвтэрийг өгөхөөр бариад гарч ирсэн. Тэр ах нар тухайн үед Пүрэв-Эрдэнээс шууд мөнгө нэхэж эхэлсэн ба хар өнгийн куртиктэй, шар өнгийн гуталтай ах түүнийг зодож эхэлсэн. Ингээд түүнийг "гэртээ ороод нэг шил юмны мөнгө" авчир гэж гэж хэлээд явуулсан ба М.Баяржаргал бид хоёрыг хашааных нь гадна талд хүлээлгэсэн. О.Пүрэв-Эрдэнийг хүлээж байхад намайг тэр хоёр согтуу ах нар болон М.Баяржаргалыг зодож эхэлсэн. О.Пүрэв-Эрдэнэ гарч ирээгүй болохоор "найзындаа очиж дулаацана" гээд бид хоёрыг дагуулаад 3 хашааны цаана байдаг нэг айлд очсон...намайг шар куртиктэй ах дагуулж гараад зодож эхэлсэн. Тэр үед надаас миний Самсунг галакси загварын гар утас, бэлэн 10.000 төгрөг зэргийг булааж авсан. Баяржаргалыг мөн зодсон ба О.Пүрэв-Эрдэнийг олж ир гээд явуулаад намайг ганцааранг нь үлдээгээд ахиж хэд хэдэн удаа цохисон. Чулуугаар толгой руу цохих гэж хүртэл далайж байсан. Тухайн үед гараа хамгаалсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55х/,

- гэрч Ө.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сургууль дээр очоод хичээлдээ суусан. Тэгээд өдөр 13 цагийн хичээл тараад найз О.Бын гэрт очих гээд явж байтал Эх нялхасын эмнэлэгийн хашаан дотор сааданд О.Б, О.Б хоёр хамт пиво уугаад сууж байсан...тэгээд Эх нялхасын хашаанаас гараад найз Эрболдын гэрийн гадаа очоод би Эрболдын гэрлүү орсон, О.Б, О.Б хоёр хашааны гадаа зогсоод үлдсэн. Тэгээд намайг орчихоод гараад ирэхэд О.Б, О.Б хоёр Пүрвээ, түүний хоёр найз гэх 3 хүүхэдтэй уулзаад зогсож байсан. Тэгтэл О.Б Пүрэвээ гэх хүүхдийг цохихоор нь боль гээд салгасан. Гэтэл О.Б нь "6000 төгрөг байна уу" гээд Пүрвээгээс нэхсэн чинь Пүрвээ "би гэрээсээ ороод аваад ирье" гээд явсан. Гэтэл Пүрвээ ирэхгүй алга болчихсон чинь Баяржаргал гэдэг хүүхдийг Пүрвээг дуудуулахаар явуулсан. Гэтэл Сүүл явсан Баяржаргал ирэхгүй болохоор нь би нартай хамт үлдсэн Эрдэнэбаяр гэдэг хүүхдийг О.Б "танай найзууд алга болчихлоо" гээд шанаа руу нь нэг удаа цохиод унагаачихаад дээрээс нь нэг удаа өшиглөсөн. О.Б, О.Б нар тэр хүүхдүүдийг зодох гээд байхаар нь Эрболд бид хоёр болиулсан...би О.Бийг утсаа өгчих нэг ярьчихаад өгье гэхэд О.Б нэг хар өнгийн утас гаргаж ирээд энэ нөгөө сүүлд үлддэг хүүхдийн утас гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62х/,

- гэрч М.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг Коки гэж дууддаг О.Б нь дагуулаад сугадаад юм яриад явж байхдаа гэдэс рүү нэг удаа цохисон....Эрдэнэбаярыг О.Б /Улаанаа/ нь дагуулж яваад мөнгө байна уу гээд заналхийлээд байсан...Анх уулзахад Эрдэнэбаяр бид хоёрыг О.Б нь нэг хоёр удаа цохисон...би Эрдэнэбаярт мөнгө байхыг харсан. Бид нар Пүрэв-Эрдэний гэрт очихоос өмнө Писи тоглосон тооцоогоо хийгээд Б.Эрдэнэбаярт 10.000 төгрөг үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77х/,

гэрч Б.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Бийг Цагдаагийн албан хаагчид бариад явахаас өмнө О.Б надад халааснаасаа жижиг хар өнгийн гар утас өгсөн. Энэ ямар уиртай утас байсан талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 66х/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Сэлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13902 дугаартай дүгнэлтэд: Б.Эрдэнэбаярын биед дух, баруун өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 82х/,

Дамно хөрөнгө үнэлгээний компаниас гаргасан "Дээрэмдүүлсэн гэх гар утасын үнэлгээ 50.000 төгрөг... /хх-ийн 84-85х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч О.Б, О.Б нарын бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, насанд хүрээгүй хохирогч нараас архины мөнгө нэхэж, улмаар хүч хэрэглэн зодож, эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад насанд хүрээгүй хохирогч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгүүдээр энэ хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй болохоо тус тус илэрхийлсэн байх тул О.Б, О.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.Б, О.Б нарт Эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ хууль болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо адил, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлуудыг нь  тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.