Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 935

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч Л.А, Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Н нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00781 1134 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Л.А, 

2. Монгол Улсын иргэн, Т.Н,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.А нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эко" хүнсний дэлгүүрийн орчимд гээгдүүлсэн иргэн С.Г"Самсунг Галакси А-50" маркийн гар утсыг иргэн Т.Н олж авсанг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан,

Яллагдагч Т.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эко" хүнсний дэлгүүрийн орчимд явж байхдаа иргэн С.Ггээгдүүлсэн "Самсунг Галакси А-50" маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 782.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5, 8-10/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагаанд Т.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 33/, мөрдөн шалгах ажиллагаанд Л.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 39-40/, Т.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 58/, Л.Агийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 78, 79/, хохирогчийн хүсэлт /хх-н 83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас шүүгдэгч Л.А нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эко" хүнсний дэлгүүрийн орчимд гээгдүүлсэн иргэн С.Г"Самсунг Галакси А-50" маркийн гар утсыг иргэн Т.Н олж авсанг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан,

шүүгдэгч Т.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эко" хүнсний дэлгүүрийн орчимд явж байхдаа иргэн С.Ггээгдүүлсэн "Самсунг Галакси А-50" маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 782.910 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Г Л.Аг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эко" хүнсний дэлгүүрийн орчимд гээгдүүлсэн иргэн С.Г"Самсунг Галакси А-50" маркийн гар утсыг иргэн Т.Н олж авсанг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан,

шүүгдэгч Т.Нийг иргэн С.Ггээгдүүлсэн "Самсунг Галакси А-50" маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 782.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гхохирогчоор өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагаас 19 цагийн үед Нарантуул захын хойд талын гудамжинд байдаг "Идэр" дээд сургуулийн спорт заалыг ажиллуулдаг хадам ээж Хандаа дээр очихоор нөхөр Эрдэнэбаярын хамт явж байсан бөгөөд 14 дүгээр хорооны хажуу талд шороон замаар салдаг хэсэгт байдаг "Эко" гээд хүнсний дэлгүүрээс юм худалдаж авахаар үүдэнд зогссон. Нөхөр машин дотор үлдээд би машинаас буугаад дэлгүүр орж боорцог, ундаа худалдаж аваад гарч ирээд нөхөр гар утсаа надаас асуусан бөгөөд би нөхрийн гар утсаар дэлгүүр орохын өмнө хүнтэй ярьж байсан. Тэгээд гар утсаа яасан талаараа мэдэхгүй байгаа бөгөөд тухайн үед залгахад холбогдох боломжгүй болсон байхаар нь уг хүнсний дэлгүүрийн камерыг шүүлгэхэд дэлгүүр дотор гар утсыг нь барьж ороогүй. Мөн тэнд үлдээсэн, алдсан зүйл байхгүй байсан бөгөөд гар утсаа алдсан, хаясан эсэхээ мэдэхгүй байсан. Халдвартын гэрлэн дохиотой уулзвар дээр явж байхад хадам ээж фэйсбүүкээр залгасан бөгөөд дэлгүүрийн гадаа зогсоход салгасан. Тэгээд яасан талаараа мэдэхгүй байгаа. Буухдаа унагаасан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-н 8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Агийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр би ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр Наранчимэг өнөөдөр гэрийн гадна талд байх супермаркетын гаднаас самсунг галакси А50 маркийн цагаан өнгийн утас олсон талаараа хэлсэн. Тэгээд би тэр гар утсыг барьж үзсэн чинь тухайн утасны цэнэг дуусаад унтарсан байдалтай байсан. Тэгээд манай эхнэр тухайн утасны сим картыг салгаад цэнэглэж байгаад асаагаад үзсэн чинь ямар нэгэн кодгүй шууд асаж байхаар нь би өөрийн 8003-4864 дугаарыг хийгээд маргааш өглөөнөөс нь эхлээд барьж эхэлсэн. Тэгээд би тухайн утсыг цагдаагийн байгууллагаас ярих хүртэл хувьдаа ашиглаж, ярьж, мессеж бичиж байсан. Би тухайн утсыг эхнэр олсон гээгдэл утас гэдгийг нь мэдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Нийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ZSS гээд баарны дээд талд байрлах нийтийн байрны гадна талд байрлах супермаркетийн гадна гэр рүүгээ орох гээд явж байх үед газар утас хэвтэж байхаар нь аваад гэр рүүгээ орсон бөгөөд одоог хүртэл 8003-4864 гэсэн дугаарыг хийгээд манай нөхөр ашиглаж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 33/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 23-24/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Нийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Аг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Л.А, Т.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч С.Г нь эд зүйлээ буцаан авсан, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй /хх-н 83/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.