Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00045/И |
Дугаар | 00163 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 00163
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод 2-30 тоотод оршин суух Төмөрбаатар овогтой Гантулгын /ЙЕ-96053111/нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод 16-7 тоотод оршисн суух Бадамбазар овогтой Энх-Амгаланд /ФБ-85012836/ хариуцагдах 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гантулга би 1,000,000 төгрөгөөр машин авсан.Удалгүй машинаа буцааж өгсөн.1,000,000 төгрөгөө 10 хоногийн дотор авахаар болсон./2016-08-14-нөөс 2016-08-24/ хооронд түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрч, одоог хүртэл мөнгийг минь өгөхгүй байна.Иймд Энх-Амгалангаас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Энх-Амгалан нь Т.Гантулгад өгөх 1,000,000 төгрөгийг аав Төмөрбаатартай тохиролцон 700,000 төгрөг өгөхөөр болсон.500,000 төгрөгийг 2017-01-27-нд бэлэн өгөв.Үлдэгдэл 200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай буюу 2 сарын 27-ны өдөр өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантулга нь Б.Энх-Амгаланд холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан зохигчид 700,000 төгрөгний үнийн дүнд эвлэрч 500 000 төгрөгийг хариуцагч төлж,үлдэх 200000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 27-ны дотор төлөхөөр эвэлрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 28,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамж болох 21,350 төгрөгний 50 хувь 10,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Т.Гантулгын 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 700,000 төгрөг гаргуулахаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ