| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0175/Э |
| Дугаар | 340 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 340
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Б.Солонго
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Багануур дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Чулуунбаатарын Ч.Эад холбогдох эрүүгийн 1904001870121 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ус-Орчины 1-02 тоотод оршин суух хаягтай,
урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 278 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сэрын 25-ны өдрийн 690 дугаартай тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Цорос овогт Чулуунбаатарын Ч.Э /РД: Т379081312/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хуцаагийн 4 дүгээр гудамжны 05 тоот хашаанд оршин суух өөрийн багын найз нар болох хохирогч Т.Дуламсүрэн, түүний нөхөр Т.Уугандэмбэрэл нарын гэрт уулзах гэж очин, улмаар гэрийн эздийг байхгүйг мэдмэгц хашаан дотор байсан "Маяти" маркийн автомашины нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дугуй, 80.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дугуйны төмөр обуд зэрэг нийт 480.000 төгрөгийн эд зүйлсийг бусдад худалдан борлуулах зорилгоор нууцаар авч өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд ачиж явсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг
- хохирогч Т.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө би ...хөдөө явсан. Араас манай нөхөр Т.Уугандэмбэрэл ачааны машинтай явсан. Орой 23.00 цагийн үед хөдөөнөөс гэртээ ирэхэд байшингийн урд байсан "Маяти" маркийн тээврийн хэрэгсэлд авсан байсан 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. Сүүлд цаг хугацаагаа сайн санахгүй байна, ...миний дугаар луу танихгүй дугаараас залгаад байхаар нь авсан чинь манай бага ангийн залуу Ч.Э ..."дугуйг чинь хашаа руу оруулаад тавьсан шүү" гэхээр нь Багануур дүүргийн 1 хороо, Хуцаагийн 4-05 тоот хашаандаа буцаад иртэл, хашаанд хулгайд алдсан "Маяти" маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг маань оруулаад тавьсан байсан. Нөгөө дугаар луу залгатал өөр хүн аваад "Сая нэг залуу миний гар утсаар гуйж ярьсан" гэж хариу өгсөн. Дугуй тавихдаа машиныхаа хуучин 80.000 төгрөгөөр худалдаж авсан 1 ширхэг обудыг угсарсан байсныг цуг хулгайлж авсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
"...Хулгайд алдагдсан дугуй байшингийн урд байсан. Манайх хашаа бариад, хашаа хаалга онгорхой байсан. Дугуй авдаг өдөр Ч.Э цагаан өнгийн, Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй манай хашаанд байсныг Б.Бат-Отгон гэх залуу харсан байсан. Ч.Э нь авсан дугуйгаа авчирч өгсөн. Нөхөр, бид хоёроос уучлалт гуйсан, ...бидэнд гомдол, санал байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
"2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...Цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр Т.Уугандэмбэрэл машинтайгаа, мөрдөгч Л.Алтансүхийн хамт дугуй засварын газруудаар явж байгаад "Зам зуур"-ын дугуй засварын газарт очиход цагаан өнгийн Приус-20 машинтай хүн ирж "Маяти машины дугуй авах уу" гэж асуусан байсан. Мөн манай нөхөртэй цуг ажилладаг Б.Бат-Отгон дээрх хүнийг манай хашаанд байхыг харсан байсан. Тэгээд энэ талаар лавлаж асууж байгаад Ч.Э гэдгийг мэдсэн. Би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй. Ч.Э нь дугуйг хулгайлж авсан боловч буцаан авчирч өгсөн, нөхөр бид хоёроос уучлалт гуйсан. Ч.Э 480.000 төгрөгөөр худалдаж авсан дугуйг хулгайлан авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 160-163х/,
гэрч Б.Хишигсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр буюу бүтэн сайн өдөр ...13.00 цагийн үед цайвар өнгийн "Приус-20" тээврийн хэрэгсэлтэй туранхай нүдний шилтэй шар залуу ирээд "Та дугуй авах уу" гэж асуухаар нь би машин руу нь харахад арын сандал дээрээ 2 ширхэг "Маяти" маркийн машины дугуй, багааж дотроо 1 угсраатай бүтэн дугуй. 1 ширхэг задгай дугуйг аччихсан байхаар нь "Энэ дугуйнууд юм уу" гэж асуухад найз маань надад бэлэглэсэн, найз машинаа зарсан" гэж хэлэхэд, түүнээс нэлээн архи үнэртэж байсан. Би "Хулгайн дугуй юм уу" гэхэд "Үгүй" гээд байсан. Тэр залуу ганцаараа согтуу явж байсан" гэх /хх-ийн 26-27х/,
"...Би өөрөө дугуй засварын хүн болохоор мэдээж шинэ, хуучин, элэгдэл зэргийг нь шалгаж үзсэн. Бараг шинэвтэр, их сайн дугуйнууд байсан. Тэр залуугаас архи үнэртээд байсан болохоор "Хулгайн дугуй байх вий" гэж бодож сэжиглээд аваагүй юм" гэх мэдүүлэг /хх-ийн 164х/,
- гэрч М.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "86-50 УНХ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. 2019 оны 9 сард "Кэш Энд Мани" ХХК-д машиныхаа нэрийг шилжүүлээд зээл авсан байгаа. 2019 оны 9 сарын сүүлээр, цаг хугацааг сайн санахгүй байна, Ч.Э миний машиныг "Ойрхон явчихаад ирье" гээд гуйхаар нь өгөөд явуулсан. Маргааш нь машиныг авчирч өгсөн. ...Хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Г.Ч.Э надтай 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,
- гэрч Т.Уугандэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө ...хөдөө яваад 23.00 цагийн орчим гэртээ ирсэн. Маргааш өглөө нь босоод хартал байшингийн өмнө байсан аваад удаагүй "Маяти" маркийн машины 4 дугуй, 1 төмөр обудтай алга болсон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 118-119х/,
- гэрч Б.Бат-Отгоны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Т.Уугандэмбэрэлээр цахилгаан хөрөөг янзлуулах гээд ...Хуцаагийн 4-05 тоотод очсон. Тухайн үед 13.00 цаг болж байсан санагдаж байна. Тэдний хашаан дотор нь цагаан өнгийн "Приус-20" маркийн автомашинтай, 35 орчим насны эрэгтэй хүн, машиндаа согтуу байж байсан. Тэр залуугаас би Т.Уугандэмбэрэлийг асуусан чинь "Ууганаа, Дууяа 2 гэртээ байхгүй байна" гэж хэлэхээр нь би яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 122х/,
"Ашид билгүүн" ХХК-ий 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-518/02 дугаартай "Үнэлгээний дүгнэлт" /хх-ийн 175-177х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6х/,
Тээврийн хэрэгслийн дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Багануур дүүргийн прокурорын газраас Ч.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизим ашиглаж хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууддаас үзэхэд: Ч.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Багануур дүүрэгт очиж, өөрийн багын найзууд болох Т.Дуламсүрэн, Т.Уугандэмбэрэл нарын гэрт тэдэнтэй уулзахаар өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлээр очин, тэдний гэрийг эзэнгүй гэдгийг мэдмэгц байшингийн хаалганых нь дэргэд байсан эд зүйлийг хулгайлах авах сэдэлт гэнэт төрж унаж явсан машиндаа ачиж яван, зам зуур байдаг дугуй засвараар орж худалдан борлуулах гэж асууж байсан үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд: Ч.Э нь Т.Дуламсүрэнгийнхээс хулгай хийх зорилгоор урьдаас төлөвлөж, хулгайлан авах эд зүйлээ урьдчилан мэдэж, учрах саадыг арилгах зорилгоор зориуд тээврийн хэрэгсэл унаж тус газарт очиогүй, зөвхөн өөрийн багын найзууд болох Т.Дуламсүрэн, Т.Уугандэмбэрэл нартаа уулзахаар очин, улмаар гэрийн эздийг эзгүйг байгааг мэдмэгцээ эд зүйлийг нь хулгайлах сэдэлт гэнэт төрж хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Ч.Эын үйлдсэн гэмт үйлдэл нь зорилго, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн аргынхаа хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх бүрэлдэхүүн болох учрах саадыг арилгах зорилгоор машин механизм хэрэглэж үйлдсэн гэх шинжийг хангахгүй гэж шүүх үзэв.
Иймд Ч.Эрдэнбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Багануур дүүргийн прокурорын газраас түүнд холбогдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад Т.Дуламсүрэн нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн Ч.Э нь хохирогч Т.Дуламсүрэнгээс хулгайлан авсан нийт 480.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ч.Эад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох хувийн байдлыг нь харгалзан үзэж нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Шүүх Ч.Эыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй тул энэ хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.