Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 000164

 

 

            

   

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Бүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 64-3 тоотод оршин үйл ажиллагаа явуулж буй Грийн бокс трейд ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-51 тоотод оршин суух Пүрэвсүрэн овогтой Намнансүрэнд /ФД-87112617 / хариуцагдах 7,301,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Грийн бокс трейд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Грийн Бокс Трейд” ХХК нь барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд иргэн П.Намнансүрэнтэй 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Барьцаат зээлийн журмыг үндэслэн 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 8%-н хүүтэй зээлдүүлсэн билээ.  Мөн зээлдэгч нь өөрийн зээлийг хугацаандаа төлөхөө амалж хэрэв төлөхгүй бол  үүргийн гүйцэтгэлийг хангаарай гэж өөрийн нэр дээрх       улсын дугаартай, №30204314 тоот арлын дугаар бүхий Мззап Клезза маркийн автомашиныг манай байгууллагын ажилтан Нанчигийн Нандин-Эрдэнийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлээд явсан билээ. Талууд гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан ч зээлдэгчийн хүсэлтээр дахин 4 удаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан. Харин зээлдэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш одоог болтол гэрээний үүргээ биелүүлж зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Зээлдэгч нь автомашинаа манай байгууллагын ажилтны нэр дээр шилжүүлсэн ч өөрөө эзэмшиж ашиглаж байгаа.Зээлийн төлбөр 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 7.301.600 төгрөг болоод байна. Тухайлбал:Гэрээ байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 9 сар 2 хоног буюу 272 хоног болж байна. 4.000.000 төгрөгний 1 сарын 8%-н хүү нь 320.000 төгрөг бөгөөд 9 сар 2 хоногийн /272 хоног/ хүү нь 2.901.600 төгрөг /320.000/30 хоног=10.666 төг*272 хоног=2.901.600/ болж байна. Үүнээс зээлдэгч нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх 5 сарын хүү болох нийт 1.600.000 төгрөгийг /320.000*5 сар= 1.600.000 төг/ төлсөн.Мөн зээлдэгчид нь дээр дурьдсанаар барьцаат зээлийн журамтай танилцаж тус журмын нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг журамд заасан нөхцлөөр гэрээ байгуулдаг. Иймд уг журамд заасны дагуу автомашин барьцаалсан зээлд зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам үндсэн зээлийн мөнгөн дүнгийн 05%-н алданги тооцох бөгөөд хамгийн сүүлчийн сунгалт буюу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 3 сар 29 хоног буюу 119 хоног хэтэрсэн бөгөөд үүнд ноогдох алдангийн хэмжээ нь 2.380.000 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн дүн 4.000.000 төг*1 хоног 0.5%= 20.000 төг*119 хоног= 2.380.000 төг/ болж байна.Дээрх төлбөрийг гаргуулахаар 2015.03 дугаар сард шүүхэд хандсан боловч оршин суух хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд манай байгууллага өөрийн харъяа дүүргийн шүүхэд хандан П.Намнансүрэнг эрэн сурвалжлуулсан ба СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.05.20-ны өдрийн 3644 тоот шийдвэрээр П.Намнансүрэнг эрэн сурвалжилж түүний оршин суугаа хаягийг Орхон аймгийн Баян Өндөр сумын Уурхайчин баг 3-13-51 тоот гэж тодорхойлсон.Иймд П.Намнансүрэнгээс 7.301.600 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

         

           Хариуцагч П.Намнансүрэн шүүхэд гаргасан тайлбартаа : “Грийн бокс ХХК-иас 2014-06-17-нд 4 найз нийлж миний машиныг барьцаалж 4 сая төгрөгийн зээл авч байсан боловч тухайн үед бидний хийх гэж байсан ажил нь бүтэлгүйтэж 4 тийш салсан.Салахаар шийдсэн үед  бид 4 тухайн 4 сая төгрөгийг хоорондоо идэж ууж, ажилд оруулж дууссан байсан....Тэрнээс хойш би өөрөө төлөх гэж хичээсэн боловч өдийг хүртэл боломж бололцоо олдохгүй байсаар өдийг хүрсэн.Энэ мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулах боломжгүй байгаа тул 4 хувааж төлөх саналтай байна.2017 оны 07 сард 1,000,000 төгрөг, 2017 оны 09 сард 2,000,000 төгрөг, 2017оны 11 сард 2,000,000 төгрөг, 2017 оны 12 сард 2,000,000 төгрөгөөр төлөх хүсэлтэйг минь харгалзан үзэж тус болно уу гэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай байгууллага харуицагч П.Намнансүрэнгийн тайлбартай танилцаад уг тайлбарын дагуух төлбөр төлөх нөхцлийг зөвшөөрч байгаа тул зохих журмын дагуу хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК-ний П.Намнансүрэнд хариуцагдах 7,301,600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Намнансүрэн нэхэмжлэлийн шаардлага 7,301,600 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэh боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж хариуцагчаас хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

     Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

 1.Нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК-ний гаргасан 7,301,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Намнансүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ төлсөн 131,780 төгрөгнөөс 65,890 төгрөгийг буцаан гаргуулж,хариуцагчаас 65,890 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ