Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 984

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч /хохирогч/ Б.Х, шүүгдэгч /хохирогч/ П.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х, П.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01848 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.Х, 

2. Монгол улсын иргэн, П.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Х, П.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн 6-17 тоотод хоорондоо маргалдаж улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.Бас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7, 22-25/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-11/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Хаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4274 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 36-37/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 88-90/, мөрдөн шалгах ажиллагаанд П.Булгандагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 97-99/, Б.Хын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43, 47, 78/, П.Булгандагвын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55, 58, 64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Б.Х, П.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн 6-17 тоотод хоорондоо маргалдаж улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Х, П.Б нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн 6-17 тоотод хоорондоо маргалдаж улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х хохирогчоор өгсөн: “...Анхцэцэг эгчийг надтай хамтдаа гэрээс зайлцгаа гээд Булгаа ах миний хүзүүг нэг гараараа боосон. Тэгэхэд нь би зөрүүлж Булгаа ахын гарыг тавиулах гээд нүүр рүү нь 3 удаа мангасдаад, түлхээд бид хоёр газар уначихсан. Булгаа ах босч ирээд над руу 1 ширхэг хоолны таваг шидээд намайг оноогүй харин хагархайгийн Булгаа ах аваад миний зүүн далыг зүсчихсэн.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Булгандагвын хохирогчоор өгсөн: “...Хатнаа над руу дайрч миний нүүрэн тус газар 3 удаа цохисон. Тэр үед миний үүдэн нэг шүд хугарсан.” гэх мэдүүлэг /хх-н 24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхцэцэгийн өгсөн: “...Хатанбаяр, Булгандавга хоёр маргалдаад Булгандавгыг Хатанбаяр нь түлхэж, боож газар унагаагаад, дээр нь гараад баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед манай нөхөр Булгандагва миний үүдэн шүдийг хугалчихлаа гээд манай нөхөр Хатанбаяр руу 1 ширхэг таваг авч шидэхэд таваг нь Хатанбаярын зүүн дал орчимыг зүссэн. Тухайн үед манай нөхөр Булгадагвын үүдэн нэг шүд нь хугарсан байсан. Харин Хатанбаярын нуруу орчимоос цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4274 дугаартай:

1. Б.Хын биед зүүн хөмсөг, хүзүүний зулгаралт, зүүн мөрний шарх, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 28-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4209 дугаартай:

1. П.Булгандагвын биед тархи доргилт, 11-р шүдний хугарал, хүзүү, духанд зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 36-37/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, П.Б нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Х, П.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Б.Х, П.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.