Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 039

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн ******* сумын ******* газрын нэхэмжлэлтэй Д.******* холбогдох 4.326.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Завхан аймгийн ******* сумын ЗДТГ нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн. Тус төслийн зээлийг иргэд маань авснаар жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж ажлын байрыг бий болгон төслийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх гэрээ байгуулсан боловч төсөл авсан зарим иргэд гэрээний дагуу ажиллахгүй эргэнтөлөлтийг 1 жилээс дэш хугацаагаар хэтрүүлснээс сум хөгжүүлэх сангийн хөрөнгө төвлөрөхгүй зээлийн эргэн олголт зогсонги байдалд ороход хүрээд байгаа тул дээрх иргэнтэй уулзаж сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлэх талаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь ******* сумын орон нутгийн хөгжлийн санд 4.326.000 төгрөгний зээлтэй нь үнэн болно. Зээлийн мөнгөө 2017 оны 01 сараас 2017 оны 05 сар хүртэлх хугацаанд төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* газар нь тус сумын ******* багийн иргэн Д.******* холбогдуулан 4.326.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.326.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 84166 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Завхан аймгийн ******* сумын ******* газрын нэхэмжлэлтэй Д.******* холбогдох 4.326.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.326.000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Д.*******ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 84166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 42083 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 42083 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ