Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 985

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, улсын яллагч Б.Ганзориг, шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07079 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б, 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Бнь “Б.С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр “Б.С” ХХК-ийн сүү худалдан борлуулсан орлого 13.769.000 төгрөгийг өөрийн /575117/ дугаартай дансаар авч, тус борлуулалтын орлогоос 5.551.300 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 5-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярмагнайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 88-89, 107-108/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Батгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 103-104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 112/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, хохирогчийн хүсэлт /хх-н 111/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос Д.Бнь “Б.С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр “Б.С” ХХК-ийн сүү худалдан борлуулсан орлого 13.769.000 төгрөгийг өөрийн /5751175061/ дугаартай дансаар авч, тус борлуулалтын орлогоос 5.551.300 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Д.Б “Б.С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 6-н удаагийн үйлдлээр “Б.С” ХХК-ийн сүү худалдан борлуулсан орлого 13.769.000 төгрөгийг өөрийн /5751175061/ дугаартай дансаар авч, тус борлуулалтын орлогоос 5.551.300 төгрөгийг хувьдаа завшсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нямсүрэнгийн хохирогчоор өгсөн: “...Манай байгууллагын тооцооны нягтлан бодогч Д.Бнь 2017 оны 09 дүгээр сард ажилд орсон. Д.Б“Сүү” ХК-д сүү нийлүүлэх болсон. 1 литр сүүг 1.300 төгрөгөөр гэсэн. Мөн Д.Бнь “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-ийн жолооч Г.Баярмагнайтай нэг удаагийн хөлс 350.000 төгрөг байхаар тохиролцсон гэсэн. 7 сараас 9 дүгээр сарын хооронд 8 удаагийн сүү нийлүүлсэн байсан. Эхний 2 удаагийн сүүг “Мон сүү” ХХК-д нийлүүлсэн нийт 995.400 төгрөг болсон. “Сүү” ХК-д 6 удаагийн 15.891.444 төгрөгийн сүү нийлүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сүүний төгрөг орж ирэхгүй байсан. Д.Бнь сүүний төгрөг гэж 8.217.700 төгрөг манай байгууллагын дансанд хийсэн. Д.Бнь 5.551.300 төгрөгийг өөрөө авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Гантөмөрийн хохирогчоор өгсөн: “...6 удаагийн үйлдлээр 16.296 литр сүү 1000 төгрөгөөр “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-ний нэр дээр тушаасан. Нийт 16.296.000 төгрөг болж байгаа юм. “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-ний жолооч литр тутамд 150 төгрөгийг бодоод нийт тушаах ёстой 13.769.000 төгрөгөөс 8.217.700 төгрөг тушаасан. Харин 5.551.300 төгрөгийг өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 88-89/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярмагнайгийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сард үл таних хүн утсаар холбогдсон. “Б.С” ХХК-ийн нягтлан Д.Бгэсэн. Та сүү тээвэрлэх ажил хийх үү гэсэн. Захирал нь тээврийн хөлсөнд 300-350 мянган төгрөг гэсэн. 2019 оны 06 дугаар сараас сүү тээвэрлэсэн. Би “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ний захирал н.Тэмүүжинд хэлж байгаад зөвшөөрөл авсан. Тэгээд “Хишигтэн нүүдэлчин" ХХК-ний данс руу төгрөг ороод миний данс руу ордог. Би Д.Батгэрэлийн данс руу хийдэг байсан. “Б.С” ХХК-ний сүүг 1000 төгрөгөөр бодож, миний хувийн данс руу ордог. Би Д.Батгэрэлтэй тохиролцсон ёсоор 1 литр сүүг 850 төгрөгөөр бодож Д.Б өгдөг байсан.” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Б өгсөн: "...Би “Б” ХХК-нд учруулсан хохирлоос 750.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл хохирлыг график гаргаад сар болгон 600.000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцсон.” гэх мэдүүлэг /хх-н 103-104/, депозит дансны хуулга /хх-н 26-47/, хөдөлмөрийн гэрээ /хх-н 53-54/, “Б” ХХК-ийн захирал С.Шинэбаатарын тушаал /хх-н 52/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, шүүгдэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн” /хх-н 111/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.