Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 040

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Р.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Р.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1981 онд сумын 8 жилийн сургуулийг төгсөж Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад өөрийн эцэг эхийн хамт мөн өөрийн нөхөр Л.*******ын хамт 1985 оноос 1990 он хүртэл мал маллаж байсан болно. Иймд миний дээрх жилүүдэд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* нь Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад 1982 оноос 1990 он хүртэл мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн А/17 тоот лавлагаанд Р.******* нь 1982-1990 онд ******* сумын Алдар нэгдлийн Бага-нуур бригадад малчин байсан Ц.*******, Р.******* нарын цалингийн тодорхойлолтыг олгов 1982 онд 2636.41 төг, 1-12 сар, / ******* нэрээр/ 1983 онд 2347,15 төг, 1-12 сар /******* нэрээр/, 1984 онд 2183,58 төг, 1-10 сар, 12 сар /******* нэрээр/, 1985 онд 1900 төг, 4-12 сар /******* нэрээр/, 1986 онд 1203,45 төг, 3-12 сар /******* нэрээр/, 1987 онд 667,17 төг, 1-9 сар, /******* нэрээр/ 1988 онд 705,91 төг, 1-5 сар /******* нэрээр/, 1989 онд 657,25 төг, 1-7 сар /******* нэрээр/, 1990 онд 654,25 төг, 1-5 сар /******* нэрээр/ гэжээ.

Дээрх лавлагаагаар түүний 1986-1990 онуудын зарим сарууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1987 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт дээрх тасалдсан сарууд бүгд ажиллаж цалин авч байснаар бичигдсэн байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болон аав ээжийн хамт мал маллаж байсан талаар гэрч Д.******* *******ийн аавыг ******* гэдэг хүн байсан. ******* нь 1982 оноос 1990 он хүртэл ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад мал маллаж байсан. Би насаараа л мал малласан хүн байгаа юм. ******* аав ээжийнхээ хамтаар мал маллаж байгаад дараа нь ******* гэж залуутай сууж одоог хүртэл мал маллаж байгаа гэж мэдүүлсэн, гэрч Ш.******* ******* 8-р ангиа төгсөөд ******* гэдэг хүнтэй сууж хөдөө мал малласан. 1982-1990 онд хүртэл ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад мал малласан. *******тай суухаасаа өмнө аав ээжийнхээ хамтаар мал маллаж байсан. Аавыг нь *******, ээжийг нь гэж авгайлдаг байсан. Одоо ******* сумандаа малаа малласаар байгаа гэж мэдүүлсэн, гэрч Д.******* ******* 1981 онд 8-р анги төгсөөд ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад 1982-1990 он хүртэл албаны малыг аав, ээж, нөхрийн хамтаар малласан. 1985 онд ******* гэж хүнтэй суусан юм. Эднийх одоо ч хувийн хэдэн малаа маллаж байна. *******ийн аавыг *******, ээжийг нь гэж авгайлдаг байсан гэж мэдүүлсэн байгаагаар давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад 1982 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ