| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/0041/И |
| Дугаар | 041 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 041
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ийн нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие 1978.09.01-нээс 1980.07.05-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Шарга сумын ХАА-н ТМС-ийг тракторист мэргэжлээр төгссөн.
Сургуулиа төгсөж Завхан аймгийн ******* сумын ******* 1981 оны 02-р сарын 05-нд тракторын жолоочоор орж 1994 оны 11 сарыг дуустал ажилласан.
Нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаар ямар ч бичилт хийгдээгүй байснаас болж дээрх онуудад ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна.
Би ажилласан жилийнхээ лавлагааг Завхан аймгийн архиваас авахад нэгдлийн даргын тушаал дээр миний нэрийг ******* овогтой ******* гэж бичсэн байна. Миний бие нь тухайн үед өөрийн төрсөн ах болох *******ийн Нинжчамбынд амьдардаг байсан ба манай нутгийнхан намайг ******* гэхээс илүү ******* гэдэг байсан юм. Үүнээс үүдэн тухайн үеийн нэгдлийн дарга нь тушаалдаа миний овог нэрийг зөрүүлж бичсэн байна.
Иймд намайг ******* сумын ******* 1981 оны 02-р сарын 05-наас 1994 оны 11 сарыг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү
Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Манайх хөдөө малтай байдаг, ам бүл муу, мал төллөх болж байгаа тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* 1981 оны 02-р сарын 05-ны өдрөөс1994 оны 11-р сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Д.******* нь хөдөө малтай байдаг, ам бүл муу, мал төллөх болж байгаа тул өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын төсгийн 2016 оны 0******* сарын 25-ны өдрийн А/277 тоот лавлагаанд Д.******* нь 1994 онд ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэрт тракторын жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн гэх тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх нэгдлийн 1994 оны даргын тушаал манай архивт шилжигдэн ирээгүй байна гэжээ.
Д.*******ийн ажиллаж байсан байдал архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1980 онд нээлгэсэн МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1981 оны 02-р сарын 05-ны өдрийн 08 тоот тушаал,1988 онд МХЗЭ-ийн төв хорооны хөдөлмөрийн алдбр мөнгөн медалиар шагнагдаж байсан үнэмлэх, хамт олонтойгоо авахуулж байсан фото зургууд зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Д.*******ийн 1980 онд нээлгэсэн МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхэд түүнийг 1978 оны 08-р сараас 1990 оны 12-р сарыг дуусталх хугацаанд цалин авч гишүүний татвар төлж байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдаж баталгаажсан байна.
Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1981 оны 02-р сарын 05-ны өдрийн 08 тоот тушаалын 3-т тракторын жолоочоор ******* овогтой *******г 1-р сарын 25-ны өдөөс эхлэн ажиллуулсугай гэжээ.
Д.*******, Д.******* нар төрсөн ах дүүс болох нь тэдний цахим үнэмлэхэн дахь ургийн овог, эцгийн нэр, төрсөн он зэргээр тогтоогдож байна.
Мөн түүнийг нутгийнхан нь ******* гэж дууддаг байсан, ах Нинжчамбындаа амьдарч байсан талаар болон түүний ажиллаж байсан байдлын талаар гэрч Д.Батбаяр Д.******* бид хоёр Завхан аймгийн ******* сумын ******* тракторын жолоочоор олон жил ажилласан хүмүүс байгаа юм. Би 1978 онд жолоочоор орж байсан ******* болохоор 1981 онд орж байсан юм. Бид 1994 он хүртэл тус ажиллаж байгаад зах зээл эхлээд өмч хувьчлал болоход тус тусынхаа тракторыг аваад нэгдлээс гарцгааж байсан юм. *******ийн ******* гэдэг юм. ******* гэдэг нь *******ийн ах юм. Манайхан дандаа ******* гэж дууддаг юм гэж мэдүүлсэн,
Гэрч Н.******* ******* нь тракторын жолоочоор олон жил ажилласан хүүхэд байгаа юм. Би насаараа нэгдлийн контор болон Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилласан учраас *******ийг сайн мэддэг юм. *******ийн аав ******* гэж хүн байсан юм. Аав нь нас бараад ах *******араа нэг хэсэг овоглож байсан нь үнэн юм. *******ийг манайхан дандаа ******* гэж дуудсаар байгаад ******* болгочихсон юм гэж мэдүүлсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг Завхан аймгийн ******* сумын ******* 1981 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ