| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/0043/И |
| Дугаар | 043 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 043
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие нь 1981.07.21-1984.07.03-ны өдөр хүртэл Завхан аймгийн эд хүнд механизмын слесараар ажиллаж байгаад, 1984.07.26-наас Цагаанхайрхан сумын д чнаар ажиллаж байхад уг нь татан буугдаад 1991.12.10-ны өдрөөс ХК болон улсын бүртгэлд бүртгэгдэж уг компаний мэдэлд шилжсэнээр би 1994.10.13-нд трактороо хувьдаа худалдан авч компаний тракторын жолооч, чны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм.
Миний хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэгний зөрчилтэй байх тул 1981.07.21-1984.07.03-ны өдөр хүртэл Завхан эд хүнд механизмын слесараар, 1984.07.26-1994.10.13-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын , ХК-нд тракторын жолооч, чнаар тус тус ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1981 оны 07-р сарын 21-ний өдрөөс 1984 оны 07-р сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймгийн эд хүнд механизмын слесараар, 1984 оны 07-р сарын 26-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 13-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын , ХК-нд тракторын жолооч, чнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Д.******* нь ******* аймагт байдаг ба Завхан аймагт ирэх боломжгүй тул өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн А/107 тоот лавлагаанд 1985-1990 онд Цагаанхайрхан сумын нэгдлийн захиргаанд тракторын жолооч, худгийн моторчноор ажиллаж байсан Д.*******ийн цалингийн тодорхойлолтыг олгов гээд түүний 1985 оноос 1989 онуудад авч байсан цалинг хүснэгтээр гаргаж ирүүлжээ. Мөн Жич: 1990 оны 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна. 1994 оны нэгдлийн даргын тушаал манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм гэжээ.
Д.******* нь 1984 оны 07-р сард Цагаанхайрхан сумын д чнаар ажилд орж байсан болох нь тус нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 08-р сарын 01-ний өдрийн 28 тоот ажилд томилох тухай тушаалын хавсралтын 10-рт *******ын ******* гэж бичигдсэн байгаагаар тогтоогдож байна.
Тэрээр Завхан аймгийн ийн даргын 1981 оны 07-р сарын 21-ний өдрийн 179 тоот тушаалаар тус эд ажилд орж 1984 оны 07-р сарын 05-ны өдрийн 152 тоот тушаалаар 1984 оны 07-р сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болох нь тушаалуудаар тогтоогдож байна.
Д.*******ийн 1981 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрүүтэй гэсэн хэдий ч хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бичвэрүүд үнэн зөв болох нь дээрх 3 тушаалаар нотлогджээ.
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар Цагаанхайрхан сумын ХК нь 1991 оны 12-р сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 1996 оны 01-р сарын 25-ны өдөр татан буугдсан ба Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын тодорхойлолтоор Цагаанхайрхан сумын нь 1991 оны 01-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 31-нийг дуустал НДШ төлж байсан ХК нь 1993 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал шимтгэл төлж байсан байна.
Түүний дээрх байдлаар ажиллаж байсан талаар гэрч Б.******* Бид хоёр нэг оны цэрэг л дээ. 1981 онд цэргээс халагдаж ирээд ******* аймагт т засварчнаар ажилд орсон. Би цэргээс халагдаж ирээд аймгийн бөөний бараа баазад ачигч хийсэн. Тэгээд 1984 онд манай сумаас сумынхаа залуучуудыг сум руугаа татах ажил болоод ******* бид 2 хоёулаа сумандаа очоод ******* унирверсал тракторын жолоочоор ажиллаж би 1 жил хэртэй клубын эрхлэгч хийж байгаад мал малласан. Базарүрэв 1994 оныг дуустал ажилласан байх. Зэх зээл болж трактороо хувьдаа авч байсныг мэдэж байна.Бид нэг нутгийн, цэрэгт хамт явж байсан учраас *******ийн талаар сайн мэдэж байна гэж мэдүүлсэн,
Гэрч Т.******* 1981 онд цэргээс халагдаж ирээд ТТБТ-д завсарчнаар ажиллаж байгаад 1984 оноос Цагаанхайрхан сумын д тракторын жолоочоор 1994 оныг дуустал ажилласан. Би насаараа л мал малласан. Нэг нутгийн хүмүүс болохоор энэ хүний талаар сайн мэднэ гэж мэдүүлсэн,
Гэрч Б.******* Бид нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Мөн цэрэгт хамт явж 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд бид 2 ТТБТ-д ******* слесариар, би гагнуурчнаар орж ажилласан. ******* 1984 он хүртэл ажиллаад 1984 оны 7 сараас Цагаанхайрхан сумын д 1994 оны 10 сар хүртэл Тракторын жолоочоор ажилласан. Универсаль трактор барьж байсан гэж мэдүүлж байсан байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ийг 1981 оны 07-р сарын 21-ний өдрөөс 1984 оны 07-р сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймгийн эд хүнд механизмын слесараар, 1984 оны 07-р сарын 26-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 13-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын , ХК-нд тракторын жолооч, чнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ