| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/0044/И |
| Дугаар | 044 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 044
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэдирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оны 06-р сарын 15-наас 1998 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл болон компанид хивсэн цэхэд ажиллаж байсан. Тухайн үеийн бичиг баримтууд устаж үгүй болсон учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1989 оны 06-р сарын 15-наас 1998 оныг дуустал Завхан аймгийн Шинэцэцэрлэг нэгдэл, компанид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь 1989 оноос 1998 онуудад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч *******гийн ******* 1989 оны 06-р сарын 15-наас 1995 оны 01-р сарын 01 хүртэл Завхан аймгийн ******* нэгдэл болон ******* ХК-д ховсчинээр ажиллаж байсан болох нь 1990 онд нээлгэж 1989 оноос 1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна.
*******г ******* гэж нэрлэдэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Түүнчлэн *******гийн ******* гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн эцгийн нэр болон төрсөн он сар өдөр нь *******гийнхтэй тохирч байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэллээ.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.гийн...******* манай ******* сумын хивсэн цэхэд 1990 оноос хойш ажилласан 1994, 1995 он хүртэл л ажилласан байх. Би хивсэн цэхийн галыг 1991 оноос 1992 онуудад түлдэг байсан. ... гэсэн, гэрч Ц.Т****ын ...Би 1989 оны намар ******* сумын ******* нэгдэлд галчаар ажилд ороход тэнд нэхмэлийн цэхэд ******* ажилладаг байсан. Би 1992 оны 08-р сар хүртэл ажилласан. Тэгэхэд тэндээ ажиллаж л байсан. Түүнээс хойш ******* ХК болсон тэгэхэд бид мөнтэнд хамт ажилласан. *******г бид нар гэж дууддаг байсан. *******г сургуульд байхад нь ******* л гэдэг байсан... гэсэн, гэрч ... Намайг 1991 онд ******* сумын 8-н жилийн сургуулиа төгсөөд ******* сумын ******* ХК-ий хивсэн цэхэд хивсчинээр ороход ******* тэр цэхэд ажилладаг байсан. Надаас 2 жилийн өмнө сургуулиа төгсөөд тэнд ажилд орсон байсан. Би 2 жил ажиллаад 1993 онд хивсэн цэхээс гарсан. Тэгэхэд тэндээ ажиллаад үлдсэн... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******г 1989 оны 06-р сарын 15-наас 1991 оны 12-р сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991 оны 12-р сарын 06-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-д хивсчинээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч тус шүүхийн 2017 оны 01-р сарын 10-ны өдрийн 102 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ