Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 045

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг, оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Д.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэдирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1981 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцаад малын бага эмч мэргэжлээр төгссөн. Завхан аймгийн сумын мал эмнэлэгт 1984 онд томилогдож ирээд малын бага эмчээр ажиллаж байгаад 1986 оны 08 сард Завхан аймгийн ******* сумд ирж 1997 он хүртэл малын эмчээр ажиллаж байсан юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 1994 оны 10 сард хүүхэд төрүүлээд гэртээ байсан. Тэгээд 1995 оны эхний 6 сарын бичилт нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй. Завхан аймгийн ******* сумд 1986 оны 7 сараас эхэлж ажилласан гэв. .

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* 1984 оны 07-р сарын 05-наас 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал малын бага эмчээр ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч *******гийн ******* 1984 оны 07-р сарын 05-наас 1986 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмчээр, 1986 оны 08-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдэлд бригадын малын бага эмчээр, 1991 оны 12-р сарын 10-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлэгт малын бага эмчээражиллаж байсан болох нь Завхан аймгийн , нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 07-р сарын 05-ны өдрийн 61/10, 1986 оны 07-р сарын 05-ны 52/12 тушаалууд, Завхан аймгийн сумын ******* нэгдлийн даргын 1986 оны 07-р сарын 30-ны өдрийн 38 дугаартай тушаал, МХЗЭ-ийн гишүүний 241821 дугаартай бат илэрхийлэх, МҮЭ-ийн гишүүний 553491 дугаартай бат илэрхийлэх, 1984 оны 06-р сарын 26-ны өдөр нээлгэж бичилт хийсэн 099919 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 03-р сарын 25, 1988 оны 04-р сарын 20, 1990 оны 2-р сарын 22, 1991 оны 01-р сарын 25, 1991 оны 07-р сарын 10, 1993 оны 11-р сарын 25-ны өдрүүдэд шагнуулж байсан гэрчилгээ, талархалын хуудас, баярын бичгүүдээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.гийн ...******* 1986 онд манай сумд ирж малын эмчээр 1997 он хүртэл ажилласан. Баянбулаг бригадад малын эмч хийдэг би тэр бригадад үйлчлэгч хийдэг байсан. ... гэсэн, гэрч С.Бааванхүүгийн...******* мал эмнэлгийн техникум төгссөн. Тэгээд ******* сумд бригадын малын бага эмчээр ажилласан. 1986, 1987 оны үеэс хойш ажилласан. Тэгээд мал эмнэлэг хувьчлах хүртэл ажилласан. Мал эмнэлэг 1997 онд хувьчлагдаж мал эмнэлэг үржлийн албанд одоо хүртэл ажиллаж байгаа. ... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******ийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн ******* 1984 оны 07-р сарын 05-наас 1986 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмчээр, 1986 оны 08-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдэлд бригадын малын бага эмчээр, 1991 оны 12-р сарын 10-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлэгт малын бага эмчээр ажиллаж байсанболохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ