Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 046

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, П.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хотын дүүргийн хороо ын тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би аав ээжийн хамт ******* сумын ******* бригадад 1974 онд илгээлтээр гарч мал маллаж байгаад 1981, 1982 онд цэргийн алба хааж ирээд 1987 он хүртэл аавын хамт мөн ******* сумдаа мал маллаж байгаад ******* хотруу шилжсэн. Сумдаа мал маллаж байсан хөдөлмөр өдрийн хөлс зарим жилүүдэд нь аавын нэр дээр хамтдаа гарч байсан болохоор салгаж миний ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

П.******* 1974 оноос 1987 онуудад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүхэд өөрийн биеэр ирэх боломжгүй байгаагаа мэдэгдээд өөрийгөө байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн тул түүний хүсэлтийг хүлээн авч ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******ийн ******* Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1974 оноос 1980 он, 1983 оноос 1987 онуудад мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 01-р сарын 09-ний өдрийн А/33 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Г.*******ийн ...******* 1975, 1976 оны үед 7-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч мал малласан. Цэргээс ирээд мал маллаж байгаад 1987, 1988 оны үед хотруу шилжсэн. Зовуд дээр байдаг байсан. Мөн хөдөө хонь маллаж байсан. Нэг жил хуц ухна маллаж байсан... гэсэн, гэрч Ш.*******ын ...******* цэрэгт явахаасаа өмнө зовуд дээр үхэр хариулдаг байсан. Ээж нь үнээ саадаг байсан. Тэгээд цэргээс ирээд аавтайгаа бог мал малласан. 1979 билүү 1980 онд ч билүү цэрэгт явсан. 8-р анги төгссөн нэртэй нэг гэрчилгээ авсан хүн. Бага анги төгсөөд л бараг хөдөөд гарсан... гэсэн мэдүүлгүүдээр П.*******гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******ийн *******г Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд 1974 оны 07-р сарын 01-нээс 1980 оны 06-р сарын 15 хүртэл, 1983 оны 07-р сарын 01-нээс 1987 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч тус шүүхийн 2017 оны 01-р сарын 20-ны өдрийн 159 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ