Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 047

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Я.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Би 1975 оноос 1983 оны хооронд Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуулийг төгсөөд 1983, 1984, 1985 онуудад мал малласан. 1986 оноос 1992 оныг дуустал ******* бригадын ******* ногоочноор ажиллж байсан. Миний дээрхи ажилласан байдлыг нягтлан үзэж миний 1983 оны 07-р сарын 01-нээс 1986 оны 04-р сарын 01-н хүртэл мал аллаж байсныг, 1986 оны 04-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би ******* орж чадахгүй учир өөрийн биеийг оролцуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Я.******* 1983 оноос 1992 онуудад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Я.******* шүүхэд өөрийн биеэр ирэх боломжгүй байгаагаа мэдэгдээд өөрийгөө байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн тул түүний хүсэлтийг хүлээн авч ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******гийн ******* Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд болон ******* сумын ******* ХК-д 1983 оны 07-р сарын 01-нээс 1986 оны 04-р сарын 01-н хүртэл мал маллаж байсан, 1986 оны 04-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсан болох нь түүний тухайн жилүүдэд авч байсан хөдөлмөрийн хөлсийг жил сараар нь жагсаасан Завхан аймгийн архивын тасгийн 2013 оны 04-р сарын 23-ны өдрийн А/1735 дугаартай лавлагаа, 1988 онд шагнуулж байсан аваргын диплом, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн баярын бичиг, МХЗЭ-ийн гишүүний 324198 дугаартай бат илэрхийлэх, 1985 онд шагнуулсан Социалист хөдөлмөрийн гавшгайчийн үнэмлэх, 1990 оны 12-р сарын 25-ны өдрийн тэргүүний тариаланч алтан медалийн үнэмлэх, 1989 оны 12-р сарын 06-ны өдрийн 8-р таван жилийн гавшгайчийн үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ийн ...******* 1983 онд 8-р анги төгсөөд мал дээр гарсан. Ээжтэйгээ мал амллаж байтал 1984 оны хавар ээж нь нас бараад 1 жил орчим цэгийн мал малласан. Тэгээд *******ын услалтын системд ногоочин хийсэн... гэсэн, гэрч С.*******ын ...******* Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургууль төгсөөд малчин болсон. 1983 оноос 1986 он хүшртэл мал маллаад 1986 оноос 1992 оныг дуустал ******* сумын ******* бригадын услалтын системд ногоо тарьдаг байсан... гэсэн мэдүүлгүүдээр *******гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхүндэстэй.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд зааса үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******г Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1983 оны 07-р сарын 01-нээс 1986 оны 04-р сарын 01-н хүртэл малчнаар, 1986 оны 04-р сарын 01-нээс 1991 оны 01-р сарын 07-ны өдөр хүртэл ногоочноор, ******* сумын ******* ХК-д 1991 оны 01-р сарын 07-ны өдрөөс 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ